x

Дэлхийн батлан хамгаалахын банк байгуулах санаачилгыг есөн улс дэмжжээ

Дэлхийн батлан​​​​ хамгаалахын шинэ банк байгуулахыг дэмжинэ гэдгээ есөн улс амласан нь холбоотон орнуудыг дахин зэвсэглэх олон талт хамтын ажиллагаанд чухал алхам боллоо гэж Канадын Ерөнхий сайд Марк Карни мягмар гаригт мэдэгджээ. Туркийн нийслэл Анкара хотод болж буй НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдэхдээ, Албани, Бельги, Грек, Латви, Люксембург, Румын, Турк, Украин улсууд Батлан хамгаалах, аюулгүй байдал, тэсвэрлэх чадавхын банк (DSRB) байгуулах санаачилгыг дэмжихээ илэрхийлсэн бөгөөд тус банк Канадад төвтэй ажиллана гэсэн байна. 

Одоогоор гишүүн орнуудын жагсаалтад "Долоогийн бүлэг"-ийн (G7) орнуудаас Канадаас өөр улс багтаагүй байгаа нь банкны санхүүгийн чадамжийг хязгаарлаж магадгүй байна. Гэсэн хэдий ч Канадын Гадаад хэргийн сайд Анита Ананд тус банк шинэ гишүүдэд нээлттэй байх болно гэж мэдэгджээ. Банкийг 100 тэрбум хүртэлх фунт стерлингийн (134 тэрбум ам.доллар) хөнгөлөлттэй нөхцөлтэй санхүүжилт босгох замаар ижил байр суурь баримталдаг холбоотон орнуудын батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх зорилгоор байгуулж байгаа аж. 

Канадын тал түнш орнууддаа уг санаачилгыг соёрхон батлахыг санал болгож, DSRB-ны үйл ажиллагааг 2027 онд эхлүүлэхээр төлөвлөж буйг М.Карни мөн мэдэгдсэн байна. Түүнчлэн Оросын цэргүүд Украин руу халдан довтолсон нь холбоотон орнууд батлан хамгаалах үйлдвэрлэлийн хүчин чадлаа хурдацтай, далайцтай өргөжүүлэх шаардлагатай гэдгийг тод харуулсан гэж онцолжээ.  Люксембургийн эрх баригчид уг санаачилгыг дэмжинэ гэдгээ өмнө нь албан ёсоор мэдэгдсэн байна. 

Reuters

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 21 цаг 21 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 21 цаг 25 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 21 цаг 29 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 22 цаг 31 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top