x

COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдээх нь авлига, мөнгө угаалт …

Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх гэхээр ойлгох уу. Шатахуунгүй, өвөл ирэхээр хөлдөх аюул нүүрлээд байхад эдүгээ төрийн хийгээд байгааг харах үнэндээ л эмгэнэл. Одоо яая гэхэв, маниусын л сонголт. Тарьсан үрээ л хурааж байгаа байдал. Гэлээ гэхдээ 10 жил ингүүлнэ гэдэг арай л чанга. Гэтэл нь: Сайн дураараа, улс төрийн нуль хор найруулж төрийн дээр заларсан өнөөдүүл маань сүүл рүүгээ загнаж зандраад, гомдож туниад байдаг болж.

Жишээ нь Ерөнхий сайд Н.Учрал: Эдүгээ хүртэл шатахууны агуулахтай болоогүйд гомдоод байна гэж. Хэнд вэ, энэ дарга. МАН нь тасралтгүй засаглаад 10 жил. Шулуухандаа: 90 оноос хойш завсаргүй засаглаж байгаа. Н.Учрал өөрөө 9 онд МАН-д элссэн. 12 оноос Нийслэлийн МАН-даа хэлтсийн дарга болсон. Тэгээд дээшээ. 16 оноос гишүүн болсон. 22 оноос хойш тасралтгүй сайд. Эдүгээ энэхүү өндөрлөгт. Тэрүүгээрээ: Монголын ард нийт Н.Учралд МАН-д, Н.Учралд ч ингэж амьдруулж байгаад гомдох эрхтэй. Ийнхүү өнөө маргаашаа яая гэж байж COP17 шал хэрэггүй, жинхэнэ агаарын арга хэмжээ хийх гээд сүйд. НҮБ дээр бүлтэрч байгаад энэхүү хурлыг авчихсан болохоор хийхээс аргагүй байх. Гэлээ гэхдээ COP17-ийн дараа Монгол ёоёо болоод л үлдэнэ.

Энэхүү арга хэмжээг удирдах сайд нь 3 солигдсон. 3 сайдын нүүр үзээд, эцсийн бүлэгт гагц хэвлэлийн зардлыг нь гаргаж үзэхэд 1 тэрбумын нуль идэлт. Ямар ч үр дүнгүй зардал. Энэнд төсвөөс 300 тэрбумыг төсөвлөж, тэгээд 257 тэрбум болгож. Тэрийгээ: Бид нар хэмнэлээ гэж зарлах. Бүр шог нь: 257 тэрбумыг гаргаад 170 тэрбумыг шууд олно, 1.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт босгоно гээд ичихгүй ярих. Аль толгойгоороо бодсон тоо, ард нийтийг яаж зөв ойлгоно гэж сэтгэсэн тархи гэхээр ийм байх вэ.

Тэд нар бид нарт ойлгуулахдаа: COP17 бага хурал нь Монгол Улсын эдийн засаг, байгаль орчны салбарт урт хугацааны стратегийн томоохон хөрөнгө оруулалт, үлдэх өгөөжийг авчирна гэх. Хурлын үндсэн үйл ажиллагаа явагдах “Цэнхэр бүс” гэх олон улсын жишиг цогцолбор болоод бусад барилга байгууламжууд баригдсан. Эдгээр нь цаашид олон улсын томоохон хурал, зөвлөгөөн, соёлын арга хэмжээ зохион байгуулах суурь бааз болж үлдэнэ. Хурлын бүс рүү чиглэсэн авто замын сүлжээ шинэчлэгдэж, урсгалыг сайжруулах тээвэр логистикийн зохицуулалтууд хийгдсэн. Болзошгүй гамшгаас хамгаалах тактик, нисдэг тэрэгний тээвэрлэлт зэрэг Онцгой байдлын албаны бэлэн байдал дэлхийн түвшинд шинэчлэгдсэн гэх.

