x

Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Эрдэнэт хотод ажиллаж, хотын 50 жилийн ойд зориулсан баярын хуралд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Эрдэнэт хотод хүрэлцэн ирэхэд Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Мөнхбат, Засаг дарга Б.Зоригтбаяр нар угтаж, хотын төв талбайд Төрийн хүндэт харуул жагслаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баярын хуралд оролцож, Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлэв.

Тэрбээр, Монгол, Оросын ард түмний анд нөхдийн ган бат найрамдлын бэлгэ тэмдэг, хамтын ажил хөдөлмөрийн талбар болсон Эрдэнэт хот өнгөрсөн 50 жилийн хугацаанд улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, соёл урлаг, аж үйлдвэрийн томоохон төв болон хөгжсөөр байгааг тэмдэглэлээ.

1960-аад оны эхээр Монгол, Чехословак, Зөвлөлтийн геологичдын хамтын ажиллагаа, судалгаа шинжилгээний үр дүнд “Эрдэнэтийн овоо” ууланд зэс-молибдений дэлхийн хэмжээний ордын нөөцийг илрүүлж, Монгол Улсын уул уурхайн хөгжлийн шинэ хуудсыг нээсэн түүхтэй.

Энэхүү ордыг түшиглэн 1974 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Эрдэнэт хороо байгуулагдаж, улмаар 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Эрдэнэт хот болгон зохион байгуулсан юм.

Анх 1600 орчим өрх, 7800 гаруй хүн амтай байгуулагдаж байсан Эрдэнэт хот өнөөдөр 30 мянга гаруй өрхтэй, 106 мянган суурин хүн амтай болж, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн нь 4 их наяд төгрөгийг давсан байна.

Монгол Улсын баатар Эрдэнэт үйлдвэр, эрдэнэтчүүд хагас зуун жилийн хугацаанд улс орныхоо нийгэм, эдийн засгийн ачааны хүндийг үүрэлцэж, цар тахлын үед ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, цаг ямагт амжилтаа бататган ахиулж ирснийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цохон тэмдэглэлээ.

Төрөөс “Оюутын орд”-ын нөөцийг шинэчлэн баталж, Эрдэнэт үйлдвэрийн насжилтыг дахин 30-50 жилээр уртасгасан нь Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын хөгжлийн шинэ боломжийг нээх ирээдүйн үнэт баталгаа болсныг онцоллоо.

Мөн Үйлдвэрлэл, инновацын төв болох “Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр” барих мега төслийг хуульчлан баталснаар Эрдэнэт хот зөвхөн түүхий эд олборлогч биш, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дэлхийн түвшний металлургийн төв болон хөгжих эхлэл тавигдсаныг дурдав.

Монголын ард түмний тусгаар тогтнол, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн хагас зууны түүхийг хөдөлмөр бүтээл, амжилт үйлсээрээ манлайлсан Эрдэнэт хотын нийт айл өрх аз жаргалаар бялхаж, хүн бүр эрүүл энх, амжилт бүтээл дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан салбар салбарын манлайлагчид төрийн дээд цол, одон, медаль хүртээв.

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
  • “Нүүдэлчин групп” компанийн зөвлөх Дарьсүрэнгийн Дэмбэрэлдорж,
Гавьяат багш цолоор:
  • “Орхон” цогцолбор сургуулийн ахмад багш Дэнзэнгийн Норовсүрэн,
Гавьяат агрономич цолоор:
  • Орхон аймгийн Жаргалант сумын ахмад агрономич Дамдинсүрэнгийн Цэенрэгзэн,
Хүний гавьяат эмч цолоор:
  • Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Нярайн тасгийн эрхлэгч, нярайн эмч Мажигсүрэнгийн Баттуяа,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
  • Төр, захиргааны ахмад ажилтан Гун-Аажавын Даваа,
Гавьяат механикжуулагч цолоор:
  • “Эрдэнэт хивс” компанийн механик инженер Дашдаваагийн Батбаяр,
Гавьяат жүжигчин цолоор:
  • “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын дуучин Сампилдондовын Ариун-Эрдэнэ,
Сүхбаатарын одонгоор:
  • “Хүчит арслан” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал, Монгол Улсын гавьяат тээвэрчин Нандийн Дарам,
  • Ерөнхий боловсролын “Эрдмийн сан” сургуулийн бага ангийн багш, Монгол Улсын гавьяат багш Монхоогийн Жавхлантуяа нарыг тус тус шагналаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 24 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 21 цаг 16 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 23 цаг 11 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 23 цаг 15 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 23 цаг 19 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top