x

Олимпын аварга Михо Такагиг Ард түмний хүндэтгэлийн одонгоор шагналаа

/KYODO/ Олимпын түүхэнд дээд амжилт тогтоож, 10 медаль хүртсэн ойрын зайн тэшүүрчин Михо Такаги өчигдөр Токиод болсон хүлээн авалтын үеэр Ерөнхий сайд Санаэ Такаичигаас Ард түмний хүндэтгэлийн шагналыг гардан авчээ. 

Энэхүү хүндтэй шагналыг өдгөө 32 настай Такаги дөрөвдүгээр сард их спортоос зодог тайлна гэж зарласныхаа дараа хүлээн авч буй юм. Тэрбээр тамирчны замналдаа дөрвөн өвлийн Олимпод оролцож, нийт 10 медаль (хоёр алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл) хүртсэнээр зуны болон өвлийн Олимпод оролцсон Японы эмэгтэй тамирчдын дотроос хамгийн олон медалийн эзэн болжээ.

Хоккайдо мужид төрсөн Такаги 15 настайдаа 2010 оны Ванкуверын Олимпод анх оролцсон байна. Тэрбээр хоёр алтан медалиа 2018 оны Пёнчаны өвлийн Олимпын  эмэгтэйчүүдийн багийн тэмцээнд эгч Нанагийн хамт, мөн 2022 оны Бээжингийн өвлийн Олимпод 1000 м-ийн зайд тус тус авчээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард Милан-Кортинагийн Олимпын наадамд оролцсон Такаги 500 м, 1000 м болон багийн гэсэн гурван төрөлд хүрэл медаль хүртсэн юм. Мөн тэрбээр тамирчны замналаа дуусгах үедээ Дэлхийн цомын тэмцээнд ганцаарчилсан төрөлд 38 удаа түрүүлж, эмэгтэйчүүдийн 1500 м-ийн  зайд дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна.

Ард түмний хүндэтгэлийн шагналыг 1977 оноос хойш гардуулж эхэлснээс хойш уг шагналыг хүртсэн 29 дэх хүн нь Такаги болж байна. Уг шагналыг спорт, урлаг, соёлын салбарт гаргасан амжилтыг нь үнэлж 28 хүн болон нэг багт олгожээ.

 

Энэхүү шагналыг хамгийн сүүлд 2023 оны гуравдугаар сард тэргэнцэртэй теннисчин Шинго Куниеда хүртсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 19 цаг 18 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 22 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 19 цаг 26 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 20 цаг 28 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 22 цаг 12 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 22 цаг 39 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 22 цаг 46 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 23 цаг 4 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 23 цаг 5 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top