x

Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олгож болох юм

Эдийн засагч, судлаач Р.Даваадоржтой ярилцлаа.

-Сүүлийн үед үүсээд буй шатахууны хомсдол, импортын эрсдэл ирэх намрын инфляц, өргөн хэрэглээний барааны үнэ болон иргэдийн амьжиргаанд яаж нөлөөлөхөөр байна вэ?

-Шатахууны хомсдолыг зөвхөн шатахуун түгээх станцын дараалал, автомашинтай иргэдийн асуудал гэж ойлгож болохгүй. Шатахуун бол ургац хураалт, хүнсний тээвэр, мах бэлтгэл, уул уурхай, барилга, нийтийн тээвэр, хүргэлт, худалдааны бүх зардалд шингэдэг суурь орц юм. 2026 оны зургадугаар сард Улаанбаатарын жилийн инфляц 12.3 хувь хүрсэн. Нэг сарын дотор үнэ 1.5 хувиар өсөж, хэрэглээний сагсны 418 нэрийн бараа, үйлчилгээнээс 161-ийнх нь үнэ нэмэгдсэн байна.Үүний дотор үхрийн махны үнэ 57 хувь, хонь, ямааны мах 60 хувь, гоймон 32 хувь, талх, гурил, будааны бүлэг бараг 10 хувиар өсжээ. Нэг килограмм үхрийн цул махны дундаж үнэ 38,000 төгрөг болсон нь хоёр жилийн өмнөхөөс 80 хувиар өндөр үзүүлэлт. Хүнсний инфляци ингэж өссөн үед АИ-92 бензиний үнэ 2,590 төгрөгөөс 250 төгрөгөөр нэмэгдсэн нь бараг 9.7 хувийн өсөлт гэсэн үг. Дээрээс нь цахилгаан, дулааны суурь тариф 5 хувиар нэмэгдсэн. Ингээд бодохоор энэ намар бид хүнс, шатахуун, эрчим хүч, импортын үнийн дөрвөн давхар дарамттай нүүр тулна. Шатахууны нэмэгдэл ургац хураалт, хүнсний тээвэртэй давхцаж байгаа нь мах, гурил, төмс, хүнсний ногооны үнэ цаашид өсөх эрсдэлтэй байна.

Төр иргэдэд хэрэглээгээ хэмнэ гэж зөвлөж байх шиг байна. Гэхдээ иргэд шатахуунаа хэмнэхээс өмнө төр бодлогын алдаагаа засах ёстой гэж би хардаг.

Монгол Улс зах зээлд шилжсэнээс хойш гуч гаруй жил шатахууны хомсдолтой байнга тулгарсан. Гучин жил давтагдсан асуудлыг гэнэтийн эрсдэл гэж нэрлэж болохгүй. Энэ бол нэг нийлүүлэгчээс хэт хамаарсан бүтэц, стратегийн бодит нөөцгүй байдал, агуулах, логистикийн сул хүчин чадал, үнийг сонгуулийн мөчлөгөөр хүчээр барьж ирсэн бодлогын үр дүн шүү дээ. Энэ намрын хамгийн том эрсдэл нь инфляцын тоо өсөхдөө биш. Өрхийн бодит хэрэглээ буурна. Иргэд мах, сүү, жимс, эмчилгээ, боловсролын зардлаа танаж таарна.Хямралын хамгийн аюултай дүр төрх нь лангуу хоосрох биш, харин лангуу дүүрэн байхад иргэн худалдан авч чадахаа болих явдал юм.

-Ам.долларын ханш өсөх хандлага ажиглагдаж байна. Энэ намар төгрөгийн ханшид хамгийн их нөлөөлөх хүчин зүйлс юу байх бол? Ханш тогтворжих ямар боломж байна вэ?

-Төгрөгийн ханшийг зөвхөн ам.доллараар хэмжих нь өрөөсгөл. Монголын хүнс, хувцас, тоног төхөөрөмж, барилгын материалын ихээхэн хэсэг БНХАУ-аас орж ирдэг учраас юань чангарвал ам.доллар тогтвортой байсан ч дэлгүүрийн үнэ өснө. ҮСХ-ны мэдээллээр 2026 оны тавдугаар сард импортын үнийн индекс өмнөх оны мөн үеэс 19 хувь, өмнөх сараас 7.4 хувиар өссөн. Экспортын үнийн индекс 102.3, импортын үнийн индекс 120.5, гадаад худалдааны нөхцөлийн индекс 84.9 байна. Үүнийг тайлбарлавал, Монгол Улс экспортоор олсон нэг ам.доллараараа өмнөхөөсөө бага бараа худалдан авч байна гэсэн үг.

