x

СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ?

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) буюу НҮБ-ын конвенцод нэгдэн орсон улс орнуудын төлөөлөгчид цугларч, конвенцын хэрэгжилтийг дүгнэж, цаашдын бодлого, хамтын ажиллагаа, шийдвэрээ хэлэлцэн баталдаг дээд түвшний уулзалт наймдугаар сарын 17-28-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болох гэж байна.

СОР17 хурлын зохион байгуулагчаар Монгол Улс яагаад сонгогдсон бэ?

Юуны өмнө монгол орны газар зүй, уур амьсгалын өвөрмөц байдал нь дэлхийн цөлжилтийн тулгамдсан асуудлыг ойлгох, мөн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзсэн.

Учир нь Монгол Улс бол газар зүйн байршил, эрс тэс уур амьсгалын онцлогоос шалтгаалан дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий 10 орны нэг юм. Үүний улмаас дулааны улирлын хур тунадасны хэмжээ мэдэгдэхүйц буурч, ган гачгийн давтамж нэмэгдэн, цөлжилтийн үйл явц эрчимжиж байгаа.

Нөгөө талаар монгол орны уур амьсгал, хуурай бүсийн онцлог нь цөлжилтөд нэн эмзэг экосистемтэй нягт холбоотой тул энэхүү сорилтыг даван туулах чиглэлээр дэлхий нийттэй туршлага хуваалцах, хамтран шийдэл боловсруулах өргөн боломжийг бүрдүүлэх шаардлага үүссэн. Тиймээс 2021 онд Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын бага хурлыг эх орондоо зохион байгуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн.

Улмаар 2022 онд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг уриалсан хамтарсан санаачилга дэвшүүлж, тус онд Кот-д’Ивуарт болсон COP15 хурлын үеэр гишүүн орнуудын 100 хувийн дэмжлэгээр Монгол Улс COP17 хурлыг зохион байгуулах эрхийг авсан түүхтэй.

СОР бол эрүүл хөрс, тогтвортой газар ашиглалт, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлыг хамгаалахад чиглэсэн шийдвэр гаргагчид хийгээд эрдэмтэн, судлаачид, орон нутгийн иргэд, малчид, эмэгтэйчүүд, залуусын санал санаачилга, бодит шийдэл, хамтын ажиллагаа, мэдлэг, туршлагыг бодлогод тусгах дуу хоолойг нэгтгэдэг гол индэр. Энэ индрийг ашиглаж, цөлжилттэй тэмцэх асуудлаарх дэлхийн шилдэг туршлагаас суралцахын зэрэгцээ Монголын туршлага, шийдлийг хуваалцах чухал боломж бүрдэж байна.

Энэ агуулгаараа Монгол Улсад ирэх өдрүүдэд зохион байгуулагдах СОР17 нь газрын доройтол, бэлчээрийн даац, ирээдүй, итгэл найдварын тухай хэлэлцэх, дэлхийн амлалтыг орон нутгийн бодит шийдэл, хамтын ажиллагаатай холбох чухал талбар байх болно хэмээн үзэж байна. 

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц гэж юу вэ?

Дэлхийн улс орнууд 1992 онд Бразил Улсын Рио-де-Жанейро хотод цуглаж НҮБ-ын Байгаль орчин, хөгжлийн бага хурлын хүрээнд Эх дэлхийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан. Дээд хэмжээний уулзалтын дүнд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр гурван конвенц гарч ирсэн.

“Рио-гийн 3” гэгддэг НҮБ-ын энэхүү гурван конвенц нь:

  1. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенц,
  2. Биологийн олон янз байдлын тухай конвенц,
  3. Цөлжилттэй тэмцэх тухай конвенц юм. 

