x

Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо

“Наадмын Төрийн дээд зочид сүүлийн 4 жил шил дарлаа” гээд Киргизстан, Бутан, Япон, БНСУ-ын далбааг хавсарган Наадмын мэндчилгээ маягаар би сошиалд найз нартаа түгээсэн. Наадмын уур амьсгал намжаагүй байна. БНСУ-ын Ерөнхийлөгчийн Төрийн айлчлалыг залгуулаад (хэдхэн хоногийн дараа) өнөөдөр манай эх оронд нэгэн том Төрийн зочны айлчлал эхлэж байна. Тажикистаны Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Эмомали Рахмон бол Төв Азиас Монгол Улсад Төрийн айлчлалаар морилсон 5 дахь Төрийн дээд зочин болж байна. Айлчлалд нь амжилт хүсэн ерөөе!

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь Төв Азийн 5 улсад 5-ууланд нь айлчилсан Монголын анхны Төрийн тэргүүн, хариуд нь 2023, 2024, 2025 (хоёулаа), 2026 онд тэр 5 улсын Төрийн тэргүүн айлчиллаа. Мөн манай Ерөнхийлөгч Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад Азербайжанд уригдаж оролцсон (2024 он), энэ утгаар Төв Ази-Кавказ руу идэвхтэй гадаад бодлогын чиглэл шинээр, цогцоор нь төлөвшүүлж чадлаа хэмээн үзэж дүгнэж байна.

Тажикистаны Ерөнхийлөгч өнөөдөр манай эх оронд Төрийн айлчлалаа эхлүүлж байгаа нь 2025 онд ноён У.Хүрэлсүхийн хийсэн Төрийн айлчлалын хариу айлчлал. Миний хүслээр болдогсон бол манай хоёр улс Иж бүрэн түншлэлээ зарлачихаасай, тэгвэл 4-тэй нь түншлэлийн харилцаатай болно. Тэр 4-ийн нэг нь Стратегийн түншлэлтэй, бусад нь Иж бүрэн. Энэ удаа биш гэхэд ойрын жилүүдэд бүтэх болтугай. Итгэлтэй байна.

Монголын ардчиллын нэг том ололт бол гуравдагч хөршийн бодлого мөн. Ийм бодлогыг анхлан Өрнө-Дорнын өндөр хөгжилтэй орнуудтай тогтоон хөгжүүлж байсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнгөн дээр концепцоо аажмаар шинэчилж, тэгснээрээ эгнээг нь огцом тэлсэн. Тэгсний хүчинд геополитикийн зөрчил тэмцэл хуваагдалтай энэ цаг үед гадаад бодлогодоо бүх талын тэнцвэр барьж чадаж байна. Гуравдагч хөрш гэдэг нь тухайлсан нэг улс орон бус, бүр бүлэг улс, бүс нутаг байж болохыг ч нотлож чадаж байна. Том масштаб дээр, бүс нутгийн геополитикийн онцлогт тохируулcан стратегийн тоглолт манай улс хийж чадаж байна.

Тун саяхны жишээ. Нэн удахгүй гадаад бодлогын түүхнээ тэмдэглэгдэнэ, түүхэнд анх удаа тохиосон гэдгээрээ. “Монгол–Төв Ази–Кавказ” гэсэн форматаар төлөвшиж буй манай олон талт хамтын ажиллагааны бодлогын шинэ чиглэлийг нэрлэх байна. Төрийн айлчлалаасаа дутахгүй томхон цогц гадаад бодлого. Төрийн айлчлалын явцад хэрэгжүүлж болдог юм гэдгийг илтгэх томхон алхам. Хуучин Зөвлөлт Холбоот Улсын 8 бүгд найрамдах улстай нэгэн цогц бодлого эхлүүлээд явж байна. Монгол Улсын гадаад бодлого Төв Азийн орнуудад иж бүрэн, бүтэн боллоо гэж бид яриад байгааг том масштаб дээр ажил хэргээр бүрэн дүүрэн нотлож байна. Төв Азийн 5 улстай бид харилцаагаа бүрэн бүтэн болгож, цогцоор нь хөгжүүлж чадсан бол цаашаа ахиад Кавказ руу тэлж байгаа. Каспийн тэнгисийн хоёр эрэг Төв Ази-Кавказын, хуучин СССР улсын бүрэлдэхүүнд байсан 8 улс оролцсон бүс нутгийн Эко саммитад манай Ерөнхийлөгч Хүндэт зочноор уригдан оролцсоныг би онцгойлон тэмдэглэдэг. Төв Азийн 5 улсаас гадна Кавказын гурван улс нийлээд, нийтдээ 8-уулаа дээр нь “8+1” гэдэг формат бүхий Монгол Улсын олон талт хамтын ажиллагааны шинэ чиглэл төлөвшиж байна гэдгийг дахин дахин онцолмоор байна. Энэ бол асар их ач холбогдолтой олон талт хамтын ажиллагааны торгон эхлэл-агшин юм. Энэ том үйлсэд Тажикистаны Ерөнхийлөгчийн энэ удаагийн Төрийн айлчлал түлхэц болох учиртай.

Хүснэгтээр үзүүлье.

