x

"Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, экспортын чиг баримжаатай боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой "Эмээлт эко аж үйлдвэрийн парк" төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжлэн явагдаж байна.

Өнөөдрийн байдлаар паркийн дэд бүтцийн гол байгууламж болох 24 МВт-ын дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжийн загвар зураг төслийг Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар батлаад байна.

Мөн иргэд, олон нийтэд ойлголт өгөх, танилцуулах зорилгоор 24 МВт-ын Дулааны цахилгаан станц болон 6700 м3/хоног хүчин чадалтай ахуйн болон үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламжийн макетыг бэлэн болголоо. Энэхүү 24 MBт хүчин чадалтай дулааны цахилгаан станц 7.4 га талбайд хэрэгжиж, нийт 38 үндсэн болон туслах барилга байгууламжаас бүрдэх юм. Үүнд зуухны байр, турбин генератор, түлш хадгалах байгууламж, ус бэлтгэлийн цех, насосны станц, цахилгаан дэд станц зэрэг гол объектууд багтаж байна. Бохир ус цэвэрлэх байгууламжийн хувьд паркт үйл ажиллагаа явуулах арьс шир, ноос, ноолуур, мах, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдээс ялгарах үйлдвэрийн бохир ус болон паркийн бүсэд баригдах үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын ахуйн бохир усыг цуглуулан, цэвэрлэх зориулалттай бие даасан байгууламж юм.

Төсөл бүрэн хэрэгжсэнээр жилд 7.5 сая ширхэг арьс шир, 25.5 мянган тонн мах, 5.8 мянган тонн ноос, 3.0 мянган тонн ноолуур зэрэг түүхий эдийг иж бүрэн боловсруулж, экспортын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Үүнээс гадна 43 мянган тонны хөргүүртэй агуулах, гүн хөлдөөх болон гаалийн баталгаат агуулахууд байгуулснаар логистикийн нэгдсэн сүлжээ бий болно.

Эдийн засгийн үр өгөөжийн хувьд уг төсөл нь 5,600 гаруй тогтвортой ажлын байр шинээр бий болгож, хөрөнгө оруулалтаа 6–7 жилийн хугацаанд нөхөх, жил бүр өндөр хэмжээний экспортын орлого бүрдүүлэхээс гадна малын гаралтай түүхий эдийг хаягдалгүй боловсруулах тойрог эдийн засгийг хөгжүүлэх ач холбогдолтой. Мөн Улаанбаатар хотын төвд байрлах арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлснээр хотын хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулж, цаашид Эмээлтийн бүсийг үйлдвэрлэл, логистикийн төв болон дагуул хот болгон хөгжүүлэх үндэс суурь бүрдэх юм.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 22 цаг 10 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 22 цаг 14 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 22 цаг 18 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 23 цаг 20 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top