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенц, Биологийн олон янз байдлын тухай конвенцын хувьд дээрх дээд хэмжээний уулзалтаар гарын үсэг зурахад нээлттэй болсон бол Цөлжилттэй тэмцэх тухай конвенцыг батлах ажлыг дээрх уулзалтаар эхлүүлсэн. Ийнхүү Цөлжилттэй тэмцэх тухай конвенц 1994 онд Парис хотноо батлагдаж, 50 улс нэгдэн орсноор 1996 онд хүчин төгөлдөр болсон.

Одоогоор тус конвенц 197 оролцогч талтай (196 улс ба Европын Холбоо). Монгол Улсын хувьд уг конвенцыг 1996 онд соёрхон баталж, нэгдэн орсон юм.

Конвенцын байнгын ажиллагаатай Нарийн бичгийн даргын газар ХБНГУ-ын Бонн хотод байрладаг бөгөөд тус конвенц нь байгаль орчин, хөгжлийн асуудлыг газар, хөрсний тогтвортой менежменттэй уялдуулан олон улсын түвшинд авч үздэг, нэгдэн орсон улсууд заавал дагаж мөрдөх механизм юм. Конвенц нь хуурай, хагас хуурай, чийг дутмаг нутагт цөлжилттэй тэмцэх, тогтвортой хөгжилд хүрэхэд ган гачгийн нөлөөг бууруулах зорилготой.

Конвенцын Талуудын бага хурлыг 2 жил тутамд зохион байгуулдаг. Бага хурлаар ган, цөлжилт, газрын доройтолтой тэмцэхтэй холбоотой байгаль орчин, газар, усны нөөцийг хамгаалах, хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжлийг дэмжих, худалдаа, эдийн засгийн таатай нөхцөлийг бий болгохын тулд олон улсын худалдаа, зах зээлийн зохицуулалт, өрийн асуудалд онцгой анхаарч, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө санхүү босгох, технологи, ил тод байдал, чадавх бэхжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцдэг. Бага хурал ойролцоогоор 10-12 өдөр үргэлжилдэг юм. 

Бага хурал бүгд хуралдаан болон Нэгдсэн хорооны хуралдаан, түүнчлэн Конвенцын хэрэгжилтийг хянан дүгнэх хорооны болон Шинжлэх ухаан, технологийн хорооны хуралдаанаар үйл ажиллагаагаа явуулдаг.  

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын  конвенцын Талууд 1997 оноос хойш 16 удаа хуралдсан бөгөөд 17 дахь удаагаа Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдөр хуралдахаар болсон товч түүх ийм юм.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зорилт ба Улаанбаатарт ямар шийдвэрүүд гарах вэ?

СОР17 хурлаар газар нөхөн сэргээх, ган гачгийг даван тэсвэрлэх, мөн бэлчээр, хүнс зэрэг асуудлыг хэлэлцэхээс гадна Конвенцын стратегийн хүрээ, Засгийн газар хоорондын ажлын хэсгүүдийн тайлан, манай улсаас санал болгож буй “Тал хээрийн төлөвлөгөө”-г хэлэлцэнэ. ("Тал хээрийн төлөвлөгөө"-тэй эндээс танилцана уу)

Улаанбаатарт 17 дугаар бага хурлын бүгд хуралдаан болон Нэгдсэн хорооны хуралдаан, түүнчлэн Конвенцын хэрэгжилтийг хянан дүгнэх хорооны болон Шинжлэх ухаан, технологийн хорооны хуралдаанууд болж, харьяалах асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлэн, шийдвэр гаргана.  

