x

Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол

Баяр наадмын дараах томоохон дуулиан шинээр Даян аварга цол хүртсэн түрүү бөх Б.Орхонбаярын гэргий нүүрсний компанийн захирал байсан тухай мэдээллээс үүдэн улс орныг хамарсан цахим хэлэлцүүлэг болон дэгдлээ. Үндэсний бөхийн орчин цагийн хамгийн тод од болох түүнийг нөмөрсөн энэ шуугиан цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна. Даян аварга өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон түмэнд хандаж мэдэгдэл хийсэн ч тусыг эс олон улам дэврэв.

Улс түмнээр нь буцалгаж орхисон удаахь шуугианыг харин “Urban talk Show” хэмээх хөтөлбөрт уригдсан залуус дэгдээгээд байна. Олон нийт төдийгүй, улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд хуйгаараа татагдан орж ирж, ар араасаа байр сууриар бөмбөгдөж, ээлжит томоохон асуудлыг босгож ирэх нь тэр.

Асуудал юунаас болж үүсэв ээ. Чухам юу нь олон нийтийг ингэтэл нь бухимдуулав.Өнөөдөр уг нэвтрүүлэгт оролцсон зочид, хөтлөгч, санаачлагч юутай хээтэйгээ хэдэн өдрийн турш цахим буллид өртөн толгой өөд татах сөхөөгүй нүдүүлж байна.

Уг нь тэдний үндсэн сэдэв өөр байсан ч ам халсан залуусын нэг нь нөгөө оролцогчийнхоо албан бусаар хэзээ ч юм ярьж байсан яриаг эш татан оруулж ирснээс үүдэн энэ дуулиан дэгджээ. Шуудхан хэлэхэд, ойн мухарт майхандаа буу халж байгаа мэт мэдрэмжгүй авирласан Мөнхүүш хэмээх тэр комедиан бусдыгаа ийм байдалд оруулчихлаа. Өөрөө комедиан Ханугаас болон олон нийтээс уучлалт гуйсан ч хэн ч тоож сонссонгүй. Угаасаа ийм үед хэчнээн тайлбарлаад хэн ч сонсдоггүй.

Энэ алдаанаас болж өнөөдөр цахим ертөнцөд цовдлуулж буй Хану хэмээх комедиан залуу бол сошиал орчинд маш идэвхтэй дуу хоолой. Тэрбээр эрх баригчдын явуулж буй эдийн засгийн бодлогууд, татварын бодлогын гажуудлуудыг ил тод шүүмжилдэг, байр сууриа олонд хүргэхийн тулд зориуд хурцаар элэглэх, зарим тохиолдолд хэтрүүлэгтэйгээр доромж аяг аашаар хачирлан нийгэм рүү гаргаж шиддэг, өөрийн гэсэн дэмжигчидтэй, өвөрмөц зан араншинтай цахим тоглогч юм.

Хэдийгээр яг тэр орой “Өнчин охидыг цуглуулж порно кино хийх хэрэгтэй” гэж шууд өөрөө яриагүй ч өмнө нь тодорхой хүрээллийнхэн дотор ярьсан нь үнэн бол энэ буруу. Үнэндээ залуучууд нийлж суугаад элдвийн сэдвээр ам уралдан ярих нь тийм хорвоод байдаггүй бузар явдал ч биш. Хэсэг бүлгээрээ уулзаад буу халахаараа хүмүүс юу эсийг ярьдаг билээ. Тэр бүү хэл “секс туризм” болон бусад “+18” сэдвүүд ч тийм хориотой сэдэв биш шүү дээ.

Гагцхүү энэ тохиолдолд дээрх сэдвүүд дотроос хамгийн аймшигтай, байж боломгүй, жигшүүрт, хэрцгий, ой гутам санаа гарч ирсэн нь хүмүүсийг тэсрэхэд хүргэлээ. Бид бол өнчин өрөөсөндөө өөрсдөөсөө илүү сэтгэлээ тасдаж өгдөг өвөрмөц онцлогтой өвөг дээдсийн үр сад. Орчин үеийн хүмүүсийг хүйтэрсэн, хүнээ байсан, нэгнээ хайрлаж хамгаалах сэтгэлээ гээсэн гэлцдэг ч энэ худлаа. Бидний хайрлах чадвар одоогийн цоо шинэхэн үед маань ч өвлөгдөөд явж байгаа. Өөрсдөө махны үнэдээ сөхөрчих шахаж байгаа ч өнчирч үлдсэн үрсэд халаасаа тэмтрээд хандив өргөцгөөж байдгийг юу гэх юм. Өдөр болгон л бид ямар ч нам, Төр, Хүүхэд хамгаалах байгууллагын оролцоогүйгээр энэ ажлаа хийсээр л байгаа биз дээ. Цаашдаа ч монгол хүн ийм байсаар л байх болов уу. Энэхүү болж өнгөрсөн асуудлын ард харин бид юуг илүү нарийн бодох ёстой вэ. Одоо энэ талаар тогтож ярих цаг гэж бодож байна.

