x

Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил

/МОНЦАМЭ/ Монгол Улсын Соёлын элч, Монгол төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт “The Hu” хамтлагийн 10 жилийн ой тохиож байна. 

Ойн хүрээнд тус хамтлагийнхан “Wolf Totem World Premiere” түүхэн тоглолтоо энэ сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулж, олон мянган фэнүүдтэйгээ хамт цэнгэсэн.

Монгол язгуур хөгжмийн уламжлалт өвийг орчин үеийн рок хөгжимтэй сүлэлдүүлэн, дэлхий дахинаа “Хүннү рок” урсгалыг таниулсан “The Hu” хамтлаг 10 жилийн хугацаанд дэлхийн олон орноор аялан тоглож, үнэнч фэнүүдийн үлэмж өнөр их хүрээлэлтэй болсон билээ. Харин энэ удаа тэд эх орондоо түүхэн тоглолтыг тайз, гэрлийн өвөрмөц шийдэл дор толилууллаа.

“Wolf Totem World Premiere” нь зөвхөн хамтлагийн 10 жилийн ойд зориулсан тоглолт төдийгүй 2026 оны дэлхийг тойрох аялан тоглолтынх нь албан ёсны эхлэл болж буйгаараа нэн онцлог байв. Тиймээс тус тоглолтын өмнө уран бүтээлчид “The Hu” хамтлагийн дараагийн шинэ арваны эхлэлийг зарлаж, Монголын хөгжмийн ертөнцөд шинэ хуудас нээх түүхэн үйл явдал болно хэмээн тодотгож байлаа. 

Улаанбаатар хотод 2016 онд байгуулагдсан тус хамтлаг Монголын уламжлалт хөгжмийн морин хуур, төмөр хуур, хөөмий, хархираа зэрэг өвөрмөц элементүүдийг орчин үеийн рок хөгжимтэй хослуулан, “Хүннү рок”  хэмээх шинэ урсгалыг дэлхийн хөгжмийн тавцанд таниулсан юм. 

Тэд англи хэлээр бус зөвхөн эх хэлээрээ, эртний ардын урлагийн нэгэн хэлбэр болох хөөмийлөн дуулдгаараа нэн өвөрмөц байсан бөгөөд дэлхийн хөгжмийн ертөнцөд сонсож дадсан рокоос арай өөр хэмнэл, өвөрмөц аялгууг тайзан дээр гаргаж ирсэн нь үлэмж содон байлаа. Тиймээс АНУ-ын Биллборд сэтгүүлийн хөгжмийн жагсаалтад багтсан анхны монгол хамтлаг, Их Британийн ТОП 100 дууны жагсаалтад багтсан ... гээд олон олон амжилтын жагсаалт хөвөрч эхэлсэн билээ.  

Тийм ч учраас “The Hu”-гийн анхны цомог “Гэрэгэ” нь "Их Эзэн Чингис хаанаас соёрхсон “Алтан гэрэгэ” адил дэлхий даяар эх орныхоо нэрийг түгээн, Монголын дуу бол морьтон ардын сэтгэлийн уянга болохыг дэлхий дахинд нотлон харуулсан" хэмээн Монгол төрийн тэргүүн зэргийн Чингис хаан одонг 2019 онд тус хамтлагт гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэж байлаа. Түүнчлэн шагнал гардуулах ёслолын үеэр хэлсэн төрийн тэргүүний үгэнд, "...Суут Богд дээдсийн мэндэлсэн-Монгол бахархлын энэ өдөр Их хааныхаа хүрээгүй, дөтлөөгүй газарт хүрч, Монголын алдар суу, Монголын соёлын өвийг түгээж, Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж яваа “Хүннү рок” хэмээх шинэ рок барилыг үүсгэн, гялалзаж буй “Хү” хамтлаг" хэмээн тодорхойлж байсан юм.

