x

Шатахууны хямрал ба бодит байдал

Ангарын хотын гацаа

 Засгийн газар “хүссэн компани нь шатахуун импортолж болно, зах зээл нээлттэй” гэсэн. Авчиг үнийг нь өөрөө тогтоох гэнэ. Үнэ нь чөдөртэй чөлөөт зах зээл хаана ч үгүй. Ердөө ганц өдрийн like, share. Сайд Г.Дамдинням шатахуун олж ирэхээр Москва явлаа, авахаар болжээ, бас л like& share…

Бид Оросын Роснефть компанийн Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрийн цорын ганц “тусгай” клиент. ОХУ дотоод зах зээлдээ 2016 оноос хойш Евро-2 стандартын (хотын экологид хортой, өндөр хүхэртэй) бензинийг хуулиар бүрэн хориглож, зөвхөн Евро-5 түлш хэрэглэж байгаа. Манайд Евро-2 стандарт одоо ч ноёрхдог тул Ангарскийн үйлдвэр Монголд зориулж хуучин технологиор Евро-2 буюу АИ-92 бензинийг тусгай шугамаар үйлдвэрлэдэг. Хятад, Казахстан зэрэг хөршүүд байгаль орчны хатуу стандартаас уламжлан энэ түлшийг авдаггүй. Бид энэ аюултай бүтээгдэхүүний цорын ганц зах зээл нь.

Оросын Аж үйлдвэрийн яамны мэдээгээр Ангарскийн үйлдвэр 2027–2028 онд хуучин АИ-92 (Евро-2) шугамаа бүрэн зогсооно. Бид бэлтгэлгүй байвал 2028 онд техникийн болон стандартын бүрэн сүйрэлд хүрнэ. Монгол Улс жилд 1.7-1.8 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн Оросоос авдгийн 500-680 сая ам.доллар нь зөвхөн АИ-92 бензинд зарцуулагддаг, үлдсэн 1.1 тэрбум гаруй ам.доллар нь дизель болон нисэхийн керосинд урсдаг. Оросоос 95-97 хувийн хамааралтай байгаа нь манай эдийн засгийн хамгийн эмзэг цэг.

 Хямрал тээвэрлэгч хуучинсаг монополь

Шатахууны хямралын хоёр дахь том зангилаа нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг. УБТЗ-ын хувьцааг Монгол, ОХУ хоёр 50:50 хувтар эзэмшдэг. Хөрөнгө оруулалт (ялангуяа дүрмийн сан нэмэгдүүлэх) хийхэд хоёр тал тэнцүү хэмжээгээр хөрөнгө гаргах ёстой. Нэг тал дангаараа их хэмжээний мөнгө оруулах боломжгүй. Жишээ, 2023–2024 онд дүрмийн санг 167.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхдээ Монголын тал хуучин Японы зээлийн өрийг барагдуулж, Оросын тал 5 зүтгүүр нийлүүлэх байдлаар шийдсэн. Мөнгөн хөрөнгө оруулалт хязгаарлагдмал.

УБТЗ тарифыг дангаараа нэмэгдүүлэх эрхгүй, хоёр талын засгийн газрын зөвшөөрөл шаардлагатай. Тариф харьцангуй доогуур учраас ашиг бага, дотоод хөрөнгө оруулалтын эх үүсвэр хүрэлцдэггүй. УБТЗ-ын дарга Х.Хэрлэн тарифаа нэмэхийг хөрөнгө оруулалтын эх үүсвэр гэж үзэж байгаа ч нийгмийн дарамт, улс төрийн шалтгаанаар хязгаарлагддаг.

Зах зээлийн зарчмаар бус, социализмын үеийн сэтгэлгээгээр ажилладаг энэ систем логистикийг бүрэн боомилдог. Удаан, үр ашиггүй, зохион байгуулалтгүй. Импортыг зөвхөн Сүхбаатар боомтоор хязгаарлан УБТЗ-д даатгасан ч тэд цувааны төлөвлөлт хийж чаддаггүй, вагон цистернүүдийг хил дээр гацаадаг. Гэхдээ биеэ өмөөрөхдөө гарамгай.