Ерөнхий шог нь: COP17 нь дэлхийн түвшинд цөлжилтийн эсрэг гэх, Монголд бол Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум модыг дэмжих ач холбогдолтой гэснээ Улаанбаатар хотын сүүлчийн ногоон байгууламж болж үлдсэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг ийнхүү цементэн ширэнгэ болгов. Уул нь: Үнэхээр энэхүү COP17-г хийхгүй бол балраад байгаа бол Улаанбаатараас гадна тохижилт, хотхоноо бариад сүүлд нь Үндэсний баяр наадмаа хийх стадион болгоод үлдээсэн бол төр ухаан л байж.

Энүүнээс гадна: COP17-г 16 оны ASEM-тай зүйрлээд байгаа. Шал өөр. ASEM бол дэлхийн лидерүүдийг Монголын нийслэлд цуглуулж “Монгол” гэдэг машид том акц хийсэн эд. Тэрхүү арга хэмжээнд Оросын Д.Медведев, Германы Меркель гээд Болгар, Кипр, Латви, Мьянмар, Өмнөд Солонгос, Хорват, Чех, Швейцарь зэрэг нийт 11 орны Ерөнхийлөгч, Индонези, Энэтхэгийн дэд Ерөнхийлөгч нар, Орос, Хятад, Сингапур, Тайланд, Камбож, Герман, Вьетнам зэрэг 24 орны Ерөнхий сайд, Шадар сайд, бусад түвшинд Грек, Дани, Ирланд, Итали, Пакистан, Франц зэрэг 16 орны Гадаад хэргийн сайд болон бусад сайд, Тусгай элч, Элчин сайд нар, Европын холбооны Ерөнхийлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга нар Монгол Улсад хүрэлцэн ирж байлаа.

Гэтэл нь: Энэхүү арга хэмжээнд хэдэн орны төр засгийн тэргүүн, дэлхийн томчууд ирэх вэ гэдэг нэр, тоо байхгүй. 4-7 мянган зочин ирнэ л гээд байгаа. Нэмээд: COP17 болох цаг дор Монгол шатахуунгүй, хичээлийн шинэ жил эхлэх гээд Улаанбаатартаа улсаараа овоорно. Шившиг цаашаа болж магад.

Энэнээс эвгүй нь: COP17 дууслаа, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үлдээсэн цементэн овоолгууд хэн 1-ний, эсхүл хэдэн хүний хоол болж хоцорно. Тиймийн учраас: COP17-гоор далимдуулсан авлига, албан тушаалын хэрэг үлдэнэ. Энэ баттай. Уулаасаа: Эдүгээ цагийн бурхад ирээгүй цагийн чөтгөрүүд болж илрэх нь гарцаагүй үзэгдээд байна…

Ө.БАТБИЛЭГ /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • LOST YOUR CRYPTO? YOU WANT TO RECOVER YOUR STOLEN BTC? CONTACT WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (185.163.110.213)
    LOST YOUR CRYPTO? YOU WANT TO RECOVER YOUR STOLEN BTC? CONTACT WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER It is truly amazing what you can achieve with the right information. I’m truly grateful for the service of WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER, which was able to recover my cryptocurrency funds from fake investment accounts. Losing $650,000 of my hard-earned money was excruciating and devastating when I thought I could earn more from investing in cryptocurrency, not knowing that I had fallen for a scam. I was able to contact WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER when I did my research online and came across their testimonies. I saw that WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER has been helping many victims like me to recover their funds. I requested assistance from WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. They only required the information from my own wallet. The money was found in my wallet in less than 24 hours, and it turned out that the intruder had already spent some of it, leaving me with only about $530.000 cryptocurrency. I’m truly grateful for their service and I commend them for being professional and trustworthy, i decided to share my good news for those that are having same issues should contact him via Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack They are the real deal when it comes to recovering of lost cryptocurrency. Trust me, you won't be disappointed.
    2026 оны 08 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 19 цаг 18 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 22 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 19 цаг 26 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 20 цаг 28 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 22 цаг 12 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 22 цаг 39 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 22 цаг 46 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 23 цаг 4 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 23 цаг 5 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top