x

Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа

Энэ оны зургадугаар сарын 5-ны өдрөөс эхлэн цахилгаан болон дулааны үнийг таван хувиар нэмсэн журам хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан иргэдийн зүгээс гомдол санал илэрхийлэх болсон. Энэ талаар иргэд болон холбогдох албан газруудаас мэдээлэл авлаа.

“Төрийн банк”-ны Хүүхдийн-100 салбараар орж, хэрэглээний төлбөрөө төлж буй хоёр гурван хүнээс цахилгаан, дулааны төлбөр нэмэгдсэн эсэх талаар асуухад “Нэмэгдсэн байна, одоо төлөхөөс яах вэ дээ. Манай төр засаг иргэдээ боломжийн амьдруулах биш, иргэдийнхээ халаас руу тэмтрэхээс хэтрэхгүй юм даа” гэх мэтээр бухимдалтай байгаагаа илэрхийлж байв.

Иргэн Г.Мөнхзул “Цахилгааны үнэ айхтар нэмэгджээ, сая ирээд бүр шоконд орлоо. Манайх хуучны гурван өрөө орон сууцанд амьдардаг. Урьд нь өвөл 110-130 мянган төгрөг төлдөг, зундаа 60-80 мянган төгрөгнөөс хэтэрдэггүй байсан. Гэтэл сая зургадугаар сарын төлбөр 153.957 төгрөг гарсан байна. Өвөл халаалт ирэхээр яах билээ, бүх юмны үнэ өсч байдаг, цалин нэмэгдэх биш, үнэхээр хэцүү байна” хэмээн төлбөр төлсөн баримтаа харуулав. Тэрбээр үргэлжлүүлэн “Наадамлаж яваад ирэхэд сюрпризтай угтах юм аа, цахилгаан дулаанаа төлөхдөө хүмүүс сэтгэл зүйгээ бэлдэж ирмээр юм байна” гэж үглэсээр гарч одлоо.

Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хорооны 2025 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 126 дугаар тогтоол, 2026 оны тавдугаар сарын 28-ны өдрийн 71 дүгээр тогтоол шийдвэрийн дагуу цэвэр бохир усны үнэ тарифт өөрчлөлт орж 2026 оны зургадугаар сарын 1-нээс эхлэн усны суурь хураамж-3750, цэвэр ус-2000, бохир ус-1820, халуун ус-1714 төгрөгөөр тооцохоор үнийг шинэчлэн тогтоосон аж.

Энэ талаар, Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хорооны дарга Г.Цогтсайханаас тодруулахад “Манай байгууллага зохицуулагч байгууллага. Хэрэглэгч болон ус дулаанаар хангагч байгууллага, төр гурвын дунд зохицуулан тэнцвэржүүлэгч үүрэгтэй. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах талаас хоёр төлөөлөл, хангагч байгууллагуудын талаас хоёр төлөөлөл, үлдсэн нэг нь төрийн төлөөлөл гэсэн хараат бус таван салбар гишүүн байгууллагын нэгдсэн шийдвэрээр үнэ тариф тогтоодог. Түүний дараа Хууль зүйн яамаар батлуулдаг. Хэрэглэгчийн эрх ашиг талаасаа, НҮБ, ХЭҮК-оос гарсан зөвлөмжид нэг өрхийн хэрэглээний зардлын төлбөр өрхийн орлогын таван хувиас хэтрэхгүй байх ёстой гэж заасан байдаг. Манай улсын хувьд цалин, орлогын түвшинд үндэслэн хэрэглээний төлбөрийг одоогийн нэмэгдсэн байдлаар өрхийн орлогын нэг хувь хүргэхгүй байхад анхаарч ажиллаж байна:

