x

Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар, цагаан цас гуйж байна

Өвөл хаяанд ирлээ. Өнөөх л утааны тухай гаслах цаг айсуй. Бэрхшээлийг сөрөх ганц л “вакцин” нь нөөц, бэлтгэл ажил. Нийслэлийн агаарын бохирдлыг бүхэлд нь 100 хувь гэж авч үзвэл яндангаас гардаг буюу нүүрснээс хамааралтай утаа 55 орчим хувийг эзэлдэг. Өнгөрсөн жил агаарын чанар 50 хувиар дээшилсэн. Яаж гэж үү? Түлшин дээр 50 хувийн үр дүн үзүүлж байж нийт агаарын чанарт 30 хувиар нөлөөлсөн.

Улаанбаатарчуудад үнэртдэг байсан нүүрсний угаарын өмхий багасч, цас цагаан өнгөтэй, машинуудын тос тоосонцор багасч өвөлд “төрөлх” өнгөөрөө давхилдаж өвөлжсөн. Үүний учир нь мидленгийн техникийн үзүүлэлтээр дэгдэмхий чанар буюу утаа өмнөх нүүрсэн дээр 44 хувь байсан бол 22 хувь болж 50 хувийн үр дүн гаргасан. Хүхрийн хэмжээ бүр 80 хүртэл хувиар буурсан. Үйлдвэрлэлийн шугамаар боловсруулагдсан химийн хортой нэгдлүүд салсан хор хөнөөл багатай нүүрс түлсэн нь маш том нөлөө үзүүлсэн. Түүнээс биш олон жижиг уурын зуухыг төдийлөн багасгаж чадсангүй. Цагаан сарын дараа цөөн хэдэн айлын нүүрсний хэрэглээг хийн хэрэглээ рүү шилжүүлсэн ч энэ нь утаанд нөлөөлөх талаасаа маш чамлалттай. Харин газар чөлөөлөлтүүд, ялангуяа Сэлбэ орчмын барилгажилтын ажил эхэлж газрыг чөлөөлснөөр байдал яаж өөрчлөгдсөнийг бид харж байна. Энэ бол агаарын чанарт нөлөөлсөн чухал хүчин зүйл мөн. Тэгэхээр түлш бидний амьсгалах агаар, эрүүл мэндэд хамгийн чухал тогтож ярих зүйл хэвээрээ байна. Эрхэм улстөрчид үүнийг “Хотын дарга Х.Нямбаатар, “Тавантолгой түлш”-ийн Ц.Эрдэнэбаяр нар сайн ажилласан болчихно” гээд ярих дургүй байна. Тиймээс Эрдэмтдийн зөвлөлийн дүгнэлтүүдийг үзээрэй.

IMG_0131IMG_0132IMG_0130

Хотынхон юугаар амьсгалахыг С.Даваасүрэн дарга мэднэ!

Ямартай ч ийм үр дүн дээр “Тавантолгой түлш”-ийн гүйцэтгэх захирлыг солиод явуулчихлаа. Оронд нь Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байсан С.Даваасүрэнг томилчихов.

Энэхүү С.Даваасүрэн дарга бол одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монголын өвлийг цэлмэг тэнгэртэй, цагаан цастай, өмхий угааргүй байлгасан эрдэнэшишийн барьцалдуулагчийг авч түлшээ хийе гээд байхад доломит гэгч шохойн чулуу, целлюлоз гэгч цавуунаас бүтсэн муухай үнэртэй барьцалдуулагчийг дотоодын ААН-үүдээс дахиад ав гэдэг шаардлага тавиад байгаа нь анхаарал татдаг юм.

att.lZtyMsK15rqfT2KKOtVnA9j2MX9V-D11tP96x7Zqoq8

Мэдээж хуулиараа дотоодоос авах ёстой ч иргэдийнхээ эрүүл мэндийг эн тэргүүнд тавих нь “Дотоодын ААН-үүдээ дэмжиж ажиллах”-аас илүү чухал биш гэж үү? Миний шүүмжлээд байгаа нь шинжлэх ухааны болон мэргэжлийн байгууллагуудын шинжилгээний үр дүн, зөвлөмжөөс битгий зөрөөч ээ л гээд байгаа юм шүү дээ. Харин одоо тэр дарга өөрөө түлшээ хийнэ, барьцалдуулагчаа сонгоно.

