x

Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ

/Kazinform/. Европын Холбооноос (ЕХ) Оросын эсрэг авсан 21 дэх хориг арга хэмжээ 23-ны пүрэв гаригт ЕХ-ны Зөвлөлийн албан ёсны сэтгүүлд нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болжээ.

Мөн өдөр гаргасан Европын Комиссын мэдэгдэлд дурдсанаар, эдгээр хориг арга хэмжээ нь ОХУ Украинд явуулж буй хууль бус дайнаа санхүүжүүлэх, энгийн иргэд, иргэний дэд бүтцэд халдах боломжийг улам хязгаарлах зорилготой байна.

21 дэх багцад багтсан ЕХ-ны хориг арга хэмжээ нь голчлон эрчим хүчний салбар, криптовалют зэрэг санхүүгийн үйлчилгээ, худалдаа, Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборыг хамарчээ.

Тус холбооны эрх баригчдын гаргасан хамгийн чухал шийдвэрүүдийн нэг нь Оросын газрын тосонд тогтоосон үнийн дээд хязгаарыг дахин нэг жилээр сунгах шийдвэр байв. Хэрэв ЕХ-ны гишүүн орнууд энэ асуудлаар тохиролцоонд хүрээгүй бол ддэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлтийг дагаад үнийн дээд хязгаар автоматаар нэмэгдэх байсан юм.

Мөн анх удаа Оросын газрын тос боловсруулах салбарыг хоригт хамруулжээ. Тодруулбал, ОХУ-ын газрын тос боловсруулах гурван үйлдвэр, Беларусийн нэг томоохон үйлдвэр, Беларусийн газрын тосны бүтээгдэхүүнийг Орост борлуулдаг нэг компани, мөн одоо хэрэгжиж буй хоригийг тойрон гарахад тусалсан газрын тосны худалдааны таван компанид хориг арга хэмжээ авчээ. Түүнчлэн Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон гуравдагч орнуудад байрладаг тус улсын газрын тос боловсруулдаг үйлдвэрүүдтэй санхүүгийн болон бизнесийн ажиллагаа явуулахыг хориглох боломжтой болсон байна.

ЕХ-ноос мэдээлснээр, мөн Оросын "сүүдрийн флот"-д багтдаг 41 хөлөг онгоцыг шинээр хоригийн жагсаалтад оруулжээ. Үүнээс өмнө уг жагсаалтад нийт 632 хөлөг онгоц бүртгэлтэй байсан байна. Мөн ЕХ-ны гишүүн орнууд далайн ажиллагааны хүрээнд "сүүдрийн флот"-ын хөлөг онгоцыг саатуулсан тохиолдолд тээвэрлэж явсан ачааг хураан авах эрхтэй болжээ. Хураасан ачааг худалдаж, олсон орлогыг тухайн саатуулсан улсад шилжүүлэх боломжтой болсон байна.

"Оросын эдийн засаг дайн эхэлснээс хойших хамгийн сул үедээбайна. Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ өсөж, төлөвлөгдөөгүй орлого олж байгаа хэдий ч энэ нь Оросын эдийн засгийн улам гүнзгийрч буй бүтцийн сул талыг нөхөж чадахгүй" гэж Европын Комисс мэдэгджээ.

Шинэ багц хоригийн хүрээнд Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой 56 компанийг хоригийн жагсаалтад шинээр оруулсны 37 нь хол тусгалын "Гарпия" нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээтэй холбоотой компаниуд байна. Түүнчлэн ОХУ-ын хөгжүүлж буй Starlink-тэй адил хиймэл дагуулын холбооны систем хязгаарлалтад өртжээ. Мөн Оросын цэрэг-аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнд тавих экспортын хяналтыг чангатгасан байна.

Үүнээс гадна, Оросын сансар, нисэхийн салбар болон дрон үйлдвэрлэлд ашиглагддаг тодорхой төрлийн металл нунтаг, хайлш, мөн цахим дайны тоног төхөөрөмж зэрэг холбогдох технологийн экспортод хязгаарлалт тогтоожээ.

Салбарын хоригуудаас гадна 21 дэх багцын хүрээнд 48 хувь хүн, 170 хуулийн этгээдийг хоригийн жагсаалтад шинээр нэмсэн нь Украинд дайн эхэлснээс хойших хамгийн том өргөтгөл болсон гэж Европын Комисс онцолсон байна.

Хоригт ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский, Спортын сайд Михаил Дегтярёв, Олон улсын шатрын холбооны (FIDE) ерөнхийлөгч Аркадий Дворкович, "Оросын төмөр зам" компанийн ерөнхий захирал Олег Белозёров, ОХУ-ын Төв банкны дэд дарга Сергей Белов, "Газпром-Медиа Холдинг"-ийн ерөнхий захирал Александр Жаров зэрэг албан тушаалтнууд багтсан байна. Мөн "ЦМРБанк"-ны удирдах зөвлөлийн дарга Руслан Арефьев, "Диалог" бие даасан ашгийн бус байгууллагын ерөнхий захирал, Олон улсын баримт шалгах холбооны ерөнхийлөгч Владимир Табак, АФК "Система" компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч Феликс Евтушенков нарт хориг тавьжээ.

Хоригийн жагсаалтад багтсан хувь хүн, байгууллагын Европын Холбооны нутаг дэвсгэр дэх бүх хөрөнгийг царцааж, мөн ЕХ-ны нутаг дэвсгэрт нэвтрэхийг хориглоно. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (169.197.83.34)
    HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER // A CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY HACKER I wish to share this information with the public. It’s advisable not to trade with an individual or a bitcoin investment platform if you are not sure about their reputation. Recently, I fell victim to a sophisticated bitcoin scam, resulting in the loss of $930,000. The scammers had cleverly manipulated me into sending the funds to their wallet address, leaving me feeling devastated and hopeless until I met a testimony of Vivian Edwin online talking about GEO COORDINATES RECOVERY HACKER who helped and recovered her funds back. I decided to give it a try and contacted them on Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 ( 579 ) 397 1584 Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Through their efforts, I was able to recover my entire loss of $930,000, which was a significant relief and a huge weight off my shoulders. I am extremely grateful and I highly recommend their services to anyone who has fallen prey to similar scams. Their expertise in handling cryptocurrency fraud cases is unmatched, and they can help you track down and recover your lost funds. Don't let scammers take advantage of you. Reach out to a professional recovery service and start the process of getting your money back.
    2026 оны 07 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 19 цаг 17 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 21 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 19 цаг 25 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 20 цаг 27 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 22 цаг 11 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 22 цаг 38 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 22 цаг 45 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 23 цаг 3 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 23 цаг 4 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 23 цаг 59 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top