УБТЗ-ын 16 мянган ажилтантай бүтцийг эдийн засгийн хувьд “ашигтай” гэж үзэхэд хэцүү. Төрийн өмчийн, нийгмийн үүрэгтэй хамтарсан байгууллага. Дизель зүтгүүр, ганц гол замтай, хуучин дэд бүтэцтэй учраас олон орон тоо шаарддаг. Дизель түлшний үнэ өсөж, УБТЗ-ын үндсэн зардал нь 60 хувиар нэмгдэхэд цалингаа 15 хувиар нэмж, зардлаа улам өсгөсөн. Зах зээлийн бус тарифтай тул алдагдлаа “нийгмийн үүрэг”-ээр халхалж, өөрсдөө ямар ч хариуцлага хүлээдэггүй. УБТЗ бол логистикийн байгууллага биш, эдийн засгийн судсыг атгасан боомилогч тогтолцоо.

 Тогтолцооны эрс шинэчлэл

Энэ системээр цааш явбал бид 2027–2028 онд бүрэн дампуурна. Хямралаас гаръя гэвэл тогтолцооны эрс өөрчлөлт хийхээс өөр гарцгүй. Шатахууны үнийг бүрэн чөлөөлж, төр үнэ тогтоохоо зогсоож, дэлхийн зах зээлийн зарчимд шилжих ёстой. Чөлөөт үнэ байж гэмээнэ импортлогчид ашигтай ажиллаж, Евро-5 стандартын түлшийг бусад сувгаар оруулж ирэх сонирхол үүснэ. Импортын бодит саадыг арилгаж, Сүхбаатараас гадна Хятадын хилээр Замын-Үүд болон бусад боомтоор шатахуун оруулж ирэх дэд бүтцийг нэн даруй нээх ёстой.

Дорноговийн НБҮ-ийг яаралтай ашиглалтад оруулна гэж байгаа ч УБТЗ-ийг үндсээр нь шинэчлэх зайлшгүй шаардлага бий. Төмөр замын монополийг задалж, дэд бүтэц ба тээвэрлэлтийг салгаж, зах зээлийн өрсөлдөөн оруулах ёстой. Энэ системийг одоогийнхоор нь бариад байвал бид ахин дахин хохирно. Оросууд ашиглахаа больсон, экологид хортой түлшийг ганцаараа царайчлан авч, үнийг нь хүчээр барин хомсдол үүсгэдэг арчаагүй байдлаа зогсоох цаг болсон.

Засгийн газрын популизмаас үүдэлтэй үнийн хяналт, Ангарскийн үйлдвэрийн технологийн хоцрогдол, УБТЗ-ийн чадамжгүй байдлын төлөөсийг иргэд амьжиргаа, цаг хугацаагаараа төлөх ёсгүй. Төр бүтэлгүйтлээ хүлээн зөвшөөрч, чөлөөт зах зээлийн зарчимд зайгаа тавьж өгөх цаг ирсэн.

ШИГТГЭЭ: ЗҮҮНБАЯНГИЙН НБҮ-ИЙН ТОВЧ ТҮҮХ

нефть

 Зүүнбаянгийн нефть боловсруулах үйлдвэр 1950–1969 онд ажиллаж, 1969 оны 11 дүгээр сард зогссон. ЗХУ-ын тусламжаар баригдсан Монголын анхны нефть боловсруулах үйлдвэр. Геологич Ж.Дүгэрсүрэн, Ю.С.Желубовский нар 1940 онд ордыг илрүүлж, 1947 онд “Монголнефть” трест байгуулагдан, 1950 оноос олборлолт, боловсруулалт эхэлсэн. Үйлдвэр автобензин, дизель түлш, кокс, мазут зэрэг бүтээгдэхүүн гаргаж, тухайн үеийн Монголын шатахууны хэрэглээний 20 хувийг хангаж байжээ. ЗХУ 1957 оны 5 дугаар сарын 15-нд тус үйлдвэрийг Монголд үнэ төлбөргүй шилжүүлсэн.

