x

Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний байгууллагууд, иргэд бэлтгэлээ сайн хангах нь зүйтэй

Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой “Зэс-Оюу” 220 кВ-ын ил хуваарилах байгууламжийг Өмнөговь аймаг дахь Оюу толгойн уурхайн цогцолборт ашиглалтад оруулсан. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаагаас тодруулжээ.

-Наадмын дараа намар гэдэг. Салбар бүр намар, өвлийн бэлтгэлээ базааж байна. Тэр дундаа эрчим хүчний салбарын хувьд өвөлжилтийн бэлтгэлээ онцгой анхаарч хийдэг. Ер нь энэ өвөл эрчим хүчний хязгаарлалт хийх эрсдэл бий юу?

-Эрчим хүч хязгаарлах эрсдэл бол байсаар байгаа. Үүнийг иргэддээ шулуухан хэлэх хэрэгтэй. Бид яаж ч хичээсэн, ямар ч ухаантай хүн, ямар ч инженер байсан цахилгаан станцыг агшин зуур барьж чадахгүй. Өнөөдөр Монгол Улс эрчим хүчний чадлын дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, бидний хэрэглэж байгаа цахилгаан, дулааныг дотооддоо бүрэн үйлдвэрлэж чадахгүй байгаа гэсэн үг. Бид байгаа бүх хүчин чадлаа тултал нь ажиллуулж үйлдвэрлэдэг ч хэрэглээгээ гүйцэхгүй байна. Тиймээс гаднаас импортлохоос өөр аргагүй. Өнөөдрийн байдлаар цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 22 орчим хувийг, өөрөөр хэлбэл тавны нэгээс илүүг нь импортоор хангаж байна. Богино хугацаанд импортлохоос өөр сонголт байхгүй. Энэ жилдээ ч мөн адил. Гэхдээ импортлоод, БНХАУ-аас 80 мегаватт хүртэлх хүчин чадал авч байгаа ч бидэнд дутагдал гарах магадлал хэвээр байна.

-Яагаад ийм эрсдэл үүсээд байна вэ?

-Нэгдүгээрт, хэрэглээ жил бүр автоматаар 8-10 хувиар өсөж байна. Энэ жилийн байдлаар бараг 10 орчим хувийн өсөлттэй байна. Энэ нь шинэ орон сууцууд ашиглалтад орж байна, айл өрхийн хэрэглээ нэмэгдэж байна, үйлдвэрлэлүүд өргөжиж байна, жижиг дунд үйлдвэрүүд шинээр ажиллаж эхэлж байна гэсэн үг. Эрчим хүчний хэрэглээ өсөх нь зайлшгүй.

Харин нөгөө талд нь бид олон жилийн турш шинэ эх үүсвэрүүдээ цаг тухайд нь барьж чадаагүй. Өнөөдрийн хүндрэл бол олон жилийн бодлогын алдааны үр дагавар. Гэхдээ одоо хэн нэгнийг буруутгаж, өнгөрснийг шүүх цаг биш. Хамгийн гол нь энэ өвлийг хэрхэн давж гарах вэ гэдэгт бүх анхаарлаа төвлөрүүлж байна.

-Өвлийн бэлтгэлийн хүрээнд ямар ажлууд хийж байна вэ?

-Энэ өвөлд зориулж хоёр том эх үүсвэр нэмэгдэхээр хүлээгдэж байна. Нэгдүгээрт, Сэлэнгэ аймагт хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 70 мегаваттын дулааны цахилгаан станц бий. Энэ станцыг аравдугаар сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Ирэх долоо хоногт би өөрөө газар дээр нь очиж ажлын явцтай танилцаж, шалгана. Хоёрдугаарт, “Зэс-Оюу” дэд станцаар дамжуулан БНХАУ-аас 80 мегаватт хүртэлх хүчин чадалтай цахилгаан эрчим хүч импортлох техникийн боломжийг бүрдүүлээд байна.

Өөрөөр хэлбэл, өвөлжилтийн бэлтгэлийн нэг том ажлыг бид ардаа хийлээ гэсэн үг. Бүх тоног төхөөрөмж ашиглалтад орсон. Хэрэгцээ гарвал 80 мегаватт хүртэлх эрчим хүч авах боломж бүрдсэн. "Хүртэлх" гэж онцолж хэлж байгаа нь энэ бас тодорхой хязгаартай хүчин чадал гэсэн үг. Гэсэн ч өмнөхөөсөө илүү хэмжээний цахилгаан авах боломжтой болсон нь эрчим хүч хязгаарлах эрсдэлийг тодорхой хэмжээгээр бууруулж байна.

-Цаашид өөр ямар ажлууд хэрэгжих вэ?