Манай хэвлэл мэдээллийн байгууллагууд, албан ёсны мэргэжлийн агентлагууд хариуцлагаа илүү өндөржүүлэх хэрэгтэй болоод байгааг дээрх явдал маш тод харууллаа. Хэн дуртай нь орж ирж контент нэртэй элдэв юм хийдэг, хэн дуртай нь орж ирж энэ зах зээлийг эзэлдэг, залдаг, зардаг, зольдог байдал дэндүү ужгирчээ. Энэ хөл толгойгүй байдлаас болоод мэргэжлийн нарийн зүйлсийг мэдэхгүй үзэгчдийн зарим хэсэг бүгдийг нь хэвлэл мэдээллийнхэн гэх нэг цонхоор чихэж хардаг болов. Үүний балгаар зочдоосоо болоод сэтгүүлчид нь буллидүүлж суудаг гажиг уур амьсгал ч бүр нутагшчихсан. Цахим орчинд цаанаасаа түлхүүрдүүлээд нэгэнт улайрчихсан тийм олонлог манайд хаанаас ч юм хүч хаян бэлтгэгджээ. Асар том арми болон бууриа зассан гэж хэлэхэд хилсдэхгүй шүү.

Өөрсдөө бид ч сүүлдээ элдэв контент нэртэй сайн дурын ажлуудаар нийгмийг ханаруулж байдаг нөхдүүд, яахаас ч буцахгүй авирлаж байгаад баахан дагагч цуглуулчихаад өөрсдөдөө имфлүүнсер гэх нэр олгочихсон этгээдүүд гээд бүгдтэй нь холилдож, холион бантан болж дууссан. Энэ бол манай сэтгүүл зүйн дархлаа нэгэнт унаж үгүй болсны нотолгоо юм.

Үнэндээ хэн дуртай нь хийж байгаа элдэв саарал юмсыг ямар ч шүүлтүүргүйгээр нэвтрүүлж албажуулж байгаа медиа компаниуд манай нийгэм ийм замбараагүй болсны хариуцлагыг хүлээлцэх ёстой. Бүр энгийншүүлж хэлэхэд нэвтрүүлэг, нийтлэлээ ядахдаа ганц удаа харах хэрэгтэй шүү дээ. Хяналтын систем редакцуудад бүгдэд нь байхгүй болчихоогүй байна. Манай “Өдрийн сонин” гэхэд хар тамхины асуудалд холбогдсон хүмүүсийг огт гаргадаггүй. Өглөөний летучка болгон дээр энэ сигналь дуугарч байдаг. “Наад хүн чинь хар тамхины асуудалд холбогдсон хүн. Хэрэг нь шийдэгдээгүй байхад гаргахыг хориглож байна” гээд л гүйцээ. Энэ индэр бол хэн дуртайг нь залж байдаг индэр биш учраас ийм зарчим үйлчилдэг гэсэн үг. Ёс зүйн энэ мэт нарийн кодуудыг хэвлэл мэдээлэл сахих үүрэгтэй. Үүнийгээ сайн сахиж ажиллахыг хаа хаанаа хичээх хэрэгтэй байна.

Олон нийтийн дунд дэгдсэн элдэв төрлийн цуурхал, янз бүрийн санаа зорилго тээсэн ташаа мэдээллийг шүүлтүүргүйгээр нэвтрүүлж, нийтлэх нь нийгэмд асар хортой үр дагавар дагуулдаг гэдгийг өнөөдөр бид эд эс болгоноороо мэдэрч байна. Тиймээс илүү мэдрэг, илүү нягт нямбай ажиллахыг цаг үе маань сэтгүүл зүйгээс өөрөөс нь шаардаж байна. Хэдийгээр дээрх асуудал бидний хийсэн зүйл биш ч хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн нуруун дээр л төөрөлдсөн үнэнийг нягтлах үүрэг нь албан ёсоор буудаг. Тиймээс цуурхал, баримтгүй яриаг шүүлтүүргүйгээр албажуулж болохгүй. Үүнээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Хүний амьд явах, ажиллаж амьдрах эрх, нэр хүндэд халдсан, доромжлон гутаасан, гүтгэсэн агуулгыг түгээхээс татгалз. Хэдийгээр бүх хүний ярих, байр сууриа илэрхийлэх, өөрийн бодит асуудлаа тайлбарлах эрхийн өмнө сэтгүүл зүй нээлттэй хандах зарчимтай ч нийгмийнхээ өнөөдрийн энэ угаартаж манантсан байдлаас гарахын тулд мэргэжлийн зарим зарчмуудаасаа ухрах шаардлагатай болж иржээ. Үзэл бодлын чөлөөт байдал ба хүний эрхийн хязгаар хоёрын дунд баланс барих гарцаагүй шаардлага өнөөдөр манай нийгэмд тулгарсан учраас шүү...

