x

МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай Камбожийн Хаант Улсын Хааны академийн ерөнхийлөгч Сок Төүч тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга М.Мандхай Монгол Улсын Үндсэн хуулийн 2023 оны өөрчлөлтөөр олон нам, эвслийн төлөөллийг хангасан, 126 гишүүнтэй, анхны парламентын тухай танилцуулаад, Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг наймдугаар сард зохион байгуулж буйг дуулгалаа. СОР17 нь НҮБ-аас зарласан “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил”-тэй уялдан зохион байгуулагдах тул бэлчээрийн тогтвортой менежмент, дасан зохицох арга хэлбэр, дэлхийд бэлчээрийн экосистемээс шууд хамааралтай 1 тэрбум гаруй хүний амьжиргааны асуудлыг олон улсын анхааралд хүргэхэд чухал дэмжлэг болно гэдэгт итгэж буйгаа тэрбээр илэрхийлсэн юм.

Монгол Улс газрыг нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, уур амьсгалд өөрчлөлтөд дасан зохицсон, тэсвэрлэх байдлыг нэмэх зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Цагаан алт”, “Шинэ хоршоо” олон нийтэд түшиглэсэн хөдөөгийн хөгжлийн санаачилга, “Хүнсний хувьсгал” хөдөө аж ахуй, хөрс хамгааллын санаачилгыг дэвшүүлж, ган, цөлжилтийн эсрэг эдийн засгаа сайжруулах, хөдөөгийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийн бүтээмжийг нэмж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах бодлогоо тодорхойлон ажиллаж байгааг Байнгын хорооны дарга М.Мандхай хэлэв.

Түүнчлэн бэлчээрээс хамааралтай нүүдлийн мал аж ахуй, өв уламжлалыг хадгалах зорилгоор бэлчээр хамгаалах арга механизмыг улсынхаа онцлогт тохируулан хэрэгжүүлэх, бэлчээрийн доройтлыг багасгах хууль, эрх зүйн орчныг сайжруулахад идэвхтэй ажиллаж байгаагаа тэмдэглэжээ.

Камбожийн Хааны Академийн ерөнхийлөгч Сок Төүч яриандаа Камбожийн эдийн засагт хөдөө аж ахуйн салбар чухал байр суурь эзэлдэг тул хүн амын ихэнх хэсэг энэ салбарт ажилладгийг дурдлаа. Энэ хүрээнд Монгол, Камбож улс тогтвортой хөдөө аж ахуй, ургамлын үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга технологи, эрдэм шинжилгээ, инновац, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой гэдгээ илэрхийлэв. 

Талууд уулзалтаар хоёр улсын хөдөө аж ахуй, ялангуяа бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжил, малын үүлдэр угсааг сайжруулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Байнгын хорооны дарга М.Мандхай Монгол, Камбож улсын хамтын ажиллагаанд шаардлагатай бодлогын орчныг бэхжүүлэх, хоёр улсын сайн туршлагыг солилцох, цаашдын хамтын ажиллагааны боломжит чиглэлийг тодорхойлох зэрэг асуудлыг хөндөн, санал солилцож, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлснийг УИХ-ын ХМОНХГ мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (139.28.176.106)
    HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER // A CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY HACKER I wish to share this information with the public. It’s advisable not to trade with an individual or a bitcoin investment platform if you are not sure about their reputation. Recently, I fell victim to a sophisticated bitcoin scam, resulting in the loss of $930,000. The scammers had cleverly manipulated me into sending the funds to their wallet address, leaving me feeling devastated and hopeless until I met a testimony of Vivian Edwin online talking about GEO COORDINATES RECOVERY HACKER who helped and recovered her funds back. I decided to give it a try and contacted them on Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 ( 318 ) 203-3657 Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Through their efforts, I was able to recover my entire loss of $930,000, which was a significant relief and a huge weight off my shoulders. I am extremely grateful and I highly recommend their services to anyone who has fallen prey to similar scams. Their expertise in handling cryptocurrency fraud cases is unmatched, and they can help you track down and recover your lost funds. Don't let scammers take advantage of you. Reach out to a professional recovery service and start the process of getting your money back.
    2026 оны 08 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 21 цаг 21 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 21 цаг 25 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 21 цаг 29 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 22 цаг 31 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top