Тус конвенцын Талууд дараах асуудлаар тус тус шийдвэр гаргахаар ажиллахыг зорьж байна. Үүнд:

  1. Санхүүжилтийн шинэчилсэн журам.  Энэ нь Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар төдийгүй Талуудын бага хурал, Конвенцын хэрэгжилтийг хянах хороо, Шинжлэх ухаан, технологийн хорооны болон Глобал механизмын санхүүгийн удирдлагад хамааралтай бөгөөд журмыг НҮБ-ын одоогийн Санхүүгийн дүрэм, журамтай нийцүүлэх зорилгоор шинэчилж байгаа. 
  2. 2030 оноос хойших стратегийн хүрээ. Энэ бага хурлаар Конвенцын 2030 оноос хойших стратегийн хүрээг үргэлжлүүлэн боловсруулах шийдвэр гаргах бөгөөд 2025–2026 онд хийсэн бэлтгэл ажилд тулгуурлан стратегийн зорилго, зорилт, шалгуур үзүүлэлт, санхүүжилт болон хэрэгжилтийн механизмыг нарийвчлан боловсруулах дараагийн үе шатыг эхлүүлнэ. Энэ нь одоо мөрдөж буй 2018–2030 оны стратегийн хүрээний хугацааг сунгах төдий бус, Конвенцын хэрэгжилтийг илүү үр дүнтэй, хэмжигдэхүйц, санхүүжих боломжтой болгох зорилготой.
  3. Иргэний нийгэм болон ажиглагчдын оролцоо. Энэ шийдвэр нь иргэний нийгмийн байгууллага, залуучууд, уугуул иргэд, орон нутгийн иргэд, малчид, эмэгтэйчүүдийн байгууллага болон орон нутгийн засаг захиргааны төлөөлөл уг конвенцын хурал, хэлэлцээ, хэрэгжилтийн үйл ажиллагаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилготой.
  4. Хувийн хэвшлийн оролцоо. Энэ шийдвэр нь газрын доройтлыг тэглэх, газар нөхөн сэргээх болон гангийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийн хөрөнгө, технологи, нийлүүлэлтийн сүлжээ болон бизнесийн үйл ажиллагааг өргөн хэмжээгээр татан оролцуулах зорилготой. 
  5. Бусад конвенц, байгууллагатай уялдаа холбоог бэхжүүлэх. Энэ шийдвэр нь цөлжилт, газрын доройтол, ган, уур амьсгалын өөрчлөлт болон биологийн олон янз байдлын алдагдлыг харилцан холбоотой асуудал гэж үзэж, Риогийн гурван конвенцын хэрэгжилтийг үндэсний болон олон улсын түвшинд илүү уялдуулах зорилготой.
  6. 2027–2028 оны хөтөлбөр, төсөв. Бага хурлаар Нарийн бичгийн дарга нарын газар, Глобал механизм болон Конвенцын байгууллагуудын 2027–2028 оны үйл ажиллагааг санхүүжүүлэх үндсэн төсөв, орон тоо, Талуудын төлөх шимтгэлийн хуваарь болон санхүүгийн холбогдох эрх хэмжээг батална. 
  7. Газрын доройтол, ган ба шилжилт хөдөлгөөн. Конвенцын Талууд цөлжилт, газрын доройтол, ган нь амьжиргаа, хүнс, ус болон эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, шилжилт хөдөлгөөн, албадан нүүлгэн шилжүүлэлт болон бусад хүний хөдөлгөөний суурь эрсдэлийг нэмэгдүүлж болохыг хүлээн зөвшөөрч, иргэд өөрсдийн сонгосон нутагтаа аюулгүй, тогтвортой амьдрах боломжийг доройтсон газрыг нөхөн сэргээх, гангийн тэсвэрлэх чадвар болон хөдөөгийн амьжиргаагаар бэхжүүлэх зорилгоор энэ асуудлыг хэлэлцэнэ.
  8. Жендэрийн тэгш байдал. Энэ нь Жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон замын зургийн хэрэгжилтийг эрчимжүүлж, эмэгтэйчүүд, охидын газрын эрх, байгалийн нөөцийн хүртээмж, мэдээлэл, санхүү, технологи болон шийдвэр гаргалтад оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилготой. 
  9. Газар эзэмшил, ашиглалтын эрх. Энэ шийдвэрийн зорилго нь газрын эзэмшил, ашиглалтын эрхийн баталгааг цөлжилт, газрын доройтол, ган болон нөхөн сэргээлтийн бодлого, газрын доройтлыг саармагжуулах зорилт, төсөл, хөрөнгө оруулалтад системтэй тусгах юм. 
  10. Элс, шороон шуурга. Энэ нь элс, шороон шуурганы эх үүсвэр болон нөлөөллийг бууруулах үндэсний, бүс нутгийн бодлого, эрт сэрэмжлүүлэг, эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт болон хил дамнасан хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой бөгөөд элс, шороон шуургыг зөвхөн гамшгийн дараах хариу арга хэмжээний асуудал бус, газрын менежмент, эх үүсвэр бууруулах, эрт сэрэмжлүүлэг болон хил дамнасан хамтын ажиллагааны асуудал гэж авч үзнэ.
  11. Бэлчээр ба малчид. Энэ нь бэлчээрийн хамгаалалт, тогтвортой менежмент, нөхөн сэргээлт болон малчдын амьжиргааг уг конвенцын хэрэгжилтийн илүү тодорхой тэргүүлэх чиглэл болгох зорилготой.