Би хувьдаа “Хүрэлсүхийн цэлмэг тэнгэрийн нууц” гэгддэг, тэр үед “Тавантолгой түлш-ийн захирал байсан М.Ганбаатарын амсаж идээд байсан эрдэнэшишийн барьцалдуулагчийг л нэхэх гээд байна л даа. Яагаад гэвэл бид өнгөрсөн 2022-2024 онд хэрэглэж байсан “монгол барьцалдуулагч” буюу доломит шохойг нүүрсэнд холиод шахмал түлш хийдэг байсан. Монголчуудын л “ШБОС” л доо. Амархнаа бодвол дотоодын компаниудаараа үүнийг хийлгэж аваад түлээд байж болно. Харамсалтай нь энэхүү “үндэсний түлш” маань утаа, тоосонцрыг нэмээд, угаар үнэртүүлсэн хэвээрээ л байлаа. Бүтэц, найрлага нь хэцүү, барьцалдуулагчийнх нь 90 хувь нь буталсан шохойн чулуу буюу замаск, 10 хувь нь целлюлоз гэдэг чулуунаас гаргаж авдаг цавуу. Иргэд үүнийг “Утаатай жилийн түлш” гэж нэрлэх болсон байна лээ. Үнэртээд байсан биз дээ, тэр гэхийн тэмдэггүй хорт хий!

Тэгвэл утаагүй жилийн түлш нь юу вэ? Өнөөх “У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үеийн цэлмэг тэнгэрийн нууц” юу байсан юм бэ? Тэр бол хятад барьцалдуулагч. Түүний 50 хувь нь эрдэнэшишийн цардуул суурьтай. “Тавантолгой түлш” компанийн удирдлагууд энэ барьцалдуулагчийг 2024 оноос хойш үнийг нь нэг ч өсгөлгүй чанарыг нь сайжруулсаар, өнгөрсөн 2025 оны өвөл 90 хувь нь цардуулын бүтэцтэй болгосон байгаа юм. Үйлдвэрийн ажилчид ч “Үйлдвэр байгуулагдсанаас хойш ийм сайн барьцалдуулагч авч хэрэглэж үзээгүй” гэцгээж байна. Үйлдвэрийн сэлбэг материал нь сайн, хэрэглэж байгаа түүхий эд сайн байвал бүтээгдэхүүний чанар сайн байх нь тодорхой шүү дээ. Гэтэл юу саад болов?

Уушгинд утаа, цусанд хор өгдөг түлшийг ААН-үүдээс авахыг эх оронч сэтгэл гэх үү

Монголчууд өнөөдөр “байхгүй зүйл”-ийнхээ өмнө сөхөрч байна. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албанаас 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “Тавантолгой түлш” ХХК-д албан бичиг ирүүлжээ. Агуулга нь товчхондоо “2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 120 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Энэ түлшний барьцалдуулагчийг дотоодын ААН-үүд чанарын өндөр түвшинд нийлүүлэх бүрэн боломжтой байхад худалдаж авсангүй” гэж ААН-үүд гомдол гаргаад байгаа учраас хуулийн дагуу дотоодын ААН-ээс ав” гэж байна. Гэтэл барьцалдуулагчийнх нь чанар Хятадаас авах гээд байгаа эрдэнэшишийн 90 хувийн суурьтай барьцалдуулагчийг яагаад ч гүйцэхгүй байгаа нь зовлон болоод байгаа юм. Тэгэхээр Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо маань уушгинд утаагүй, цусанд хоргүйг нь бодоод эрдэнэшишийн 90 хувийн суурьтай түлшээ ав гэх үү, хуулийн дагуу дотоодын ААН-үүдээ бодоод 90 хувь нь буталсан шохойн чулуу, 10 хувь нь целлюлоз гэдэг цавуунаас бүрдсэн утаа үнэртүүлдэг, тоосонцор ихтэй түлш үйлдвэрлэх барьцалдуулагчийг сонгох уу?