Энэ намар төгрөгийн ханшид дөрвөн гол хүчин зүйл нөлөөлнө гэж би харж байна. Нэгдүгээрт, нүүрс, зэсийн экспортын орлого. Экспортын үнэ, хэмжээ сайн байвал төгрөгийг хамгаална. Харин Хятадын эрэлт сулрах, нүүрсний үнэ буурах, боомтын саатал гарахад валютын урсгал буурна. Хоёрдугаарт, намрын импортын өсөлт. Шатахуун, хүнс, ургац хураалтын техник, өвлийн бэлтгэл, барилгын материалын импорт нэмэгдэх тусам доллар, юанийн эрэлт өснө. Гуравдугаарт, төсвийн хэт тэлэлт. Төсвөөс нийлүүлсэн төгрөг дотоодын үйлдвэрлэлдээ шингэхгүй бол импортын бараа худалдан авах мөнгө болон хувирч, эцэстээ юань, ам.доллар болж гадагшилдаг.Дөрөвдүгээрт, Хятадын эдийн засгийн сааралт. 2026 оны эхний хагас жилд Хятадын үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт 5.7 хувь, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт 18 хувиар буурсан. Шинэ орон сууцны борлуулалтын талбай 11.6 хувь, орлого 13.6 хувиар багассан нь Монголын нүүрс, зэсийн эрэлтэд анхааруулах дохио юм болов уу.

Монголбанк валютын нөөцөөр ханшийн огцом савлагааг богино хугацаанд сааруулж чадах хэдий ч, төсөв импортын эрэлтийг тасралтгүй өдөөж байхад валют зарж ханш хамгаалах нь сайн шийдэл биш.Ханшийг тогтворжуулахын тулд төсвийн үр ашиггүй зардлыг танах, экспортын орлогыг валютын нөөцөд хуримтлуулах, импортын өндөр орцтой төслүүдийг хойшлуулах, төрийн өмчит компаниудын өр, төсвөөс гадуурх зардлыг хязгаарлах шаардлагатай. Монгол төгрөгийн хамгийн том дайсан валютын ченж биш. Орлогоосоо давсан төрийн зарлага, импортод түшиглэсэн хэрэглээ, сахилга батгүй төсөв юм.

-Нүүрсний экспорт, зэсийн үнэ, улсын валютын орлого энэ намар ямар төлөвтэй байх вэ. Эдгээр нь Монголын эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх бол?

-Монголын эдийн засгийг нүүрс, зэсийн эдийн засаг гэж нэрлэхэд буруудахгүй. Манай экспортын орлогын 90 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Зэс нь цахилгаан сүлжээ, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашин, дата төв, өндөр технологийн үйлдвэрлэл эрэлтийг дэмжиж байна. Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар сул байгаа ч зэсийн хэрэглээ барилгаас цахилгаанжуулалт, технологийн салбар руу шилжиж байгаа нь эерэг дохио.

Харин нүүрсний хувьд эрсдэл өндөртэй байна. Монголын коксжих нүүрсний гол хэрэглэгч нь Хятадын гангийн үйлдвэрлэл. Хятадын үл хөдлөх хөрөнгө, дэд бүтэц, үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт саарч байгаа нь нүүрсний үнэд дарамт болно. Манайхан экспортын тонноор амжилтаа хэмжих дуртай. Гэтэл төсөв, валютын орлогыг тонн биш, тонн үржих нь үнэ тодорхойлдог. Экспортын хэмжээ өссөн ч тонн тутмын үнэ 20-30 хувиар буурахад валютын орлого буурна. Харин уурхай, тээвэр, төмөр замын зардал буурахгүй.Нүүрс, зэсийн өндөр орлого эдийн засгийн өсөлтийг дэмжих боловч тэр өсөлт нь өрхийн амьдралд автоматаар шууд хүрэхгүй.

ДНБ өсөж байхад махны үнэ 50-60 хувь өссөн байна.Уурхайн аман дээр эдийн засаг өсөж, дэлгүүрийн лангуун дээр иргэн ядуурч байна. Энэ намрын экспортын орлого Монголд боломж олгож болох юм. Гэхдээ энэ боломжоо урсгал зардал, улс төрийн халамж, ашиггүй барилга, төрийн компанийн алдагдалд шингээвэл өсөлт түр зуурынх болох байх даа.Түүхий эдийн үнэ өссөн нь Засгийн газрын амжилт биш. Өндөр орлогыг дараагийн хямралын хамгаалалт болгож чадсан эсэх нь жинхэнэ амжилт юм.