Дээрх шийдвэрүүдээс гадна Конвенцын хэрэгжилтийг хянан дүгнэх хороо

  • Санхүүгийн эх үүсвэр, хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх,
  • Конвенцын хэрэгжилтийн чадавхийг бэхжүүлэх,
    Үндэсний тайлагналын журам, чанар, хэлбэрийг сайжруулах асуудал,
  • CRIC25-ын ажлын хөтөлбөрийг хэлэлцэн шийдвэр гаргана.

Мөн Шинжлэх ухаан, технологийн хороо Хуурайшилт ба гангийн төлөвлөлтийг олон улсын хүрээнүүдтэй уялдуулах, Мэдлэг хуваалцах, технологи дамжуулах, инновац, Хөдөө аж ахуйн газар, хөрсний доройтлоос зайлсхийх, бууруулах, нөхөн сэргээх асуудал болон Шинжлэх ухаан-бодлогын интерфейсийн ирээдүйн үйл ажиллагаа, шинжлэх ухаан-бодлогын зөвлөмж, 2027-2030 оны ажлын хөтөлбөр, түүнчлэн дараагийн хурлын ажлын хөтөлбөр зэргийг хэлэлцэн шийдвэр гаргахаар Талууд ажиллаж байна.

Талуудын 17-р бага хурал (COP17)-ын цахим хуудас: https://unccdcop17.org

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ

ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • LOST YOUR CRYPTO? YOU WANT TO RECOVER YOUR STOLEN BTC? CONTACT WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (185.163.110.219)
    LOST YOUR CRYPTO? YOU WANT TO RECOVER YOUR STOLEN BTC? CONTACT WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER  It is truly amazing what you can achieve with the right information. I’m truly grateful for the service of WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER, which was able to recover my cryptocurrency funds from fake investment accounts. Losing $650,000 of my hard-earned money was excruciating and devastating when I thought I could earn more from investing in cryptocurrency, not knowing that I had fallen for a scam. I was able to contact WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER when I did my research online and came across their testimonies. I saw that WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER has been helping many victims like me to recover their funds. I requested assistance from WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. They only required the information from my own wallet. The money was found in my wallet in less than 24 hours, and it turned out that the intruder had already spent some of it, leaving me with only about $530.000 cryptocurrency. I’m truly grateful for their service and I commend them for being professional and trustworthy, i decided to share my good news for those that are having same issues should contact him via  Email: geovcoordinateshacker@gmail.com  Telegram: @Geocoordinateshacker  Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack  They are the real deal when it comes to recovering of lost cryptocurrency. Trust me, you won't be disappointed.  
    2026 оны 08 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 19 цаг 18 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 22 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 19 цаг 26 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 20 цаг 28 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 22 цаг 12 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 22 цаг 39 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 22 цаг 46 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 23 цаг 4 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 23 цаг 4 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top