Он

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал

Хариу айлчлал

2022

ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын

зөвлөлийн XXII хуралдаан

(Самарканд, Узбекистан)

 

2023

 

Киргизстаны Ерөнхийлөгч

2024

Узбекистан

ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн XXIV хуралдаан (Казахстан, Acтaнa)

Туркменистан

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт (“COP29”, Баку, Азербайжан)

Казахтсаны Ерөнхийлөгч

(Стратегийн түншлэлийн харилцаа)

2025

Киргизстан (Иж бүрэн түншлэл)

Тажикистан

Туркменистаны Ерөнхийлөгч

Узбекистаны Ерөнхийлөгч

(Иж бүрэн түншлэл)

2026

Казахстан (Эко саммит)

Тажикистаны Ерөнхийлөгч

att.CFwx-8VcbAgMDiaVeWBqQ5iMkScYajOdYS7w4e-omrI

Төр-засгийн тэргүүн нарын айлчлалын жагсаалтад 2023 онд Ерөнхий сайд Киргизстанд айлчилж, мөн ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын Зөвлөлийн өргөтгөсөн XXII хуралдаанд оролцсон, 2024 онд УИХ-ын дарга, Киргиз улсын Жогорку Кенешийн дарга нар харилцан айлчилсан, УИХ-ын дарга 2025 онд Казахстанд айлчилсан нь айлчлалын давтамжийг хадгалахад чухал үүрэгтэй байсныг нэмж дурдах хэрэгтэй. Гадаад харилцааны сайдын түвшинд ч харилцан айлчлалууд хэрэгжсээр байна. Шадар сайд, бусад яамдын сайд, ЗГХК-ын хурал зэргийг энд нэмбэл Төв Азийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаа шат шатандаа ахисаар иржээ. Гадаад харилцааны сайдын харилцан айлчлал хүснэгтээр.

2021

Казахстан

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын Гадаад хэргийн сайд нарын VI уулзалт

 

2022

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний Сайд нарын хурал (Баку)

AХАИББХ-ын Гүйцэтгэх захирал

2023

Узбекистан

Киргиз yлсын Гадаад хэргийн сайд 

2025

 

Казахстаны Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд

Тажикистан улстай хэрэгжүүлсэн айлчлалууд хүснэгтээр.

Он

Монголын талаас

Тажикистаны талаас

2014

ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн XIV хуралдаан (Тажикистан, Душанбе)

 

2025

Ерөнхийлөгчийн Төрийн айлчлал

 

2009

 

Тажикистаны Ерөнхийлөгч

2026

 

Тажикистаны Ерөнхийлөгч

2008

Гадаад хэргийн сайд Душанбед ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт

 

2010

Гадаад харилцааны сайд ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдаан (Душанбе)

 

Хоёр талын урсгалгүй, айлчлал голдуу манай талаас, ер нь хоёр талын харилцаа дээд түвшинд идэвхгүй явж ирсэн нь энэ хүснэгтээс илт байна. Эрхэм дээд зочны энэ удаагийн айлчлал нь 2009 онд хийсэн төрийн айлчлалаас нь хойш 17 жилийн дараа тохиож байна. Айлчлалыг хоёр урсгалтай болгох, харилцаагаа идэвхжүүлэх шаардлагатай нь харагдаж байна. Энэ үйлсэд эрхэмсэг ноён Э.Рахмоны энэ удаагийн айлчлал түлхэц үзүүлээсэй билээ.

att.NBzSY7yzJVslXzhJU52BLfozxFqGUQwiaktI3REcriM

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр, соёл зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар, тодруулбал ноён У.Хүрэлсүх 2025 онд Тажикистанд Төрийн айлчлал хийх үеэр ноён Э.Рахмонтой хамтран гаргасан “Найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын хамтарсан мэдэгдэл”-ийн хэрэгжилт явцын талаар санал солилцоно.

Уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзэл хоёр талдаа байна. Улс төр, худалдаа, эдийн засаг, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, тээвэр, ложистик, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг бүх салбарын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхээр 2025 онд тохиролцсон. Энэ хүрээнд хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх 11 баримт бичигт 2025 оны айлчлалынүеэр гарын үсэг зурсан. Баримт бичгийн тоо энэ удаагийн айлчлалаар ч нэмэгдэнэ. Харилцааны зам цаашаа дардан байна. Манай тал илүү их санаачилга гаргаасай билээ.

Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болгосныг илтгэх түүхэн айлчлалд дахин амжилт хүсэн ерөөе!

Д.Баярхүү, Baabar.mn /2026.07.20/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • WIZARD CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER (83.143.242.74)
    HOW DO I RECOVER MY LOST CRYPTO FROM A SCAMMER? CONTACT // GEO COORDINATES RECOVERY HACKER There is an expert hacker that can help you in recovering all the money lost to scammers online. GEO COORDINATES RECOVERY HACKER It recently worked for me and I now have peace of mind after the huge recovery of all my lost funds. I’m truly grateful for their service and I recommend their service to everyone who needs to recover their stolen crypto funds. I will advise you to contact them with the details below. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker
    2026 оны 07 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 19 цаг 17 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 21 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 19 цаг 25 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 20 цаг 27 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 22 цаг 11 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 22 цаг 38 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 22 цаг 45 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 23 цаг 3 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 23 цаг 4 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 23 цаг 59 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top