-Өмнө нь зарласан таван аймагт хэрэгжиж байгаа сэргээгдэх эрчим хүчний төслүүд, батерей хуримтлуурын төслүүдийг бид өвөлжилтийн бэлтгэлтэй уялдуулан өндөржүүлсэн бэлэн байдлаар шуурхай хэрэгжүүлж байна. Гэхдээ би дахин хэлье. Олон жил хийгдээгүй ажлыг богино хугацаанд нөхөж барагдуулах боломжгүй. Тиймээс эрчим хүч хязгаарлах эрсдэл бүрэн арилаагүй, байсаар байгаа. Гэхдээ энэ эрсдэлийг гаргахгүйн төлөө бид засвар үйлчилгээ, бэлтгэл ажлаа бүрэн хангаж байна. Мөн иргэддээ зөв мэдээлэл хүргэж, эрчим хүчээ зохистой хэрэглэх талаар хамтран ажиллана.

-Бөөрөлжүүтийн цахилгаан станцын дараагийн өргөтгөл хэзээ ашиглалтад орох вэ?

-Одоо Бөөрөлжүүтийн цахилгаан станц 300 мегаваттын хүчин чадлаар ажиллаж байна. 2027 оны долдугаар сард дахин 150 мегаваттын нэг блок ашиглалтад орно. Үүний дараа мөн 2027 оны арваннэг, арванхоёрдугаар сард хоёр дахь блок нь ашиглалтад орсноор нийт хүчин чадал нь 600 мегаватт болно. Бөөрөлжүүтийн станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл Монгол Улсын эрчим хүчний дутагдал эрс буурна.

-ОХУ-аас авдаг импортын эрчим хүчний талаар ямар нөхцөл байдал үүсээд байна вэ?

-Нэг чухал зүйл хэлэх хэрэгтэй. Өнөөдөр бензин, шатахууны хомсдол үүсээд байна. Энэ нь зөвхөн Монголоос шалтгаалсан асуудал биш, олон улсын нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйлүүдтэй холбоотой. Яг үүнтэй адил бид ОХУ-аас 300 мегаваттын цахилгаан эрчим хүч импортолдог. Одоогоор энэ нийлүүлэлт хэвийн байгаа. Гэхдээ цаашид олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан нийлүүлэлтэд эрсдэл үүсэх магадлал бас бий. Тиймээс ийм эрсдэлийг тооцоолж, бид нөөц төлөвлөгөөнүүдээ боловсруулж байна. Энэ өвөл өмнөх жилүүдээс илүү хүнд өвөл байх магадлалтай. Тиймээс төр ч, эрчим хүчний байгууллагууд ч, иргэд ч бүгд бэлтгэлээ сайн хангах шаардлагатай. Шинээр ашиглалтад орох эх үүсвэрүүдээ хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө ажиллана. Мөн олон улсын нөхцөл байдлаас шалтгаалсан ямар нэгэн эрсдэл гарсан ч бид цочирдохгүй байх ёстой. Урьдчилан боловсруулсан нөөц төлөвлөгөөтэй байх нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, "Ингэвэл ингэнэ, тэгвэл тэгнэ" гэсэн бүх хувилбараа тооцон төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Энэ чиглэлээр манай баг эрчимтэй ажиллаж байна.

-“Зэс-Оюу” ил хуваарилах байгууламжийг улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулснаар энэ өвлийн эрсдэл харьцангуй багасна гэж ойлгох уу?

-Эл бүтээн байгуулалт нь Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг бэхжүүлэх, өвлийн оргил ачааллын үед төвийн бүсийн хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг дэмжих, бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах ач холбогдолтой. Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамнаас эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ирсэн. Үүний хүрээнд 2023 онд Монгол Улсын Эрчим хүчний яам, БНХАУ-ын “Өвөр Монголын Эрчим хүчний групп” компанийн хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичиг нь эл төслийг хэрэгжүүлэх эрх зүйн болон хамтын ажиллагааны үндэс суурийг тавьсан юм. “Оюутолгой” төсөл нь Монголын эдийн засгийн өсөлт, экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалтын томоохон эх үүсвэрүүдийн нэг. Иймээс тус төслийн цахилгааны найдвартай хангамжийг бүрдүүлэхийн сацуу эрчим хүчний системийн уян хатан ажиллагааг сайжруулж буй энэхүү бүтээн байгуулалт нь эрчим хүчний салбарын төдийгүй улс орны хөгжилд ихээхэн ач холбогдолтой.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 18 цаг 22 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 18 цаг 27 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 18 цаг 31 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 19 цаг 32 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 21 цаг 16 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 21 цаг 44 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 21 цаг 51 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 22 цаг 8 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 22 цаг 9 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 23 цаг 4 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top