x

Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм...

Г.Дамдинням Уул уурхайн сайд болсноосоо хойш АМНАТ-өөр их дагнаж байгаа. Сайд болуутаа хувийн компанийн 200 тэрбумын АМНАТ-ийг чөлөөлсөн гэх шүүмжид өртсөн. Уул нь: Үүнийг олон улстөрч нотолж ярьсан. Гэвчиг: Өөрөө гүрийсэн. Тэгж эвгүй байдлаас мултарч гарсан. Эдүгээ АМНАТ-ийг буулгах заалтыг Ашигт малтмалын хуульд хийчихээд УИХ-д оруулчихаад байгаа. Үүнийг нь дэмжсэн, эсэргүүцсэн талцал үүссэн. Гэлээ гэхдээ: Дэмжихээсээ эсэргүүцэх нь их.

Эсэргүүцэж байгаа хэдээс нь улс төр гэхээсээ факт жийргэлж хэлсэн нь Н.Алтанхуяг гишүүн. Тэрээр өнгөрөгч 7 хоногт: Намайг Ерөнхий сайд байхад 13 онд УИХ-д Оюутолгойн асуудлаар нээлттэй мэдээлэл хийсэн. Тэр үед “ОНТРЭ”-гийн хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгох үйл явц хууль зөрчсөн гэж мэдээлж байсан. Дараахан нь Уул уурхайн сайд Д.Ганхуяг түдгэлзүүлсэн. Миний харж байгаагаар бол одоо “ОНТРЭ”-гийн лиценз гэж байхгүй. Тэр Монголын лиценз болсон байх учиртай. Тэгэхээр Монгол Улс “Рио Тинто” компанитай яривал ярина, “ОНТРЭ”-той ярих ямар ч шаардлага байхгүй. АМНАТ-ийг багасгана гэж сайд Г.Дамдинням яриад гүйгээд байгаа нь цаанаа ашиг сонирхлын зөрчилтэй. Сонирхлын зөрчилтэй гэх нотлох баримтууд иргэдээс надад ирсэн.

Иргэдээс ирүүлсэн материалыг би нягталсан. Г.Дамдинням сайд Канадад магистр хамгаалсан. Магистр хамгаалуулсан болон хичээл орж байсан багш нар нь “ОНТРЭ” компанитай холбоотой гэдгийг нотолсон баримтууд байгаа. Тэр материалуудыг би цахим хуудсандаа тавьсан гэж. Энэнд Г.Дамдиннням хариу барьж: Засгийн газар “Рио Тинто” компанийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, цаг хугацаа тун удахгүй үүнийг харуулна. “ОНТРЭ”-гоор бэлэг барьсан зүйл үгүй. “ОНТРЭ” компанитай хөрөнгө оруулалтын шинэ гэрээ байгуулна.

2027 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ерөнхийлөгчийн сонгуульд санаатай ахмадууд маань хардсан, гүтгэсэн увайгүй юм хийж байна. Нас, намбаа бодох хэрэгтэй. Монгол Улсын эдийн засаг 17.6 хувьд хүрсэн байхад Ерөнхий сайд болоод -1 рүү аваачсан гашуун туршлагаа битгий давтаарай гэж Н.Алтанхуяг гуайгаас хүсье. Монголын ирээдүйн хөгжилд та нөхдийн увайгүй үйлдэл маш их гай болсон шүү гэсэн.

Энэ 2 ингэж хэрэлдэж. Эндээс нь харин бид нар 1 юмыг сайн анзаарах ёстой. Г.Дамдинням, “ОНТРЭ” хоёр үнэхээрийн холбоо хамаарал байна уу. Энэ л чухал. Гээд үзлээ, нягталлаа. Г.Дамдинням, “ОНТРЭ” хоёр яах аргагүй холбоо хамааралтай байна. Тэрийг нь олж тогтоогоод байх ч юм алга. Ихэнх нь нээлттэй мэдээллийн сангуудад байна. Монголоор: Ургийн модны мөчир сүлжээ шахуу юм.