 1955 онд ойролцоогоор 55 мянган тонныг олборлосон нь хамгийн өндөр үзүүлэлт байжээ. Дараагийн жилүүдэд олборлолт эрс буурч, үйлдвэрийг түүхий нефтээр хангахад хүндрэл үүссэн. Зүүнбаянгаас 1950-1969 онд нийт 4 сая орчим баррель (640 мянган м³) нефть олборложээ. Зарим эх сурвалжийн мэдээгээр 1969 оны 11 дүгээр сарын 7-нд боловсруулах үйлдвэрт гал гарч сүйдсэн. Нэрлэгийн байгууламжийн буруу тооцоолол, тоног төхөөрөмжийн элэгдэлтэй холбоотой гэж үздэг. Галд нэг ажилтан амь насаа алдсан тухай тэмдэглэл бий. Сэргээн босгох нь үнэтэй, хэцүү байсан.

Баруун Сибирьт (Тюмений орд гэх мэт) их нөөцтэй ордууд илэрч, Зөвлөлтүүд өөрийн нефть рүү анхаарлаа төвлөрүүлсэн. Үүний улмаас Зүүнбаянгийн ордод сэлбэг хэрэгсэл, техник хангамж дутагдаж, дэмжлэг суларсан. Д.Жаргалсайхан, Ц.Багмид нар үүнийг гол шалтгаан гээд улс төрийн-эдийн засгийн ашиг сонирхол нөлөөлсөн гэж тайлбарладаг.

Тоног төхөөрөмж хуучирч, зардал ихэссэн, технологийн алдагдал нэмэгдсэн, ашиг буурсан. Мөн ордын нөөц (эхэндээ 2.7–6.2 сая тонн гэж тооцоолсон) хязгаарлагдмал, чанар (өтгөн, парафин ихтэй) муу тул Зөвлөлтийн хөнгөн нефтьтэй хольж боловсруулдаг байсан. Эдгээр хүчин зүйлийн улмаас 1969 онд олборлолт, боловсруулалт бүрэн зогсч, үйлдвэр хаагдсан.

 Алтанширээгийн НБҮ

766635725_28287559130861809_3656016047238309239_n

ОХУ-ын Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэр 2027–2028 онд манайд зориулж тусгайлан үйлдвэрлэдэг АИ-92 (Евро-2) шугамаа зогсоохоор төлөвлөж буй үед Алтанширээгийн НБҮ Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолын ганц “найдлага” болоод байна. Улстөрчдийн яриагаар бол 2020, 2021, 2024, 2026 онд ашиглалтад орчихсон. НБҮ-ийн захирал Д.Алтанцэцэгийн тоочсон бэрхшээлийг сонсвол бичиг, тамга, гарын үсэг, дүрэм журам. Н.Учралын шоугаар 2028 гэдэг шинэ огноо гарч ирлээ. Гэхдээ Н.Учрал зуслан дээрээ жорлон ухах гээгүй болохоор бас л бичиг, тамга, гарын үсэг, дүрэм журмаас зайлахгүй.

Төсөл Энэтхэг Улсын Засгийн газрын 1.7 тэрбум гаруй ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдаж байгаа. Жилдээ 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, дотоодын шатахууны хэрэгцээний 55-60 хувийг хангахаар төлөвлөгдсөн. Гэвч 2028 оноос өмнө бүрэн ашиглалтад орж, Ангарскийн цохилтыг сөрж чадах уу гэдэгт бодит, шударга эрсдэлийн шинжилгээ хийх шаардлагатай болохоос ЗГ нь хэдэн сэтгүүлч дагуулж очоод “газар дээр нь шийдэрлэлээ” гэж like& share цуглуулаад ажил явахгүй.

 Төслийн дөрвөн багц ажлын байдал

769251416_1311904654115149_4585599189848688944_n

НБҮ-ийн төсөл нь үндсэн дөрвөн багц ажилд хуваагдан явагдаж байна. Нэгдүгээр багц (Иргэний багц & Дэд бүтэц): Үйлдвэрийн бус дэд бүтэц (төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах шугам, ажилчдын хотхон, ус суваг). Гүйцэтгэл нь 90 гаруй хувьтай, энэ багц үндсэндээ дууссан. Хоёрдугаар багц (Боловсруулах бус технологийн байгууламжууд): Агуулах сав, авто болон төмөр замын ачих/буулгах байгууламж, эрчим хүчний эх үүсвэр. Гүйцэтгэл нь (~50-60%) явагдаж байна. Гуравдугаар багц (Үйлдвэрийн дулааны цахилгаан станц): Үйлдвэрийг тасралтгүй цахилгаан, уураар хангах ДЦС-ын гүйцэтгэл барилга угсралтын шатандаа яваа. Дөрөвдүгээр багц (Үндсэн технологийн гүн боловсруулалтын байгууламж): Төслийн хамгийн нарийн, цөм хэсэг болох лицензтэй технологийн байгууламжууд. Гүйцэтгэгчийг шалгаруулж, суурь шийдлүүд дээр ажиллаж байна.