Гэхдээ олон жил үйл ажиллагааны зардлаа нөхөж чадахгүй хэмжээнд алдагдалтай ажиллаж, өртгөөс доогуур үнэ барьж ирсэн боловч хэрэглэгчдийн эрх ашгийг хангах, цаашдын хэрэглээний үе шатад доголдол үүсэхгүйн тулд зарим шат дараатай ажлуудыг хийх шаардлага үүссэн. Ус, дулааны үнэ нэмэгдэх болсон хоёр гол шалтгааны нэгдүгээрт, цахилгааны үнэ хоёр дахин нэмэгдсэн. Энэ нь ус болон дулаан ашиглалтыг цахилгааны тусламжгүйгээр үйлчилгээ явуулах ямар ч боломжгүй. Хоёрдугаарт, хэрэглэгчдийг ус дулаанаар хангах үйлчилгээг тасалдал хүндрэл учруулахгүйгээр хүргэж байхын тулд тодорхой хэмжээнд шинэчлэл, сайжруулалтын ажлыг хийх шаардлагатай болсон. Улаанбаатар хотын усан хангамж 1930 он гэхэд доголдоно гэсэн эдийн засгийн судалгаанд үндэслэн, шинэчлэлтийн ажлын хүрээнд Засгийн газар АНУ-аас 350 сая ам.долларын зээл авч, шинэ эх үүсвэр бий болгосон, Хятад улсын 300 сая ам.долларын зээлээр цэвэрлэх байгууламж барьсан гэх мэт бодит зардлууд нэмэгдсэн учраас одоогоор хэрэглээний усны тухайд нэг л тутамд 0.66 төгрөг нэмэгдэж хоёр төгрөг болсон байгаа” гэсэн тайлбарыг өглөө.

ХУД-ийн 12 дугаар хорооны өндөр настан, хувиараа хөдөлмөр эрхлэгч М.Энхтуяа “Эгч нь өрхийн хэрэгцээнээс гадна, өвөл зуны хүлэмжид ногоо тарьж амьдрал ахуйдаа нэмэрлэдэг. Бас өвөл гал түлж агаарын бохирдол нэмэхгүй гэж бодож цахилгаанаар халаалтаа шийдсэн байдаг. Гэтэл цахилгааны үнэ нэмэгдээд байхад тэтгэврийн хэдэн цаас хаана ч хүрэхгүй. Зундаа санхүүд нэмэр болохоор эрхэлж байгаа ногоогоо усалдаг мотороо цахилгаанаар ажиллуулдаг юм. Ногоогоор ашиг олох биш, хөдөлмөрлөж цахилгаандаа зарцуулах болох гээд байна шүү” гэсэн юм.

Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-ны 2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 345 дугаар тогтоол шийдвэрийн дагуу халаалт дулааны үнэ тарифт өөрчлөлт орсон нь зургадугаар сарын 6-ны өдрөөс хэрэгжиж эхлээд байгаа юм. Энэ талаар ЭХЗХ-ны ажилтан н. Энхтүвшин “Эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулах, үнийг бодит өртөгт ойртуулах зорилгоор дулаан, цахилгааны суурь үнийг үе шаттай нэмэх асуудал олон жил яригдаж байсан. Үйлдвэрлэлийн өртгөөс доогуур үнээр алдагдалтай байдалтай олон жил явсны үндсэн дээр таван хувиар нэмэх шийдвэр гаргаад, нэмэгдлийг зургадугаар 5-наас хэрэгжүүлж эхэлсэн. Монгол Улсад дулааны эрчим хүчний борлуулалтын үнэ болон бодит өртгийн хооронд 80 хувийн зөрүү үүссэн байдалтай. Уг зөрүүг улсын төсвөөс болон салбар байгууллагууд өөрсдөө алдагдал хүлээх байдлаар нөхөж ирсэн бөгөөд цаашид иргэдийн амьдралд дарамт нэмэхгүйгээр үе шаттайгаар нэмэгдүүлэхээс аргагүй. Бодит тооцоо судалгаа хийхгүй, дураараа нэмэх асуудал байхгүй” гэлээ.

Сүхбаатар дүүргийн Бага тойрогт байрлах ОСНААГ-ын ажилтнаас энэ асуудлын талаар иргэд санал гомдол ирүүлж буй талаар тодруулахад “Нэмэгдсэнээс хойших хэрэглээний төлбөрүүд хуулийн хугацаагаараа одоо нэхэмжилж эхэлж байгаа болохоор, манайд ирсэн санал гомдол байхгүй” гэсэн юм.

Баяр наадам өндөрлөж, цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэнийг иргэд төлбөрөө төлөхдөө одоо л мэдэрч эхлэх байх даа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 19 цаг 17 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 22 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 19 цаг 26 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 20 цаг 27 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 22 цаг 11 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 22 цаг 38 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 22 цаг 46 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 23 цаг 3 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 23 цаг 4 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 23 цаг 59 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top