x

“Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ

Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, авто замын сүлжээний хүрэлцээ муу, хөдөлгөөний урсгал цөөн гол замд төвлөрсөн зэрэг нь замын түгжрэлийн үндсэн шалтгаан болсоор байна.

Судалгаагаар нийслэлийн иргэд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд ойролцоогоор 35 хоногийг замын түгжрэлд өнгөрүүлдэг нь эдийн засгийн бүтээмж буурах, шатахуун, эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх, агаарын бохирдол өсөх, иргэдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болж байна.

Иймд нийслэлийн дэд төвүүдийг хооронд нь шууд холбож, хөдөлгөөний урсгалыг хотын төвөөс гадуур хуваарилах зорилгоор олон түвшний огтлолцол бүхий “Шинэ тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус төсөл нь “Нэгдүгээр тойрог зам” болон “Хоёрдугаар тойрог зам” гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэх юм.

“Шинэ тойрог зам” төслийг бүрэн хэрэгжүүлснээр хотын төвөөр дамжин өнгөрөх хөдөлгөөний ачаалал мэдэгдэхүйц буурч, нийслэлийн дэд төвүүдийн уялдаа холбоо сайжирна. Мөн замын хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэж, иргэдийн зорчих хугацаа болон шатахуун, тээврийн зардал буурах, нийтийн тээврийн үйлчилгээний үр ашиг дээшлэх, явган болон дугуйн хөдөлгөөнд ээлтэй орчин бүрдэх зэрэг олон талын эерэг үр нөлөө бий болно. Иймээс энэхүү төсөл нь нийслэлийн авто замын сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлж, түгжрэлийг бууруулах стратегийн ач холбогдол бүхий томоохон дэд бүтцийн төсөл юм.

“Нэгдүгээр тойрог зам”-ын инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч баталсан. Энэхүү авто замын нийт урт 24.79 км байх бөгөөд үндсэн зорчих хэсэг нь 6 эгнээ, туслах зам нь 4 эгнээ, нийт 7 олон түвшний уулзвар бүхий иж бүрэн сүлжээтэйгээр төлөвлөгдөж байна. Зам нь хотын өмнөд болон хойд бүсийг шууд холбох бөгөөд газар зүйн онцлогт тохируулан гүүрэн байгууламж болон туннелийг хослуулсан инженерийн шийдлийг ашиглана.

Мөн төслийн хүрээнд:

Нийтийн тээврийн тусгай эгнээ;

Явган болон дугуйн зам;

Ногоон байгууламж;

Инженерийн иж бүрэн шугам сүлжээ;

Ухаалаг замын хөдөлгөөний удирдлагын систем зэрэг дэвшилтэт шийдлүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Уг авто замын бүтээн байгуулалтыг нийт 25.64 га талбайд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

“Хоёрдугаар тойрог зам”-ын техник, эдийн засгийн үндэслэл болон урьдчилсан зураг төслийн боловсруулалт 95 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Энэхүү авто зам нь нийт 21.32 км урттай бөгөөд хотын зүүн болон баруун бүсийн гэр хороолол, авто замын сүлжээ сул хөгжсөн бүсүүд, уулархаг газар болон голын саадыг дайран өнгөрөхөөр төлөвлөгдсөн.

Газар нутгийн онцлогт нийцүүлэн гүүр, холбоос зам, туслах гудамжуудыг төлөвлөснөөр хөдөлгөөний тасралтгүй урсгалыг бий болгож, хотын төв рүү чиглэсэн замын ачааллыг бууруулан, бүс хоорондын зорчих хугацааг богиносгох ач холбогдолтой.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 21 цаг 21 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 21 цаг 26 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 21 цаг 30 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 22 цаг 31 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top