x

Шатахууныг дугаарын тэгш, сондгойгоор олгож, 50 мянган төгрөгөөр хязгаарлана

Улсын хэмжээнд шатахууны нөөц хомсдсон тул энэ шөнө 00.00 цагаас эхлэн авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлахаар шийдвэрлэжээ.

Олон оронд хэрэгжүүлж буй энэ зохицуулалт нь нөөцөө зөв, тэгш хуваарилах, иргэдийг ШТС-ын гадаа хүлээлгэж цагийг нь үрэхгүй, орон нутгийнханд боломж олгох арга юм. Энэ хязгаарлалт нь наймдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ гэж АҮЭБЯ мэдээлэв. 

Дэлхий даяар нефть, шатахуун, бэлэн бүтээгдэхүүний тээврийн нөхцөл байдал хүндэрч, газрын тосны хямрал болж буй нь манай улсад ч нөлөөлж байгааг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням онцлоод, “ОХУ-ын газрын тосны үйлдвэрт зөвхөн 7 дугаар сард 190 удаа дроны довтолгоо ирсэн нь өнгөрсөн оныхоос 10 дахин нэмэгдсэн. Довтолгооны улмаас газрын тос боловсруулах 16 үйлдвэр ажиллагаагүй болж, хүчин чадал нь 45 хувь хүртэл багасаад байгаа”-г тодотгосон юм. 

Онгоцны 1000 тонн түлш Замын-Үүд боомтод өнөөдөр бууж байгаа бол ОХУ-аас шатахууны ачилтыг нэмэхэд анхаарч, БНСУ-ын яам, үйлдвэрийн төлөөлөлтэй уулзан, БНХАУ-аас эхний ээлжинд 2000 тонн дизель, 6000 тн АИ92 ачуулаад байна.

Энэ бэрхшээлтэй цаг үеийн хамтдаа туулахыг хүсэж байгаагаа сайд Г.Дамдинням учирлаад, “Аль болох иргэдэд хүндрэл учруулахгүй асуудлыг шийдэхийн төлөө, нөөцөө зөв зохистой хуваарилж байна. Намрын ургац хураалтын үед 7-10 мянган тн дизель түлшний хэрэгцээ үүсдгийг нөөцөлж байгаа. Бид хангамжаа таслахгүй, үнээ хэт өсгөхгүйг зорьж байна” гэлээ.  

Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээ жилд 14 хувиар нэмэгддэг. Өнгөрсөн онд 3 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэсэн бол энэ оны эхний 7 сард 1 сая 783 тонн хэрэглэсэн байна. Хэрэглээний 30 хувь нь АИ92 бензин, 63 хувийг дизель түлш юм. Нийт хэрэглээний 80 хувийг төв, говийн бүс эзэлдэг байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 21 цаг 21 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 21 цаг 25 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 21 цаг 30 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 22 цаг 31 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top