-Намрын улиралд бизнес эрхлэгчид болон өрхийн санхүүд хамгийн том эрсдэл юу байх вэ? Иргэд энэ үед санхүүгээ хэрхэн зөв төлөвлөх шаардлагатай вэ?

-Энэ намрын хамгийн том эрсдэл бол зардал өсөхийн хэрээр орлого, борлуулалт саарах явдал.Бизнесүүдэд шатахууны 10 орчим хувийн өсөлт, цахилгаан, дулааны тарифын 5 хувийн нэмэгдэл, импортын үнийн 19 хувийн өсөлт зэрэг зэрэг нөлөөлнө. Дээрээс нь ажилчдын цалин нэмэх шаардлага үүснэ. Харин иргэдийн худалдан авах чадвар буурсан учраас борлуулалт саарна.Бизнес үнээ нэмбэл худалдан авагчаа алдана. Үнээ нэмэхгүй бол ашиггүй ажиллана. Зээл авбал хүүгийн дарамтад орно. Ажилтнаа цомхотговол өрхийн орлого, хэрэглээ улам бүр буурна. Эдийн засгийн хэлээр үүнийг зардлын шок гэдэг. Амьдрал дээр бол жижиг бизнес хаалгаа барьж, иргэн ажил, орлогоо алдах эрсдэл юм.

Албан ёсны 12.3 хувийн инфляц өрхөд ирэх бодит дарамтыг дутуу харуулна. Бага, дунд орлоготой өрх орлогынхоо ихэнхийг хүнс, байр, дулаан, цахилгаан, тээвэр, эм тарианд зарцуулдаг статистик бий. Махны үнэ 50-60 хувиар өссөн учраас ийм өрхийн бодит инфляц улсын дунджаас хавьгүй өндөр байгаа гэж ойлгож болно.

Иргэд эхлээд хүнс, байр, дулаан, цахилгаан, эмчилгээ, сургалт, зээлийн төлбөр зэрэг зайлшгүй зардлаа тусад нь тооцох хэрэгтэй. Өдөр тутмын хэрэглээг өндөр хүүтэй аппликейшний болон цалингийн зээлээр санхүүжүүлэхээс аль болох татгалзах шаардлагатай юм болов уу. Бизнесүүд борлуулалт 10-15 хувиар буурч, зардал 15-20 хувиар өсөх муу хувилбараар мөнгөн урсгалаа тооцох нь зөв гэж хэлмээр байна. Гэхдээ бүх хариуцлагыг өрх, бизнест үүрүүлж болохгүй. Иргэд хүнс, дулаан, шатахуунаа хэмнэж байхад төр албаны автомашин, томилолт, давхардсан бүтэц, ашиггүй барилга, төрийн өмчит компанийн алдагдлаа танах ёстой. Иргэн бүсээ чангалж, төр бүсээ суллах нь бодлого биш шүү.

-Засгийн газар болон Монголбанк энэ намар эдийн засгаа тогтворжуулахын тулд ямар бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай вэ? Хэрэв арга хэмжээ авахгүй бол ямар эрсдэл хүлээж байна вэ?

-Өнөөгийн нөхцөл бол тус тусдаа шийдэх хэдэн жижиг асуудал биш. Системийн асуудал. Төсөв эрэлтийг өсгөж байна. Монголбанк инфляцийг дарахын тулд бодлогын хүүгээ 12 хувьд барьж байна. Өндөр хүү бизнесийн зээл, хөрөнгө оруулалтыг хязгаарлана. Төсвийн мөнгө импорт руу гарч, валютын эрэлт өснө. Монголбанк ханш хамгаалахын тулд нөөцөө зарцуулна. Нэг нь гал тавьж, нөгөө нь унтрааж байгаа бодлогыг эдийн засгийн удирдлага гэж нэрлэх боломжгүй. Нэн тэргүүнд гурван арга хэмжээ хэрэгтэй гэж харж байна. Нэгдүгээрт, төсвийн тэлэлтийг хязгаарлах. Инфляци 12.3 хувь, импортын үнэ 19 хувь, махны үнэ 50-60 хувиар өссөн үед төсвөөр дахин эрэлт нэмэх нь үнийн өсөлт, ханшийн дарамтыг улам ихэсгэнэ. Импортын өндөр орцтой, өгөөж муутай төсөл, бэлтгэлгүй барилга, давхардсан бүтэц, улс төрийн халамж, төрийн өмчит компаниудын төсвөөс гадуурх зардлыг танах шаардлагатай.

