x

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8,100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана. Үүнтэй холбоотойгоор үйл ажиллагаагаа шинээр эхлэх хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудад шаардлагатай тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын дутагдаж буй эх үүсвэрийг шийдвэрлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва нарт даалгалаа.

Цөлжилттэй тэмцэх тухай COP17-г зохион байгуулах бүсчлэлд байгаа нийслэлийн ЕБС-иудын сургалт, үйл ажиллагааг тодорхой хугацаанд хэсэгчилсэн байдлаар цахим хэлбэрт шилжүүлэх зохицуулалт хийнэ.

Дээд боловсролын тухай хуульд үндэслэн дээд боловсролын сургалтын байгууллагын 2026-2027 оны хичээлийн жилийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 2026 оны есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэлийг ректор, захирал нарт хүргүүлжээ.

Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг зохион байгуулах ажлыг аравдугаар сарын 1-нээс үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Боловсрол, эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагууд болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, анхан шатны эрүүл мэндийн байгууллага, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль хамтран хоёр үе шаттай зохион байгуулна.

Цагдаагийн байгууллагад сүүлийн гурван жилийн байдлаар залилах 39,665 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсанаас “Орон сууцны захиалга” авч бусдыг залилсан 1,167 хэрэг бүртгэгдэн холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулсан нь нийт залилах гэмт хэргийн 2.9 хувийг эзэлж байна. Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3,613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Цагдаагийн байгууллагад орон сууцтай холбоотой хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 995 иргэнд 64.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан, 79 иргэн, 22 хуулийн этгээдэд холбогдох 259 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ахална.

“Байрныхаа мөнгийг төлчихөөд түлхүүрээ авч чадаагүй, түрээсийн байраар амьдралаа залгуулж, хохирсон иргэдийн асуудал шийдэгдэх ёстой” гэж Ерөнхий сайд Н.Учрал даалгалаа.

Дараа нь 2026-2027 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд эртнээс шуурхай зохион байгуулах, эрсдэлийг урьдчилан тооцоолон, бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн удирдлагуудтай Ерөнхий сайд Н.Учрал цахим хурал хийж, баяр наадмаа дуусгаж, өвөл, хаврын бэлтгэл ажилд эртнээс анхаарч ажиллахыг үүрэг болгосон.

Ховд, Баян-Өлгийгөөс бусад аймагт энэ оны наймдугаар сарын 1-нээс хойш наадам зохион байгуулахгүй гэдгийг Шадар сайд Н.Номтойбаяр мэдэгдлээ.

С.Амарсайхан: Үзэл бодлоо илэрхийлэх нэрээр бусдын нэр хүндэд халдвал хатуу арга хэмжээ авах эрх зүйн зохицуулалтыг хийнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан цахим залилан болон сошиал орчин дахь хууль бус үйлдэл, цахим гэмт хэрэг, гүтгэлэг доромжлол, хуурамч хаягуудад хяналт тавьж ажиллах талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Хууль зүй, дотоод хэргийн сайдын өргөтгөсөн хуралдаанаар хууль хяналтын болон харилцаа холбооны байгууллагуудтай хамтран цахим орчин, сошиал сүлжээн дэх хууль бус, хортой агуулгатай мэдээ мэдээлэлд хариу арга хэмжээ авах салбар дундын ажлын хэсгийг байгуулахаар болсноо Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Тролл бүюу хуурамч хаягаас олон нийтийг өдөөн хатгасан, уриалан дуудсан, элдэв гаж агуулга бүхий контент үйлдвэрлэж түгээх, элдэв санал асуулга явуулах, сугалаа, төлбөрт тоглоом зэрэг хууль бус үйл ажиллагаануудыг явуулж Үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулах хэмжээнд хүрсэн.

Дээрх этгээдүүдийг цагдаагийн байгууллага эхнээс нь илрүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэж байгаа ч энэ нь хангалтгүй байна. Тиймээс үзэл бодлоо илэрхийлэх нэрээр бусдын нэр хүндэд халдах асуудалд хатуу арга хэмжээ авах эрх зүйн зохицуулалтыг хийнэ.

Сошиал орчин дахь хууль бус үйлдэл, цахим гэмт хэрэг, гүтгэлэг доромжлол, хуурамч хаягуудад хяналт тавьж, холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах болно. Цахим орчинд насанд хүрсэн хэрэглэгчийг таньж баталгаажуулах, насанд хүрээгүй хэрэглэгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлнэ.

