x

Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажиллагааг өдөр бүр явуулж байна

Германы зэвсэгт хүчний ерөнхий шинжээч, генерал Карстен Бройер наймдугаар сарын 11-нд The Wall Street Journal-д өгсөн ярилцлагадаа “Орос Европ дахь эрлийз дайны ажиллагаагаа улам өргөжүүлж, засгийн газар болон төрийн байгууллагуудын тогтвортой байдлыг алдагдуулах зорилгоор улам олон ажиллагаа явуулж байна” гэж мэдэгдлээ.

Түүний хэлснээр НАТО-гийн орнуудад, ялангуяа эвслийн зүүн жигүүрт “эрлийз халдлага өдөр бүр” болж байна.Орос Европтой дайн хийгээгүй мэт байгаа боловч Европын орнуудын эсрэг дайны шинжтэй ажиллагааг өдөр бүр явуулж байна. Зөвхөн ялгаа нь энэ дайн танк, пуужингаар бус дрон, кибер халдлага, тагнуул, хорлон сүйтгэх ажиллагаа, хуурамч мэдээлэл түгээх гэх мэтээр төрийн институцийг тогтворгүйжүүлэх оролдлогоор өрнөж байгаа явдал юм гэжээ. Генерал Бройерын анхааруулгын хамгийн ноцтой хэсэг нь дронтой холбоотой явдал аж. Түүний үзэж байгаагаар Орос нисдэг дроныг Европын агаарын довтолгооноос хамгаалах системийг шалгах хэрэгсэл болгон системтэй ашиглаж байгаа аж. Өөрөөр хэлбэл дрон бол зүгээр нэг халдлагын хэрэгсэл биш, Европын хамгаалалтын “нууц газрын зураг”-ийг гаргаж авах тагнуулын хэрэгсэл болж байна.

Дрон хаана илэрч байна, аль улсын радар хамгийн түрүүнд барьж авч байна, ямар зайд нисэхэд хэн хариу арга хэмжээ авч байна, ямар нөхцөлд сөнөөгч онгоц хөөргөдөг, ямар систем пуужин ашиглах шаардлагатай болдог зэрэг мэдээлэл бүр Оросын хувьд үнэ цэнтэй зүйл юм. Ийм ажиллагааг олон удаа давтах тусам Европын агаарын хамгаалалтын системийн давуу болон сул тал улам тодорхой болно. Бройерын хэлснээр Москва ийм аргаар Европын агаарын хамгаалалтын “сул цэгүүдийг” илрүүлэхийг зорьж байна. Энэ бол эрлийз дайны хамгийн аюултай шинж чанар юм. Дайсан танай хилийг шууд давж орохгүйгээр таны хамгаалалтын системийг судалж, хариу үйлдлийн хурдыг хэмжиж, улс төрийн шийдвэр гаргах чадварыг шалгаж, нийгмийн эмзэг цэгүүдийг илрүүлж чадна. Тиймээс Европт гарч буй Оросын дрон бүрийг дан ганц нислэгийн зөрчил гэж харах боломжгүй болж байна.

Бройерын анхааруулга үүгээр дуусаагүй юм. Тэрээр Орос Украинтай хийж буй дайнаа үргэлжлүүлж байгаа ч Барууны орнуудтай өргөн хүрээний мөргөлдөөнд бэлтгэж байна гэж үзэж байна. Түүний өмнөх мэдэгдлээр Орос НАТО-гийн орнуудын эсрэг том хэмжээний довтолгоо хийх боломжтой болох хугацаа 2029 оноос эхэлж магадгүй аж. Энэ тоо Европын аюулгүй байдлын төлөвлөлтөд аль хэдийн чухал хугацааны босго болсон. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте 2025 оны арванхоёрдугаар сард Орос ойрын таван жилийн дотор НАТО-гийн эсрэг цэргийн хүч хэрэглэхэд бэлэн болж магадгүй гэж анхааруулж байсан. Харин Германы цэргийн удирдлага одоо энэ хугацааг зүгээр хүлээж болохгүй, өнөөдрөөс бэлтгэх ёстой гэсэн байр суурьтай болж байна. Учир нь Бройер бол зүгээр нэг улс төрч биш, Германы зэвсэгт хүчний хамгийн өндөр түвшний цэргийн удирдагч.

Тиймээс түүний мэдэгдэл Европын улс төрийн хүрээнд Оросын аюул заналыг хэрхэн үнэлж байгааг харуулах нэг ёсны “цэргийн барометр” болж байна. Тэрээр мөн есдүгээр сард сонгогдох НАТО-гийн Цэргийн хорооны дараагийн даргын гол нэр дэвшигчдийн нэг юм.Иймээс Бройерын мэдэгдлийг зөвхөн Германы байр суурь гэж ойлгоход хангалтгүй. Генерал Бройерын үзэж байгаагаар АНУ болон Европын аюулгүй байдлын гол санаа зовнил одоо улам ялгаатай болж байна. Вашингтоны хувьд стратегийн гол өрсөлдөгч нь Хятад хэвээр байгаа бол Европын хувьд газарзүйн шалтгаанаар Орос гол аюул хэвээр байна. Энэ ялгаа Европыг өөрийн батлан хамгаалах чадавхийг нэмэгдүүлэхээс өөр аргагүй байдалд оруулж байна. Учир нь АНУ дэлхийн хэмжээнд Хятадад анхаарлаа улам их хандуулах тусам Европ өөрийн тивийн аюулгүй байдлын ачааг илүү их үүрэх шаардлагатай болж байгаа юм.