Г.Дамдинням намтартаа: 15 онд Канад Улс-Бритишийн Колумбын их сургуулийн судлаачаар дүүргэсэн гэж бичиж. Мэдээллээс харах нээ: 13-16 онд Канадын Бритиш Колумбын их сургууль буюу UBC-гийн Уул уурхайн инженерийн сургуулийн магистрт сурч. Тэр үед нь эдүгээгийн “ОНТРЭ”-гийн ТУЗ-ийн гишүүн бөгөөд Техникийн хорооны дарга Allan Moss хичээл заадаг байж. Allan Moss нь Г.Дамдиннямын дипломын удирдагч Dirk Van Zil-ийн хамтрагч. Тэд хамтран “Hard Rock Miner’s Handbook” номыг бичсэнээр нь уул уурхайнхан андахгүй.

Г.Дамдиннямын магистрын дипломын ажлын талархлын хуудсанд судалгааг нь санхүүжүүлж удирдсан Dirk Van Zil, хамтран удирдсан Julian Dierkes нар нэр дурдагдсан. Dirk Van Zil нь: Оюутолгойн хог хаягдлын аюулгүй байдлын шинжээчээр “Рио Тинто”-д ажиллаж байсан. Julian Dierkes нь: Оюутолгойн 2009 оны гэрээ, Дубайн гэрээнд засаглалын үнэлгээ хийж, 13 онд Н.Алтанхуягийн хэлсэнчлэн “ОНТРЭ”-гийн лиценз цуцлагдахад олон улсын хэвлэлээр тэр компанийг өмгөөлж байж.

Цаашаагаа: “ОНТРЭ”-гийн ТУЗ-ийн Хууль эрх зүйн дэд ерөнхийлөгч Su­san McLeod, хараат бус гишүүд Teresa Conway, Paula Rogers нар Канадын Бритиш Колумбын их сургуулийн Уул уурхайн сургуулийн төгсөгчид, тэр сургуулийн төгсөгчдийн холбооны идэвхтэй гишүүн. Г.Дамдинням ба “ОНТРЭ”-гийн ургийн холбоо сүлжээ иймэрхүү, тэрээр энэ компанитай холбоотой нь ч холбоотой юм.

Энэнээс хөвөрдөөд: Засгийн газрын ажлын хэсгийнхэн “ОНТРЭ”-той лиценз шилжүүлэх хэлэлцээр хийж байх үед сайд Г.Дамдинням нь Ашигт малтмалын хуулийн төсөлд зэсийн АМНАТ-ийг 3 дахин бууруулах заалт оруулж ирэхээр бэлдэж байгаа нь ард нийт, улстөрчдөд хардлага төрүүлж. Энийг: Ашиг сонирхлын ноцтой зөрчлийг үүсгэлээ гэж үзэж. Учир юм нь: Г.Дамдиннямын сэдсэн хуулийн өөрчлөлт нь “Онтэ”-гийн санхүүгийн ашгийг асар ихээр нэмэгдүүлнэ. Эсрэгээрээ: Монголын татварын орлогыг хохирооно. Тиймийн учраас: Г.Дамдинням хувийн холбоо хамаарал бүхий гадаадын компанийн эрх ашигт үйлчилсэн уул уурхайн том лобби хийж байж болзошгүй гэдэг монголчуудын хардлага зүй ёсны юм. Өөрийнх нь хүссэнчлэн: Хууль хяналтынхан энийг нягталж 1 талд нь гаргах үүрэгтэй...

Ө.Батбилэг, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HOW TO CATCH A CHEATING PARTNER 2026 REMOTELY (193.43.135.55)
    A great option for monitoring your child’s or cheating spouse phone is getting in touch with Digital Light Solution It’s a smart way to make sure that they’re using their phone responsibly, chatting with people you approve of, and surfing safely. Just Contact Digital Light Solution if you want to track, and you’ll be able to see everything that’s on their phone, including their social media chats, text messages, call list, web history, pictures and videos, and more. To get up and running, You don’t even need to get physical access to their phone, you’re all set. Another possible reason you may require monitoring and spying on someone’s phone is a suspicious spouse. If you suspect your partner of hiding things from you, or worse, cheating on you, hacking their phone may be useful. You can clear your doubts and even confront them once you have all the proofs in placen, for assistance Email.support@digitallightsolution.com With What'sApp +1 954-856-8045 -- https://wa.link/989vlf
    2026 оны 07 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 19 цаг 17 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 22 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 19 цаг 26 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 20 цаг 27 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 22 цаг 11 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 22 цаг 38 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 22 цаг 46 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 23 цаг 3 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 23 цаг 4 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 23 цаг 59 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top