x

WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ

Дэлхийн эдийн засгийн форумаас (WEF) гаргадаг “Жендерийн ялгаатай байдлын индекс”-ийн 2025 оны тайланд дэлхийн 148 орныг хамруулахад жендерийн ялгаатай байдал 68.8%-тай гарсан ба энэ хурдаар явбал салбар бүрд хүйсийн тэгш оролцоог хангахад 123 жил шаардлагатай гэж үзжээ.

Дэлхийн хэмжээнд эдийн засгийн оролцоо болон улс төрийн оролцоо нь жендерийн хамгийн их зөрүүтэй хоёр салбар юм.

Эдийн засгийн оролцоо - 61%:

Эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоо өмнөх жилтэй харьцуулахад бага зэрэг өссөн ч бүрэн тэгш байдалд хүрэхэд дахин 135 жил шаардлагатай гэж үзжээ. Эмэгтэйчүүд дэлхийн ажиллах хүчний 41.2%-ийг бүрдүүлж байгаа боловч компаниудын удирдах дээд албан тушаалд дөнгөж 28.8%-ийг эзэлж байна. Мөн технологи болон хиймэл оюун ухааны (AI) салбарт эмэгтэйчүүдийн оролцоо сул байгаа нь ирээдүйн эдийн засгийн тэгш бус байдлыг нэмэгдүүлэх эрсдэл дагуулж буйг онцолжээ.

Улс төрийн эрх мэдэл - 22.9%:

Эмэгтэйчүүдийн оролцоо хамгийн бага хувьтай салбар нь улс төрийн салбар хэвээр байсаар байна. Энэ нь дэлхийн хэмжээнд шийдвэр гаргах, хууль тогтоох дээд түвшинд эмэгтэйчүүдийн дуу хоолой дутмаг байгааг илтгэж буй бөгөөд одоогийн хурдаар эрх тэгш байдалд хүрэхэд хамгийн урт хугацаа буюу 162 жил шаардлагатай гэж үзсэн байна.

Дээрх үр дүнгээс жендерийн тэгш байдлыг хангахын тулд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт тэр дундаа удирдах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдийг дэмжих, тэдний эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг харж болно.

Эх сурвалж: https://www.statista.com/

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан тохирлын тэмдэгт олон улсад

Сүүлийн жилүүдэд олон улсад эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд тэдний хүргэж буй ажил үйлчилгээний ялгарлыг бий болгох тусгай шошго буюу тохирлын тэмдэгтийг хэрэглээнд нэвтрүүлэн ашиглах болсон. Тохирлын тэмдэгтийг ашиглах хамгийн гол шалгуур нь хувьцаа
эзэмшигч болон удирдах албан тушаалтны 51 ба түүнээс дээш хувь нь эмэгтэйчүүд байна гэж заасан байдаг.

Тохирлын тэмдэгт нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгарлыг бий болгох замаар бизнесийг хөгжүүлэх, дэмжих, тэдэнд тулгарч буй зах зээлийн саад бэрхшээлийг арилгах, эмэгтэй удирдлагатай бизнесийг олон нийтэд таниулах, олон улсад гаргах үүргийг
гүйцэтгэдэг. Үүнээс гадна тухайн бүтээгдэхүүн үйлчилгээ нь тодорхой стандарт, журамд нийцэж байгааг давхар илтгэх тул бизнесийг урт хугацаанд, тогтвортой үргэлжлүүлэхэд дэмжлэг болно.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд тохирлын тэмдэгтийг бүтээгдэхүүн үйлчилгээндээ ашигласнаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, олон нийтэд танигдах, улмаар борлуулалтаа нэмэгдүүлэх зэрэг олон давуу талыг хүртдэг.

“Women Owned” тохирлын тэмдэгт Монгол Улсад

Харин Голомт банкнаас эмэгтэй бизнес эрхлэгчдийг онцлох “Women Owned” тохирлын тэмдэгтийг 2023 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран Монгол Улсад хэрэглээнд нэвтрүүлсэн.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд “Women Owned” тохирлын тэмдэгтийг бүтээгдэхүүн үйлчилгээндээ ашигласнаар ямар боломжийг олж авах вэ?

  • Хамтын ажиллагаагаа өргөжүүлэх
  • Сургалт, чадавхжуулах хөтөлбөр, арга хэмжээнд хамрагдах
  • Туршлага солилцох
  • Бизнес аялалд оролцох
  • Хамтарсан борлуулалтыг дэмжих
  • Үзэсгэлэн худалдаанд оролцох

“Women Owned” тохирлын тэмдэгт ашиглах хүсэлтийг тасралтгүй хүлээн авч, шалгуур хангасан бизнесүүдэд тэмдэгтийн гэрчилгээ олгох процесс үргэлжилсээр байна. Эмэгтэй бизнес эрхлэгч та ч бас “Women Owned” бизнесийн эгнээнд нэгдэхийг хүсвэл дараах QR-ийг уншуулж бүртгүүлэх хүсэлтээ илгээгээрэй.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • WIZARD CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER (83.143.242.74)
    HOW DO I RECOVER MY LOST CRYPTO FROM A SCAMMER? CONTACT // GEO COORDINATES RECOVERY HACKER There is an expert hacker that can help you in recovering all the money lost to scammers online. GEO COORDINATES RECOVERY HACKER It recently worked for me and I now have peace of mind after the huge recovery of all my lost funds. I’m truly grateful for their service and I recommend their service to everyone who needs to recover their stolen crypto funds. I will advise you to contact them with the details below. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker
    2026 оны 07 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 19 цаг 16 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 21 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 19 цаг 25 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 20 цаг 26 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 22 цаг 10 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 22 цаг 38 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 22 цаг 45 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 23 цаг 2 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 23 цаг 3 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 23 цаг 58 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top