Түүхий эдийн хангамж

772696414_2641712392966003_6430727307979491054_n

Үйлдвэр баригдаад ашиглалтад орлоо гэхэд жилд 1.5 сая тонн түүхий тосыг хаанаас, хэрхэн нийлүүлэх вэ гэдэг нь том асуудал. Дорнод аймаг дахь Тосон-Уул XIX ба Тамсаг XXI талбайгаас түүхий эдээ хоолойгоор татна. Одоогоор Монгол Улсын олборлож буй түүхий тосны цорын ганц эх үүсвэр дээр Хятадын “Петрочайна Дачин Тамсаг” компани олборлолт явуулдаг. Өнөөдрийн байдлаар жилд 500 000–700 000 орчим тонн түүхий тос олборлож байгаа нь НБҮ-ийн хүчин чадлын ердөө 30-45 хувийг л хангана.

“Петрочайна”-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ)-ний хугацаа болон тосыг дотоодын үйлдвэрт нийлүүлэх эрх зүйн зохицуулалт бүрэн цэгцрээгүй. Монголын тос нь парафин ихтэй тул зуурамтгай, тээвэрлэхэд халаалттай тусгай хоолой шаардана. Дорнодоос Дорноговь хүртэлх 530 орчим км урттай, халаалттай, түүхий тос дамжуулах дамжуулах хоолойн төслийг Хятадын Norinco компани гүйцэтгэж буй. Энэ хоолой цагтаа ашиглалтад орохгүй бол түүхий эдээ тээвэрлэх боломжгүй.

НБҮ ашиглалтад орсон ч олборлолтоо 2-3 дахин нэмэгдүүлж чадахгүй бол үйлдвэр ашиглалтын хүчин чадлынхаа талд ч хүрэхгүй алдагдалтай ажиллах эрсдэлтэй.

 Эрсдэлийн шинжилгээ: 2028 онд амжих уу?

770309891_1280795928448842_7860105572710852722_n

Үйлдвэрийг 2028 оны эхээр бүрэн ашиглалтад оруулна гэж Засгийн газар зарлаж байгаа ч бодит байдал дээр дараах дөрвөн том эрсдэл байна:

Эрсдэл

Бодит байдал ба саад

Эрсдэлийн түвшин

Дөрөвдүгээр багцын нарийн технологи

Гүн боловсруулалтын (Hydrocracking) лицензтэй технологиудыг угсрах, тохируулах, турших процессууд нь техникийн асар өндөр нарийвчлал шаарддаг. Олон улсын туршлагаар энэ багц хамгийн багадаа 3-4 жил авдаг.

Маш өндөр

Санхүүжилт ба валютын ханш

Төслийн төсөв анхны 1.2 тэрбум ам.доллароос нэмэгдэж 1.7 тэрбум хүрсэн. Ханшийн эрсдэл болон нэмэлт санхүүжилтийн хүндрэлээс үүдэж ажил саатах магадлалтай.

Дунд

Түүхий тосны хомсдол

Үйлдвэр баригдлаа ч олборлолт хүрэхгүй тул ОХУ-аас түүхий тос импортолж арааг нь эргүүлэх шаардлага үүснэ. Энэ нь буцаад гадаад хамаарлыг үүсгэнэ.

Өндөр

Инженер, техникийн ажиллах хүч

НБҮ-ийг авч явах дотоодын туршлагатай 1 000 гаруй нарийн мэргэжлийн инженерийг одооноос бэлтгэхгүй бол туршилт, тохируулгын шатанд эрсдэл үүснэ.

