x

Дайн өөрчлөгдсөөр байна

Орчин үеийн дайн танк, их буу, онгоцны өрсөлдөөнөөс аль хэдийнэ давж, хиймэл оюун ухаан, дрон, роботын тулаан болон хувирчээ. Украин улс энэ өөрчлөлтийг хамгийн хурдан хэрэгжүүлж буй орны нэг болж, 2026 оны эцэс гэхэд 50 мянгаас доошгүй газрын байлдааны робот (UGV) үйлдвэрлэх зорилт тавьсан нь дайны ирээдүйн дүр төрхийг үндсээр нь өөрчилж мэдэх алхам болоод байна.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский хэдхэн сарын өмнө “Хиймэл оюун ухаантай дронгүйгээр хамгаалалтыг төсөөлөх аргагүй болсон. Үүнтэй адил газрын роботууд ч цэргийн ажиллагааны салшгүй нэг хэсэг болж байна” хэмээн мэдэгдсэн нь өнөөдөр бодит байдал болжээ. Хэрэв дайны эхний жилүүдэд дронууд зөвхөн тагнуулын үүрэг гүйцэтгэдэг байсан бол өнөөдөр газрын роботууд пулемёт, гранатомёт, мина тээвэрлэгч, камиказе цохилтын платформ төдийгүй шархадсан цэргүүд болон хэрэгцээт хангамжийг зөөвөрлөх үүргийг ч гүйцэтгэж байна. Энэхүү өөрчлөлтийн тод жишээ нь долоодугаар сард Николаев мужийн Кинбурны хошуунд болсон байлдааны ажиллагаа байв. Далайн дроноос эрэг дээр буулгасан Wolly 7.62 нэртэй байлдааны робот пулемётоор Оросын байрлал руу гал нээж, тэднийг эргийн хамгаалалтын байрлалаас шахан гаргажээ. Даалгавраа биелүүлсний дараа робот өөрийгөө устгасан нь амьд цэргүүдийг эрсдэлд оруулахгүйгээр байлдааны зорилтоо биелүүлсэн анхны тохиолдлуудын нэг болсон байна. Ердөө 6,950 еврогийн үнэтэй энэхүү роботыг дөрвөн оператор алсаас удирдсан нь нэг ч цэргийн амийг эрсдэлд оруулахгүйгээр тактикийн ялалт байгуулж болдгийг баталсан явдал болжээ.

Украины Зэвсэгт хүчний мэдээлснээр эдгээр газрын роботуудын үндсэн үүрэг нь зөвхөн довтолгоо биш юм. Тэд сум, хүнс, шатахуун тээвэрлэх, шархадсан цэргийг татан гаргах, мина хүргэх, инженерийн ажиллагаа гүйцэтгэх, камиказе халдлага хийх зэрэг хамгийн аюултай ажлыг хүний оронд гүйцэтгэж байна.Украины Нисгэгчгүй системийн хүчний командлагч “Мадяр” буюу Роберт Бровдигийн хэлснээр фронтын шугамаас 25 километрийн радиус бүхэлдээ “үхлийн бүс” болжээ. Энэ бүсэд хоёр талын дрон асар өндөр нягтралтай ажиллаж байгаа тул амьд хүнээр цэргийн ажиллагаа явуулах нь бараг амиа хорлохтой адил зүйл болсон байна. Ийм нөхцөлд робот хүнийг орлох тусам цэргийн хохирол эрс буурч байгаа ажээ.

Эндээс илүү том асуудал гарч ирж байна. Украин хүн хүчний хомсдолтой тулгараад удаж байгаа бөгөөд робот техник энэ сул талыг нөхөх хамгийн үр ашигтай шийдэл болж хувирчээ. Нэг робот устлаа ч Украин тэр дор нь шинийг үйлдвэрлэх боломжтой. Харин туршлагатай цэрэг бол дайны хамгийн үнэт нөөц бөгөөд түүнийг богино хугацаанд орлуулах боломжгүй. Украины армийн шинэ ерөнхий командлагч Михаил Драпатый ч робот техник, дроны хөгжлийг армийнхаа хамгийн том давуу тал болгох бодлого баримталж байгаа бөгөөд энэ нь Украины цэргийн шинэ стратегийн гол цөм болоод байна.

Энэ өөрчлөлтийг зөвхөн Украин бус, АНУ болон барууны цэргийнхэн ч анхааралтай ажиглаж байна. АНУ-ын армийн сайд Дэн Дрисколл Сенатын Зэвсэгт хүчний хороонд мэдүүлэхдээ Украины байгуулсан дроны удирдлагын нэгдсэн системийг “үнэхээр гайхамшигтай” хэмээн үнэлжээ. Түүний хэлснээр уг систем нь дрон бүр, мэдрэгч бүр, галын бүх платформыг нэг сүлжээнд холбож, бодит цагийн мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргадаг байна. Өөрөөр хэлбэл, энэ нь тус тусдаа ажилладаг роботууд биш, харин нэгэн зэрэг сэтгэж, хамтран ажилладаг нэгдсэн систем юм. Судлаачид ч Оросын өнөөгийн дарангуйллын тогтолцоо ардчилсан Украин шиг шинжлэх ухааны шинэ ололтыг цаг алдалгүй амьдралд нэвтрүүлэх боломжгүй, газрын робот байтугай нисэх онгоцоо хүртэл хиймэл дагуул, газрын радар, удирдлагын төвтэй нэгтгэсэн нэгдсэн удирдлагын тогтолцоонд бүрэн холбож чадаагүй байгааг онцолж байна.

Өнөөдөр дайны фронт дээр хүний эсрэг хүн бус, улам бүр алгоритмын эсрэг алгоритм, роботын эсрэг робот тулалдаж байна. Энэ өөрчлөлт зөвхөн Украин, Оросын дайнд хамаарахгүй. Дэлхийн бүх арми энэ туршлагыг судалж, ирээдүйн зэвсэглэлээ шинэчилж байна.Хэрэв XX зууныг танк, XXI зууны эхний хорин жилийг дрон тодорхойлсон бол XXI зууны дараагийн арван жилийг газрын байлдааны робот, хиймэл оюун ухаанд суурилсан автономит системүүд тодорхойлох магадлал улам өндөр болж байна. Украины энэ онд 50 мянган робот үйлдвэрлэх зорилт нь зүгээр нэг үйлдвэрлэлийн төлөвлөгөө биш, харин ирээдүйн дайны шинэ стандарт хэрхэн бүрэлдэж буйг харуулсан стратегийн том дохио юм. Дайн өөрчлөгдсөөр байна. Ирж буй шинэ нөхцөлд хамгийн хурдан дасан зохицож чадсан тал л ялалт байгуулах болно.

Г.АМАРСАНАА /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 21 цаг 21 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 21 цаг 26 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 21 цаг 30 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 22 цаг 31 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top