Олон нийтийн сүлжээгээр "өнчин охид", "секс туризм" тойрсон сэдэв хүчтэй яригдаж, нийгмийг бүхэлд нь бухимдуулаад байгаа энэ үед бид зарим зүйлс дээр цэгцэрч авцгаая. Хүнийг нас, хүйс, нийгмийн гарал үүсэл, амьдралд амссан хувь тавилангаар нь ялгаварлан гадуурхсан, улс үндэстний эв нэгдэлд сөрөг уур амьсгал үүсгэсэн энэхүү дуулиан нь зөвхөн холбогдсон хүмүүст хамаатай үйлдэл ч биш юм. Үүнийг шүүлтүүргүйгээр цацаж, олон нийтэд албажуулан хүргэсэн компаниудтай ч ёс зүй, хариуцлагын тухай асуудлыг хөндөх цаг болжээ. Учир нь үг хэлэх, байр сууриа илэрхийлэх эрх чөлөө гэдэг нь хүний эрхийг уландаа гишгэж, бусдыг доромжлох эрх биш юм. Нөгөө талаар хэвлэл мэдээлэл бол зүгээр нэг микрофон биш. Хүний эрх, хүүхэд хамгааллын улаан шугамыг давсан, гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийг зөвтгөсөн агуулгыг эфирт гаргахгүй байх "редакцын цензур" байх ёстой.

Сенсациар хандалт (View) цуглуулан улайрахаа хэвлэл мэдээллийн байгууллагууд одоо зогсоох цаг болсон. Олон нийтийн анхаарлыг татахын тулд ёс бус, өдөөн хатгасан зүйлийг трэнд болгон дэвэргэх нь сэтгүүл зүй биш. Харин ч нийгмийн сэтгэл зүйгээр тоглож буй хариуцлагагүй үйлдэл юм. Дэлхийн чөлөөт орнуудад хэвлэл мэдээллийн ёс зүйг хууль болон дотоод дүрмээр маш хатуу зохицуулдаг. Жишээ нь, Их Британийн хэвлэл мэдээллийг зохицуулдаг "Ofcom" байгууллага нь телевизээр хүнийг ялгаварлан гадуурхсан, хүүхдийн эрх ашгийг зөрчсөн, эсвэл нийгэмд үзэн ядалт түгээсэн агуулга гаргавал тухайн сувгийг олон сая фунтээр торгох, эсвэл нэвтрүүлэг цацах лицензийг нь шууд хураах хүртэл арга хэмжээ авдаг.

Дэлхийн хамгийн том медиа агентлаг болох BBC нь нэвтрүүлгээ эфирт гаргахаас өмнө хуулийн болон ёс зүйн зөвлөхүүдээрээ заавал хянуулдаг журамтай. Хэрэв оролцогчийн яриа хүнийг нас, хүйс, нийгмийн байдлаар гадуурхсан байвал тухайн хэсгийг шууд хасдаг. Гэхдээ тэд "Бид үзэл бодлоо илэрхийлэх индэр олгосон" гэж хэзээ ч хариуцлагаас бултдаггүй. Том медиа "лайк", "хандалт" харсан сэтгүүл зүйг хэзээ ч хийдэггүй. Үндэстний эв нэгдэл, хүний халдашгүй дархан эрхийг хамгаалахын тулд хэвлэл мэдээллийн байгууллагууд ёс зүйн үүргээ ухамсарлаж, дотоод хяналтаа чангатгахыг амьдарч байгаа цаг үе өөрөө шаардаж байна. Ардчилсан нийгэмд үг хэлэх эрх чөлөө байх ёстой ч тэр нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашгийг уландаа гишгэх, нийгмийн ёс зүйг доройтуулах зөвшөөрөл биш юм.

Хаанаас биднийг ингэтэл унагаж, өөр хооронд нь алалцуулж, үргэлжийн хэрүүл хараалтай бурангуй дээвэр дор амьдруулах бодлого хийгээд байна вэ...Үнэхээр баллаж, таллаж гүйцлээ шүү дээ.

Б.Ганчимэг, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (169.197.83.34)
    HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER // A CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY HACKER I wish to share this information with the public. It’s advisable not to trade with an individual or a bitcoin investment platform if you are not sure about their reputation. Recently, I fell victim to a sophisticated bitcoin scam, resulting in the loss of $930,000. The scammers had cleverly manipulated me into sending the funds to their wallet address, leaving me feeling devastated and hopeless until I met a testimony of Vivian Edwin online talking about GEO COORDINATES RECOVERY HACKER who helped and recovered her funds back. I decided to give it a try and contacted them on Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 ( 579 ) 397 1584 Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Through their efforts, I was able to recover my entire loss of $930,000, which was a significant relief and a huge weight off my shoulders. I am extremely grateful and I highly recommend their services to anyone who has fallen prey to similar scams. Their expertise in handling cryptocurrency fraud cases is unmatched, and they can help you track down and recover your lost funds. Don't let scammers take advantage of you. Reach out to a professional recovery service and start the process of getting your money back.
    2026 оны 07 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 6 цаг 0 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top