Өдгөө “The Hu”-гийн уран бүтээлүүд дэлхийн цахим платформуудад 900 сая орчим удаа тоглогдож, олон улсын хөгжмийн томоохон чартуудад амжилт үзүүлсээр байна. Тэдний уран бүтээл “Star Wars Jedi: Fallen Order”, “Star Wars Jedi: Survivor” зэрэг алдарт видео тоглоомд багтсанаас гадна эдгээр тоглоомын хөгжмийн цомог “Grammy Awards”-ын “Best Score Soundtrack for Visual Media” төрөлд шалгараад байна.

“The Hu” хамтлаг “Metallica” хамтлагийн “The Metallica Blacklist” төсөлд оролцож, “Through the Never” дууг өөрсдийн “Хүннү рок” хэв маягаар дахин дуулсан нь дэлхийн рок хөгжмийн хүрээнийхний анхаарлыг ихэд татсан. Мөн дэлхийн нэр хүндтэй “Glastonbury”, “Coachella” зэрэг хөгжмийн фестивальд оролцож, “Iron Maiden” хамтлагийн дэлхийг тойрох аялан тоглолтын тусгай зочноор тоглон, олон сая сонсогчдод уран бүтээл нь түгсээр байна.

Их Британид хийх аялан тоглолт

“The Hu” хамтлаг 2026 оны дэлхийг тойрох аялан тоглолтынхоо хүрээнд Их Британид “Warrior Chant” нэртэй цуврал тоглолт хийхээр төлөвлөжээ. Тус аялан тоглолт 9 дүгээр сарын 29-нд Глазго хотын “O2 Academy”-д эхэлж, 10 дугаар сарын 11-нд Норвич хотын “UEA”-д өндөрлөнө.

Аялан тоглолтын хүрээнд дараах хотуудад тоглолтоо хийх юм.

  • 9 дүгээр сарын 29- Глазго, “O2 Academy”
  • 10 дугаар сарын 1-Бристол, “Prospect Building”
  • 10 дугаар сарын 2- Борнмут, “O2 Academy”
  • 10 дугаар сарын 3-Ньюкасл, “O2 City Hall”
  • 10 дугаар сарын 5-Белфаст, “The Telegraph”
  • 10 дугаар сарын 8-Бирмингем, “O2 Academy”
  • 10 дугаар сарын 9-Лондон, “O2 Academy Brixton”
  • 10 дугаар сарын 10-Манчестер, “O2 Apollo”
  • 10 дугаар сарын 11-Норвич, “UEA”

Тус аялан тоглолтын үеэр Францын “SKÁLD” хамтлаг “The Hu”-тай хамтран тоглох юм. Энэхүү аялан тоглолт нь “The Hu” хамтлагийн 2023 оны зун “Glastonbury” хөгжмийн наадамд оролцсоноос хойших Их Британи дахь анхны аялан тоглолт болох юм. Тэд тухайн үеийн “Glastonbury”-гийн тоглолтын бичлэгийг 2024 онд бие даасан цомог болгон гаргаж байв.

Дорнын их яруу найрагч Б.Явуухулан "Хүлэг минь, шүлэг минь чи, бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй" гэж бичиж байв. Энэ бол үндэсний өвөрмөц ахуйг шүлэглэн дуулж ирсэн их найрагчийн өөрийн чансаа хаана байгааг, хаана хүрэх ёстойг таньсан сэтгэл зүрхний дуулал байлаа. Тэгвэл тийнхүү дэлхийн дэвжээнд бахтайяа хүрч, шүтэн бишрэгчдийнхээ "Хү, Хү, Хү" хэмээсэн уухайн түрлэг дор нэгэн арваныг үдэж буй “The HU” хамтлагийн шинэ арваны тоолол эхэллээ. Тэд биднийг болон дэлхийг хэрхэн гайхшруулах бол ...

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 18 цаг 36 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 18 цаг 41 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 18 цаг 45 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 19 цаг 46 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 21 цаг 30 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 21 цаг 58 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 22 цаг 5 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 22 цаг 22 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 22 цаг 23 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 23 цаг 18 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top