Өндөр

 4. Муу ёрын зөгнөл

768786268_748237655051199_6906996485730205854_n

Техникийн болон логистикийн бодит нөхцөл байдлыг харвал 2027-2028 онд үйлдвэрийн барилга угсралт дуусаж, туршилт, тохируулгын шатандаа орох боломжтой. Гэвч 2028 онд 100 хувь бүрэн чадлаараа ажиллаж, АИ-92 болон дизель түлшийг зах зээлд хангалттай хэмжээгээр нийлүүлэх нь техникийн хувьд бараг боломжгүй. Сонгуульд зориулсан сүржин шоу даржин наадам л болно. Монгол Улс 2027-2028 оны зааг дээр Ангарскийн үйлдвэр Евро-2 үйлдвэрлэхээ зогсооход манай НБҮ бүрэн чадлаараа ажиллаж амжихгүй буюу вакуум үе үүснэ гэсэн үг.

Бид яах ёстой вэ?

771908708_1187638447775282_1544048202235969798_n

НБҮ-ийг хүлээж суухгүйгээр Хятад болон бусад сувгаар Евро-5 стандартын түлш импортлох дэд бүтэц, чөлөөт үнийн механизмыг яаралтай хийж, “Б” төлөвлөгөө буюу Евро-5 импортын гарц нэн даруй бэлдэх. Тамсагийн гэрээг шинэчлэхээс гадна Тосон-Уул, Тамсагийн талбайн олборлолтыг нэмэгдүүлж, түүхий тосны дамжуулах хоолойг 2027 оноос өмнө амжиж ашиглалтад оруулах. Дотоодын олборлолт дутагдвал НБҮ-д боловсруулах түүхий тос Оросоос авч үйлдвэрээ ажиллуулах бэлтгэлээ хангаж ОХУ-тай түүхий тосны гэрээ хийх.

НБҮ-ийн үйлдвэрлэх АИ-92 нь Евро-5 өндөр стандартынх байх тул ижил чанарын бензинтэй харьцуулбал Оросоос импортолж буй Евро-5 бензинээс (тонн нь $850+) 15-20 хувиар хямд тусна. Гэвч Засгийн газар Оросын Евро-2 хямд түлшний үнэтэй харьцуулж “дотоодын үйлдвэрийн бензин үнэтэй байна” гэж улс төржүүлбэл ташаа ойлголт үүснэ. Дорноговийн НБҮ нь шатахууныг “үнэгүй” эсвэл “маш хямд” болгох шидэт дохиур огт биш. Монгол Улсад Евро-5 стандартын чанартай шатахууныг олон улсын зах зээлийн бодит үнээс 10-15 хувь хямд, хамгийн гол нь хомсдолгүй, хамааралгүй нийлүүлэх боломж юм. Энэ бүхнийг амьдрал болгоё гэвэл юун түрүүнд төр зөвхөн төвөг удаж ирснээ хүлээн зөвшөөрөөд, чөлөөт зах зээлийн зарчимд үтэр түргэн байраа тавьж өг. Уул нь их амархан ажил.  

Д.Батбаяр, Baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • LOST YOUR CRYPTO? YOU WANT TO RECOVER YOUR STOLEN BTC? CONTACT WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (185.163.110.213)
    LOST YOUR CRYPTO? YOU WANT TO RECOVER YOUR STOLEN BTC? CONTACT WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER It is truly amazing what you can achieve with the right information. I’m truly grateful for the service of WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER, which was able to recover my cryptocurrency funds from fake investment accounts. Losing $650,000 of my hard-earned money was excruciating and devastating when I thought I could earn more from investing in cryptocurrency, not knowing that I had fallen for a scam. I was able to contact WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER when I did my research online and came across their testimonies. I saw that WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER has been helping many victims like me to recover their funds. I requested assistance from WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. They only required the information from my own wallet. The money was found in my wallet in less than 24 hours, and it turned out that the intruder had already spent some of it, leaving me with only about $530.000 cryptocurrency. I’m truly grateful for their service and I commend them for being professional and trustworthy, i decided to share my good news for those that are having same issues should contact him via Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack They are the real deal when it comes to recovering of lost cryptocurrency. Trust me, you won't be disappointed.
    2026 оны 08 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 19 цаг 18 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 22 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 19 цаг 26 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 20 цаг 28 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 22 цаг 12 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 22 цаг 39 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 22 цаг 46 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 23 цаг 4 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 23 цаг 5 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top