Хоёрдугаарт, төсөв, мөнгөний бодлогыг нэг чиглэлд оруулах. Инфляц өндөр үед Монголбанк бодлогын хүүг улс төрийн шахалтаар бууруулж болохгүй. Гэхдээ Монголбанк ганцаараа инфляцыг засах боломжгүй. Хүү өсгөхөд махны нийлүүлэлт нэмэгдэхгүй, шатахууны импорт төрөлжихгүй, цахилгаан станцын алдагдал арилахгүй шүү дээ.Засгийн газар төсвийн сахилга бат тогтоож байж Монголбанк мөнгөний бодлогоо зөөлрүүлэх орон зайтай болно гэж би хардаг.

Гуравдугаарт, зэс, алтны өндөр орлогыг хуримтлуулах. Нэмэгдсэн орлогыг валютын нөөц, тогтворжуулалтын сан, гадаад өрийн бууралт, шатахуун, эрчим хүч, хүнсний дэд бүтэц, экспортын шинэ салбарт чиглүүлэх ёстой.Харин цалин, халамж, шинэ агентлаг, ашиггүй барилга зэрэг байнгын зардал болговол түүхий эдийн үнэ буухад төсөв шууд хямарна. Цаашид дээр дурдсан арга хэмжээ авахгүй удах тусам инфляц хоёр оронтой түвшинд хадгалагдана. Шатахуун, эрчим хүч, хүнсний үнэ бие биеэ тэжээсэн өсөлтийн мөчлөг үүсгэнэ. Төгрөг суларч, импортын инфляци нэмэгдэнэ. Монголбанк хүүгээ өндөр түвшинд удаан барихаас өөр гарцгүй. Зээл, хөрөнгө оруулалт хумигдаж, жижиг, дунд бизнесүүд хаагдаж, ажилгүйдэл нэмэгдэж нийгмийн бухимдал үүсдэг бодит жишээг Непал зэрэг улсын жишээ харуулдаг.

Хэдийгээр зах зээл үнэ тогтоодог боловч муу төр хомсдол, алдагдал үйлдвэрлэдэг. Эдийн засгийн хямрал гэнэт эхэлдэггүй.Мах 60 хувь өсөхөд тоогоогүй, импорт 19 хувь үнэд ороход арга хэмжээ аваагүй, шатахуун тасалдахад түр зуурынх гэж тайлбарлаж байх зуур, төсөв тэлж байх хооронд чинь хямрал торниж байсан хэрэг. Харин одоо бодит байдал болчихлоо.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • LOST YOUR CRYPTO? YOU WANT TO RECOVER YOUR STOLEN BTC? CONTACT WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (185.163.110.213)
    LOST YOUR CRYPTO? YOU WANT TO RECOVER YOUR STOLEN BTC? CONTACT WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER It is truly amazing what you can achieve with the right information. I’m truly grateful for the service of WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER, which was able to recover my cryptocurrency funds from fake investment accounts. Losing $650,000 of my hard-earned money was excruciating and devastating when I thought I could earn more from investing in cryptocurrency, not knowing that I had fallen for a scam. I was able to contact WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER when I did my research online and came across their testimonies. I saw that WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER has been helping many victims like me to recover their funds. I requested assistance from WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. They only required the information from my own wallet. The money was found in my wallet in less than 24 hours, and it turned out that the intruder had already spent some of it, leaving me with only about $530.000 cryptocurrency. I’m truly grateful for their service and I commend them for being professional and trustworthy, i decided to share my good news for those that are having same issues should contact him via Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack They are the real deal when it comes to recovering of lost cryptocurrency. Trust me, you won't be disappointed.
    2026 оны 08 сарын 13 | Хариулах
  • BEST CRYPTO / BITCOIN / USDT / RECOVERY SERVICE PROVIDERS.. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (38.95.111.157)
    BEST CRYPTO / BITCOIN / USDT / RECOVERY SERVICE PROVIDERS.. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER Do you know that The Best Bitcoin & USDT Recovery Expert currently is WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER To anyone searching for reliable assistance in recovering lost assets or navigating digital fraud, reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Their proven track record and compassionate approach set them apart as leaders in the industry. I am forever grateful for their support and would confidently endorse their services to anyone who needs help. I’m super happy and grateful for the services
    2026 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.177.248)
    Хүн шоолж байж элсэж ордог тусгай алба гэж монголд байтунай дэлхийд ганц бдаггүү юи
    2026 оны 08 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 18 цаг 22 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 18 цаг 27 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 18 цаг 31 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 19 цаг 32 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 21 цаг 16 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 21 цаг 44 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 21 цаг 51 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 22 цаг 8 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 22 цаг 9 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 23 цаг 4 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top