Энэ утгаараа холбогдох хууль хяналтын байгууллагуудад, Харилцаа холбооны зохицуулах хороонд телевиз, радио, өргөн нэвтрүүлэг, интернэт орчин, нийгмийн сүлжээнд Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилт ямар түвшинд байгаад дүн шинжилгээ хийж, эрсдэлийн нэгдсэн үнэлгээ гаргах үүрэг чиглэл өглөө.

Бид үзэл бодлын эрх чөлөөг хамгаална. Харин эрх чөлөө нэрээр хүүхэд багачуудын оюун санааг хордуулах, хүний нэр төрд халдах, айл гэр бүл бусниулах, үндэсний өв соёлыг гутаах, төрийн институтийг зохион байгуулалттайгаар сулруулах үйл ажиллагаанд хууль ёсны хатуу хариу өгнө.

Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар хууль бус, хортой агуулгатай мэдээ мэдээлэлтэй тэмцэх салбар дундын ажлын хэсгийг байгуулсан. Салбар дундын ажлын хэсгийг байгуулснаар хүүхэд, залуучуудын оюун санаа, төлөвшилд сөргөөр нөлөөлж буй хууль бус, хортой, хорлон сүйтгэх шинжтэй мэдээллийн агуулгаас тэднийг хамгаалах нэгдсэн тогтолцоо бүрдэнэ. Энэ нь зөвхөн цахим орчны сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ бус, үндэсний оюун санааны тусгаар тогтнол, үндэсний дархлаа, монгол өв соёл, хэл, уламжлал, гэр бүлийн үнэт зүйлсийг хамгаалах төрийн бодлогын чухал хэсэг юм.

Үүний зэрэгцээ хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг гүтгэлэг, доромжлол, зохион байгуулалттай худал мэдээлэл, хуурамч болон тролл хаягийн халдлагаас хамгаалах, иргэдийг талцуулах, нийгмийн итгэлцлийг сулруулах, төрийн байгууллагын нэр хүндийг санаатайгаар унагах үйл ажиллагаанд хуульд нийцсэн, шуурхай, уялдаатай хариу арга хэмжээ авах боломж бүрдэнэ.

Ингэснээр гэр бүлийн бат бөх байдал, хүүхэд залуучуудын зөв төлөвшил, нийгмийн эв нэгдэл, Монгол төрийн залгамж чанар, төрийн институтийн тогтвортой байдал, хууль сахиулах байгууллагад итгэх иргэдийн итгэлийг хамгаалсан үндэсний хэмжээний дархлаа бий болно” гэв.

Н.Номтойбаяр: Түрүү, үзүүр болон гарьд, заан зэрэг цол хүртсэн ямар ч бөхөөс допинг илрээгүй

Засгийн газрын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр допингийн асуудлаар өчигдөр мэдээлэл өглөө.

Тэрээр “Баяр наадмын үйл ажиллагаанд 9.3 тэрбум төгрөг зарцуулж, хоёр орчим тэрбум төгрөгийн орлого олсон. Үүнд аудит шалгалт хийнэ. Урилга хэлбэрээр үнэгүй тараадаг байсан билетийг худалдан борлуулсан. Худалдан авсан хүмүүст талархал илэрхийлье. Энэ орлогоор Үндэсний их баяр наадмын цогцолборын зураг төслийг санхүүжүүлнэ.

Бөхчүүдийн допингийн асуудал гардаг. Энэ жил өндөр цолтой бөхчүүдээс допингийн шинжилгээг урьдчилан авсан нь тодорхой үр дүнд хүрсэн. Цолд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй. Тодруулбал, түрүү, үзүүр болон гарьд, заан зэрэг цол хүртсэн ямар ч бөхөөс допинг илрээгүй. Аймгийн цолтой нэг бөхөөс допинг илэрсэн байж болзошгүй гэдэг и-мэйлийг Германы лабораториос урьдчилан илгээгээд байгаа. Энэ бөх цолтой даваанд барилдаагүй гэдгийг хэлье.

Морины сэрвээ хэмжихэд ганц нэг маргаантай асуудал гарсан. Цаашид маргаан гарахгүй гэдгийг энэ жилийн баяр наадмыг зохион байгуулсан комиссоос хариуцлагатайгаар мэдэгдье. Сур харваатай холбоотой ямар нэгэн асуудал гараагүй.

Баяр наадмыг зохион байгуулахад дэд бүтцийн хувьд үнэхээр учир дутагдалтай байна. Тэгэхээр Засгийн газраас Хүй долоон худагт шинэ цогцолбор барих шийдвэр гарган ажиллаж байгааг дуулгая” гэв.

Өдрийн сонин

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2 цаг 59 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 23 цаг 51 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top