Эндээс Германы шинэ үүрэг тодорч байна.Бройер Германы газарзүйн байрлал, эдийн засгийн хэмжээг харгалзан Берлин Европын батлан хамгаалах системийн “стратегийн холбоос” болох ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Герман Скандинавын орнууд, Балтын тэнгисийн орнууд болон НАТО-гийн зүүн хил дэх бусад улсыг холбосон цэргийн стратегийн гол зангилаа болохыг зорьж байна. Энэ нь Европын газрын зураг дээрх маш том өөрчлөлтийг илэрхийлэх болно. Украинд дайн үргэлжилж байгаа ч Европын орнууд аль хэдийн дайны дараах аюулгүй байдлын архитектураа биш, харин дараагийн боломжит мөргөлдөөний өмнөх хамгаалалтын архитектураа байгуулж эхэлжээ.

Өөрөөр хэлбэл Европын дээгүүр дайн эхлээгүй байж болох ч дайны бэлтгэл аль хэдийн эхэлсэн байна. Оросын хувьд ч эрлийз дайн нь уламжлалт дайныг орлох бус, харин түүнээс өмнө ашиглаж болох хэрэгсэл болж байна. Хэрэв дрон Европын радарын байрлал, хариу арга хэмжээний хугацааг шалгаж чаддаг бол кибер халдлага төрийн байгууллагын хамгаалалтыг шалгана. Харин мэдээллийн ажиллагаа нийгмийн хуваагдлыг хэмжиж, хорлон сүйтгэх ажиллагаа дэд бүтцийн эмзэг байдлыг илрүүлнэ. Энэ нь Орос НАТО-гийн хил дээр зөвхөн цэргийн хүчээ байрлуулж байгаа биш, НАТО өөрөө хэрхэн хариу үйлдэл үзүүлдэгийг өдөр бүр шалгаж байна гэсэн үг аж.

Энэ бүхэн Европын өнөөгийн хамгийн том асуудал нь “Орос хэзээ НАТО руу довтлох вэ?” гэсэн асуулт байхаа больж байна. Харин “Орос аль хэдийн эхлүүлсэн эрлийз дайныг Европ хэр удаан тэвчиж, хэрхэн хариулах вэ?” гэдэг асуулт болжээ.

Хэрэв дронуудын нислэг, кибер халдлага, хорлон сүйтгэх ажиллагаа, мэдээллийн дайн тус тусдаа жижиг хэрэг мэт харагддаг бол тэдгээрийг нэг системийн хэсэг болгон харсан мөчөөс аюулын хэмжээ өөрчлөгдөнө. Генерал Бройерын анхааруулгын гол санаа ч үүнд оршиж байна. Европ Оростой хийх дараагийн дайныг хүлээж байгаа биш. Тэд ил дайны өмнөх үе шатанд аль хэдийн орчихсон байна.

Г.АМАРСАНАА /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • I LOST MY CRYPTO, TO ONLINE SCAMMERS, HOW DO I RECOVER IT? HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (169.197.142.208)
    I LOST MY CRYPTO, TO ONLINE SCAMMERS, HOW DO I RECOVER IT? HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER If you've been the victim of a crypto investment scam, don't give up, recovery is possible with the help of WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I was in the same situation, traumatized and almost wanted to commit suicide but I thank God that I got the contact with WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER They successfully recovered my lost funds. From the start, WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER showed professionalism, empathy, and a strong commitment to helping scam victims. They truly understand the emotional and financial impact of such scams. For anyone affected by crypto fraud, I suggest that you get in touch with WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Contact them at: Email: geovcoordinateshacker@gmail.com  Telegram: @Geocoordinateshacker  Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Thanks to their expertise and swift action, I was able to reclaim my assets.
    2026 оны 08 сарын 21 | Хариулах
  • Marcus (23.154.136.106)
    Hire The Best Cryptocurrency Recovery Service / Lost Recovery Masters. Lost Recovery Masters offers tailored assistance to simplify and enhance the recovery process for victims who have fallen victim to Bitcoin theft. Understanding how reliable recovered funds are to their clients, Lost Recovery Masters has emerged with extremely effective and professional Bitcoin recovery services. Lost Recovery Masters has a team of investigators from across the globe that are well prepared to help clients from wherever they may be which means that help will always be within reach. Contact info. Email ( cfranklyassetrecovery@gmail.com ) Whatsapp +12494794844
    2026 оны 08 сарын 21 | Хариулах
  • James Arizona (104.243.245.63)
    Incredible, professional, and fast! Accurate and polite. Understanding and genuinely caring about horrible situations. Thanks, Dune Nectar Web Expert. Dune Nectar Web Expert is a great crypto recovery company to deal with. They have gone above and beyond to help, and they have worked side by side with my local law enforcement. +1, 5,1,6,4,6,7,6,7,8,3
    2026 оны 08 сарын 21 | Хариулах
  • ALWAYS DOUBLE CHECK RECOVERY AGENT BEFORE YOU GET INTO MORE MESS (91.239.157.185)
    My account was locked, and I couldn’t access my own information until cyberspacetechexpert@gmail.com +447476618364 whats?app? helped me recover it. This lady hacker was kind and professional, but this experience showed me how risky account lockouts can be. If you’re facing the same problem, do not panic consult her A. S. A. P. Be careful with recovery agents outchea, and research their name, business, and reviews before sharing any details. Never send passwords, security codes, banking information, or copies of your ID unless you’ve confirmed who you’re dealing with. Be wary of promises that sound too good to be true, especially claims that require little information or guarantee instant access with outrageous fees.
    2026 оны 08 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 19 цаг 18 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 22 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 19 цаг 27 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 20 цаг 28 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 22 цаг 12 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 22 цаг 39 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 22 цаг 46 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 23 цаг 4 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 23 цаг 5 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top