x

Резидент эмч нартай уулзалт зохион байгууллаа

Эрүүл мэндийн яамнаас “Резидент эмчийн ажиллах үлгэрчилсэн журам”-ын төслийг шинээр боловсруулж байгаатай холбогдуулан тус яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн төв, тусгай мэргэжлийн төвд суралцаж байгаа резидент эмч нартай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн зэрэг 16 байгууллагад үндсэн мэргэшлийн сургалтад суралцацж байгаа 1-3  дугаар дамжааны 200 гаруй резидент эмч оролцов.

Уулзалтад тус яамны Төрийн захиргааны захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Д.Баярмаа, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны дарга Т.Учрал, мэргэжилтэн Д.Мөнхцэцэг, П.Эрхэмбаяр нар оролцож, резидент эмч нартай үндсэн мэргэшлийн сургалтын үйл ажиллагаа, явцын талаар санал солилцож, журмын төсөлд хэрхэн тусгах талаар хэлэлцлээ. Тухайлбал:

Сургалт эрхлэх байгууллагын сургалтын албаны үйл ажиллагаа

Суралцагчийн дэвтэр, гарын авлагын ашиглалт

Ажлын цагийн зохицуулалт

Нийгмийн хамгааллын асуудал /хоол, ажлын хувцас, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг гэх мэт/

Резидентийн өргөдөл санал, хүсэлт, гомдлыг хүлээн авчшийдвэрлэдэг байдал

Сургалтын орчин /анги танхим, сургалтын тоног төхөөрөмж, суралцагчийн хувцас солих болон амрах өрөө гэх мэт/

Суралцагчийн үнэлгээний асуудлаар харилцан санал солилцов.

Резидент эмч нартай хийсэн энэ удаагийн уулзалт, сургалт эрхлэх байгууллагын сургалтын албаны дарга, арга зүйч нар, эмнэл зүйн сургагч багш нартай 2019 оны 1 дүгээр сарын 08, 14-ний өдрүүдэд хийсэн 2 удаагийн хэлэлцүүлгээс гарсан саналуудыг судалж, “Резидент эмчийн ажиллах үлгэрчилсэн журам”-ын төслийг шинэчлэн боловсруулах бөгөөд журмын шинэчилсэн төсөлд санал авах хэлэлцүүлгийг 2019 оны 2 дугаар сард дахин зохион байгуулна.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 19 цаг 40 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top