x

Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу явах байсан юм...

Машинтай монгол хүн болгон наадмаас хойш ШТС-д оочерлож байна. Бензин авах гэж тэр. Гэвчиг бензин авч чадахгүй ШТС бараадаж хонох нь энүүхэнд. Бензин байхгүй. ШТС-ын түгээгч нар тэгж хэлнэ. Уул нь байгаа. АҮЭБ-ын сайд Г.Дамдинням ингэж мэдэгдэнэ. Аль нь үнэн юм бүү мэд. Бензин авч чадахгүй байгааг бодохнээ ШТС-ынхны хэлдэг үнэн шиг. Ер нь: Н.Учрал Ерөнхий сайд болоод Г.Дамдинням гэх агуулгагүй, салхи шиг залууг Аж үйлдвэр эрдэс баялгийн сайдаар тавьж асар буруудаж. Түүнийг Бритиш Колумбын их сургуульд уул уурхайн засаглал, бодлого судлалаар магистр хамгаалсан гээд тавьсан байх. Гэтэл нь: Г.Дамдиннямын суурь мэргэжил нь нийгэм судлалын багш, тэр дээрээ улс төр судлалаар Монголд магистр хамгаалж.

Энэ хүн Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд болоод л АМНАТ ярьсан, АМНАТ хөнгөлсөн, АМНАТ-тэй холбоотой хууль санаачилсан. АМНАТ-т асар амташсан. Хожим АТГ энэ олон АМНАТ-ийнх нь эргэн тойрныг самнавал их юм гарна. Гэснээ бензин шатахууны тал дээр бол нойл. Бүлтрээд л байна. Сайд болсныхоо дараа бензин асуусан сэтгүүлчид: Оростой тохирсон, Оросын талаас шатахууны нөөцийг хангалттай гаргаж өгөхөө илэрхийлсэн л гэнэ. Наадмаас хэдэн хоногийн өмнө: Оросын Эрхүү, Улаан-Үүдэд 20, 30 литр бензин авахын тулд долоон цаг оочерлож байна. Манай Улс Засгийн газрын хэлэлцээрийн хүрээндээ Оросоос хямд бензин авч байгаа гэж байсан. Наадмын ердөө өмнөхөн: Бензин импортлогч Орост байдал туйлын хүнд байна. Долдугаар сард ямар нэг бензиний хомсдолтой нүүр туулахгүй. Сав суулгаа дүүргэчихсэн гэсэн. Наадмаар: Бензин гайгүй байгаа. Дуртай газарлуугаа явж амарцгаа гэв.

Тэгснээ бензиний үнийг гэнэтийн байдлаар нэмэв. Тал хангайгаар тарж амарсан монголчууд дуугүй л байв. Тэвчээртэй гэж. Гээд байхад бензин тас. Хот хөдөөгүй хомсдол. Энэ удаа хүндрүүлэв. Ард нийт уур бухимдлаа багтааж ядаж байна. Аргагүй. Ерөнхий сайд, Аж үйлдвэр, эрдбэс баялгийн сайд хоёр нь: Монгол бензингүй боллоо гээд Орос руу биш Солонгос руу хөтлөлцөөд нисжээ. Уулаасаа Ерөнхий сайд Н.Учрал өөрөө бас төсвөөс бензиний нөөц сав бэлдэх хэдэн төгрөг гаргуулах гэж Г.Дамдиннямтайгаа нийлчихсэн попорч байв. Хоёр сарын өмнө Н.Учрал: Г.Дамдинням бид хоёр жил болгон Оросоос бензин шатахууны үнэ барих гэж хадаг барьж яваад байдаг, энэ бодит үр дүн биш байна гээд Г.Дамдинням нь болохоор: Би байнгын бензиний асуудлаар зодуулаад байдаг хүн учир энэ рүү амиа тавьж зүтгэж байна гэж байгаад агуулах савны мөнгө тавиулсан.

Саяны энэ бензиний тасралтаар Н.Учрал, Г.Дамдинням хоёр хамт Солонгос руу явж. Гурав хоногийн өмнө цахим хуудсаараа: Солонгосын Худалдаа, аж үйлдвэр, нөөцийн яамтай сүүлийн нэг жил олон удаа уулзав. Бензин, Боловсруулах үйлдвэрүүдээ хариуцдаг газар. Энэ удаад Сөүлээс сайн мэдээтэй харих болж байна. Монголын заяа ихээ гэж авч байна. Мөн ч мэдрэмжгүй улстөрч дөө. Хоёр хоногийн өмнө басхүү: Солонгосын “GS Caltex” компанитай Монголын газрын тос импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдийн хамт уулзаж квот, үнэ, тээврийн асуудлуудаар ярилцаж тохирох яриа хэлэлцээг эхлүүлэв. 8 сардаа багтааж эхний бүтээгдэхүүнүүдийг авах тохиролцоонд хүрэв. Хүчин чармайлт, цаг орох ажил. Дэмжиж хамтарсан бүхэнд баярлалаа. “GS Cal­tex” бол Солонгосын хамгийн том эрчим хүч, газрын тос боловсруулах компаниудын нэг юм. Тус компани нь нефть боловсруулах, шатахуун, онгоцны түлш, тосолгооны материал, нефть-химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн олон оронд экспортолдог юм. Шинэ зам гаргах бэрхшээлтэй ч зүтгээд хийх л ёстой цаг гэж бичиж.

