x

Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улс энэ оны эхний 7 сард 153 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ.

Үүнээс экспорт 12.2 тэрбум ам.доллар, импорт 7.2 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 5.0 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 36 хувь буюу 5.1 тэрбум, экспорт 57.5 хувь буюу 4.5 тэрбум, импорт 10.4 хувь буюу 675.5 сая, тэнцэл 4 дахин буюу 3.8 тэрбум ам.доллароор нэмэгдэв. Үүнд зэсийн хүдэр 2.6, нүүрс 1.7 тэрбум, самнасан ноолуур 71.2, гянтболдын хүдэр, баяжмал 42, хар тугалганы хүдэр, баяжмал 37.6 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин тунгаасан зэс ба хайлш 37.9, молибдений хүдэр 12, адууны мах 7.3, боловсруулаагүй газрын тос 1.5 сая ам.доллароор багассан байна.

Импорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 675.5 сая ам.доллароор нэмэгдэхэд дизелийн түлш 343.7, авто бензин 58.2, шинэ дугуй 41.4, хар төмөр бүтэц, эд анги 33.5 сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ. Харин суудлын авто машин 155, ачааны автомашин 57, ухаалаг гар утас 19.6 сая ам.доллароор буурсан байна.

Экспорт энэ оны долоодугаар сард өмнөх сарынхаас 5.8 хувь буюу 111.3 сая, импорт 15.4 хувь буюу 190.7 сая ам.доллароор багаслаа. Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл гоёлын зүйлс, нэхмэл эдлэл нийт экспортын 97.6 хувийг бүрдүүлсэн бол импортын 70.7 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан болон тээврийн хэрэгсэл, төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн эзэлж байна. Дээрх хугацаанд хилийн дундаж үнэ алтны тухайд өнгөрсөн оны мөн үеийнхээс унц тутамд 1505, зэсийн хүдрийн үнэ тонн тутамд 1283.2, нүүрснийх 0.7 ам.доллароор өссөн бол төмрийн хүдрийнх тонн тутамд 0.7 ам.доллароор багасжээ.

Энэ оны эхний  7 сард БНХАУ 40.2, ОХУ 27.7, Япон Улс 9.2, БНСУ 3.9, АНУ 3.2, ХБНГУ 2.2 хувийг эзэлж, нийт импортын 86.4 хувийг бүрдүүлжээ. Тухайлбал, ОХУ-аас авсан барааны 74.7 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Японоос импортолсон барааны 76.5 хувийг суудлын авто машин, БНХАУ-аас авсан барааны 5.8 хувийг ачааны авто машин эзэлж байв. Авто бензиний импорт дээрх хугацаанд 550.5 мянган тн болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.8, дизель түлшний импорт 1.1 сая тн болж, 10 хувиар нэмэгджээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • James Arizona (104.243.245.63)
    Incredible, professional, and fast! Accurate and polite. Understanding and genuinely caring about horrible situations. Thanks, Dune Nectar Web Expert. Dune Nectar Web Expert is a great crypto recovery company to deal with. They have gone above and beyond to help, and they have worked side by side with my local law enforcement. +1, 5,1,6,4,6,7,6,7,8,3
    2026 оны 08 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 18 цаг 24 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 18 цаг 29 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 18 цаг 33 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 19 цаг 34 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 21 цаг 18 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 21 цаг 45 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 21 цаг 53 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 22 цаг 10 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 22 цаг 11 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 23 цаг 6 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top