x

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банк харилцагчдынхаа өдөр тутмын төлбөр тооцооны хэрэглээнд илүү хялбар, дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэхийг зорин олон улсад хамгийн өргөн хэрэглэгддэг дижитал хэтэвчүүдийг амжилттай нэвтрүүлж, нутагшуулаад буй. Тэгвэл энэ удаа бид иргэд, харилцагчид төдийгүй манай улсад зорчин ирж буй гаднын жуулчдад төлбөр тооцоогоо хялбар, тав тухтай гүйцэтгэх боломжийг нэгээр нэмэгдүүлэн Samsung Pay үйлчилгээг Монгол Улсад арилжааны банкнуудаас анхлан нэвтрүүллээ.

Samsung Electronics болон Голомт банкны стратегийн хамтын ажиллагааны хүрээнд ийнхүү Голомт банкны харилцагчид Samsung брэндийн ухаалаг гар утас болон Galaxy watch-аа ашиглан зайнаас унших NFC технологийн тусламжтайгаар өдөр тутмын төлбөр тооцоо, худалдан авалтаа аюулгүй бөгөөд хялбар гүйцэтгэх боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл Samsung гар утас ашигладаг иргэд, харилцагчид NFC технологи дэмждэг бүх төрлийн ПОС төхөөрөмж болон онлайн мерчант дээр ердөө нэг алхмаар, хэдхэн хормын дотор төлбөрөө төлөх юм.

Монгол Улсад 800,000 орчим хэрэглэгч Samsung гар утас ашигладаг.

Samsung Pay-д зөвхөн Голомт банкны Visa болон UnionPay брэндийн картыг холбох боломжтой бөгөөд та доорх зааврын дагуу SocialPay аппликэйшнээр дамжуулан картаа холбон ашиглаарай.

Харин та хараахан Visa болон UnionPay брэндийн карт эзэмшигч биш бол SocialPay аппликэйшнээс Виртуал кредит эсвэл дебит картыг онлайнаар идэвхжүүлээд Samsung Pay-д холбох боломжтой.

Мөн www.cards.mn-ээр эсвэл өөрт хамгийн ойр байрлах Голомт банкны салбарт хандан Visa болон UnionPay брэндийн биет картыг захиалах боломж нээлттэй байна.

Samsung Wallet-ийн тухай: Samsung Wallet нь Samsung Pay, Samsung Pass болон бусад олон төрлийн үйлчилгээг нэг дор багтаасан цогц шийдэл юм. Зөвхөн Samsung-ийн ухаалаг гар утас болон бусад төхөөрөмжүүдээс ашиглах боломжтой Samsung Wallet үйлчилгээ нь одоогийн
байдлаар дэлхийн 60 гаруй бүс нутагт нэвтэрсэн бөгөөд нийт 160 сая гаруй хэрэглэгчтэй.

Энэхүү хэтэвч нь төлбөр тооцоог хялбар гүйцэтгэхээс гадна онгоцны тасалбар, гишүүнчлэлийн карт, нийтийн тээврийн карт зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дороос буюу зөвхөн гар утсаараа удирдах боломжийг олгодог.

Мөн төлбөрийн хэрэгсэл, дижитал хэтэвчид хамгийн чухал үзүүлэлт болоод буй хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг Samsung Knox хамгаалалтын системээр дамжуулан өндөр түвшинд хамгаалдаг нь уг дижитал хэтэвчийн бас нэгэн давуу тал билээ.

Ийнхүү Голомт банк харилцагчдадаа Samsung Pay-ээр төлбөр тооцоо гүйцэтгэх шинэ боломжийг нээж өгснөөр иргэд болон бизнес эрхлэгчдэд дижитал төлбөр тооцооны цогц орчин бүрдэж, Монгол Улсад төдийгүй олон улсад төлбөр тооцоогоо томоохон дижитал хэтэвчүүдээр хүртээмжтэй гүйцэтгэх боломжтой боллоо.

Дэлхийн жишиг Монголын банк

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 19 цаг 17 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 21 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 19 цаг 25 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 20 цаг 27 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 22 цаг 11 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 22 цаг 38 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 22 цаг 45 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 23 цаг 3 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 23 цаг 4 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 23 цаг 59 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top