Гэвчиг: Г.Дамдиннямын хоёр өдрийн мэдэгдэл хэлсэн шиг нь бүтэхгүй. Уулаасаа Солонгосын талтай ярьж байхад нь л бүтэхээ больж. Тээвэр дээрээ гацаанд орж. Түүнийг тэнд очоод элдэв өнгийн мэдэгдэл хөврүүлж суухад Монголын цахим сүлжээчид: Солонгост өөрийн гэсэн нефть бараг байхгүй. Тэд нефтийнхээ бараг 70 хувийг Ойрхи Дорнодын Саудын Арави, Арабын нэгдсэн Эмират, Кувейт, Ирак, Катараас авдаг. Үүнийхээ 95 хувийг Ормузын хоолойгоор дамжуулж авдаг. Г.Дамдинням Солонгосоос шатахуун авахаар болсон нь түр зуур амиа аргацаасан асуудал юм.

Учир нь Солонгосын сайд: Хэрэв Ормузын хоолойд байдал хүндэрч нефть тасалдвал бид машинуудаа тэгш сондгойгоор явуулахад бэлтгэж байна гэж мэдэгдсэн гээд мэдээлж. Шулуухандаа: Нефтийн нэлээдгүй нөөцтэй Монголын Улсын төр нөөцгүй шахам улсаас бензин гуйгаад явах ч хэцүү л сонсддог байх нь. Гэснээс: Н.Учрал, Г.Дамдинням хоёр бензин гуйхаар Солонгос руу явсан нь тунчиг учир битүүлэг. Тэр хоёрын ээлжилсэн мэдээлэл, мэдэгдлээс харах нь ээ: Ерөнхий сайд Н.Учрал Монголд үүсээд буй шатахууны хомсдолтой холбоотой асуудлаар өчигдөр ОХУ-ын Ерөнхий сайд М.Мишустин, “Роснефть”-ийн И.Сечин захирал нар руу тус тусад нь албан захидал илгээж. Захидалдаа: Монгол Улсын шатахууны хангамжийг тогтвортой хадгалах, ачилтын хэмжээг нэмэгдүүлж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх тал дээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэн идэвхтэй хэрэгжүүлье гэж. Г.Дамдинням ч гэсэн: “Роснефть”-ийн захирал И.Сечин гуайтай уулзалгүй яахав дээ. Энэ онд гэхэд хоёр ч удаа уулзсан. Дөрөвдүгээр сард уулзаж 1 литр нь 9000 төгрөг давах байсан дизелийн хямралыг үнэ тогтворжуулах хэлцэл хийж амжилттай тогтоон барих шийдвэр гаргаж байлаа.

Хамгийн сүүлд зургадугаар сард Санктпетербургт уулзсан. Очих болгондоо л халуун дотно уулзаж хоёр улсын хүндрэлтэй байгаа асуудлуудын талаар ярилцаж шийдэл гаргаж ирсэн. Монгол орныг маань маш сайн мэддэг, элэгтэй, бидэнд туслах сэтгэлтэй хүн байдаг. Шууд харилцдаг. Өнөөдөр ч Оросын талтай асуудлыг хэрхэн шийдэх талаар яриа хэлэлцээ хийгдэж байна гэж. Тэгснээ Н.Учрал, Г.Дамдинням хоёр солонгосчуудтай биечилж уулзахаар тийш нисчихэж. Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр эх орондоо газардаж. Ганзагалааныхаа талаар өнөөдөр ярих байлгүй. Уул нь: Орос руу очоод “Ростефть”-ийн И.Сечин захиралтай уулзаад гуйсан бол Монгол шатахуунаар тасрахгүй. Уул уурхайн салбарын сайд болгон л И.Сечин захиралтай холбоо харилцаатай байж бензин тосоо наашлуулж ирсэн. Зарим нэг нь өөрөө чадахгүй бол чаддагаа гуйдаг байв.

Сүүлд “Эрдэнэт”-д очсон Г.Ёндонгийн үед Д.Сумьяабазар И.Сечинтэй яриад бензинээ татчихдаг байсан. Д.Сумьяабазар Уул уурхайн сайдаа болиод Хотын дарга хийж байсан үе. Энэ юу хэлнэв гэхээр: Гадаад харилцаа бол хүн хоорондын л харилцаа гэснийг товойлгож байгаа хэрэг. Ерөнхийлөхнээ: Гадаад харилцаа бол зөвхөн хууль дүрэм, төрийн бичиг баримт биш юм. Энэ бол хүний сэтгэл, итгэлцэл, хүндэтгэл дээр тогтдог хүн хоорондын энгийн бөгөөд гүн утга учиртай харилцаа билээ. Тэрүүгээрээ: Н.Учрал эхнээсээ АМНАТ сонирхдог биш Оросоос бензин наашлуулаад л байдаг хүнийг Г.Дамдиннямын оронд тавих байж. Улс төрийн үүднээс: Өөрөө явчих шахан байж Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг аваад үлдтэл ардаас нь Г.Дамдинням дарайтал ирлээ. Н.Учрал хатуухан давааны өмнө очлоо...

Ө.Батбилэг /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • BEST CRYPTO / BITCOIN / USDT / RECOVERY SERVICE PROVIDERS.. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (38.95.111.138)
    BEST CRYPTO / BITCOIN / USDT / RECOVERY SERVICE PROVIDERS.. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER Do you know that The Best Bitcoin & USDT Recovery Expert currently is WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER To anyone searching for reliable assistance in recovering lost assets or navigating digital fraud, reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Their proven track record and compassionate approach set them apart as leaders in the industry. I am forever grateful for their support and would confidently endorse their services to anyone who needs help. I’m super happy and grateful for the services
    2026 оны 08 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 5 цаг 59 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top