Агаарын бохирдлын үндэсний хороо 12 тэрбум төгрөгөөр муу барьцалдуулагч авах даалгавар өгөх эрхгүй

att._OIqOdfP0zkE81juFy9MzEkA_d8u3k0YF6lJaLVj1uAatt.tltNNzcHbgWv4s6TjnyJS5fQqwx3db9SlheCYcMmmIc

Эрхэм эх орончид минь, мөнгө яахав дээ, 12 тэрбум төгрөг. Нийслэлд амьдарч, амьсгалж буй 2 сая орчим иргэнийхээ амь нас, эрүүл мэндийн төлөө ямар сонголт хийх вэ? Гарц гаргалгаа нь Засгийн газар, цаашилбал ҮАБЗ энэхүү барьцалдуулагчийг нэг эх үүсвэрээс шууд худалдан авах эрх зүйн үндсийг бүрдүүлж шийдвэр гаргаж өгөх хэрэгтэй болоод байна. Эс тэгвээс 12 тэрбум төгрөгийн шууд худалдан авах хууль зүйн нөхцөлгүй учраас дотоодын ААН-ийн үйлдвэрлэсэн барьцалдуулагчийг хүссэн, хүсээгүй авах тулгалтад орчихлоо. Тэр тохиолдолд өнөөх л юу нь мэдэгдэхгүй өмхий угаарыг үнэрлэж, тулгар эхчүүд төрөх үрсдээ санаа зовинож, ахмадууд, хүүхдүүд гадаа гарах байтугай цонхоо нээхээс айж, улиг болсон эмнэлэг олдохгүй, өөрсдийн үйлдвэрлэсэн тахалдаа нэрвэгдэх бодит аюул тулгарлаа. Үүний төлөө ҮАБЗ шийдвэр гаргах нь хамгийн зөв алхам мөн гэж бодож байна. Амьсгалах агаарыг л улс орны нийтлэг эрх ашиг, хүн ардын эрүүл мэндтэй холбоотой гэхгүй бол өөр юуг “хамгийн үнэтэй зүйл”, “стратегийн ач холбогдолтой шийдвэр” гэх билээ. Ерөнхий сайд асан “Хүрэлсүхийн цэлмэг тэнгэр”-ийг Н.Учралын Засгийн газар дахин аварна гэдэгт гүнээ найдаж байна.

Харин дараагийн гарц нь мөн л БНХАУ-аас худалдан авах кокс түлш. Иргэдийн эрүүл мэндийг аврахад улс төрийн зориг хэрэгтэй цаг ирлээ. Улстөржилт, хий хардлага, эх оронч сэтгэлгээг үндсэрхэг үзлээс ялгах чадваргүй хэдхэн хүнээс болж Улаанбаатарчууд утаанд хордож, эм, эмнэлэг хомсдолд нэрвэгдэж амьдрах ёсгүй. Энэ түлшийн тухай дараагийн цувралд өгүүлэх болно.

С.Даваасүрэн дарга аа. Энэ нийтлэлээ 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нийтэллээ. Халуун зунаар. Харин хойшид угааргүй түлш, утаагүй хот нэхэх болно, мэдээж сар өдөртэй нь, баримттай нь. Танд амжилт хүсье.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (98.98.79.180)
    RECOVERY LOST BITCOIN FROM TRADING PLATFORM CONTACT: WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER  I would love to extend my gratitude and utmost appreciation to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my money back. They helped me recover my stolen money, 634,000 dollars worth of bitcoin effortlessly. Their service is not only quick but professional and reliable. As someone who was skeptical about the process, I was pleasantly surprised to see my bitcoins returned in such a swift and hassle-free manner WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER truly goes above and beyond to ensure their clients' satisfaction. I would highly recommend WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for all your cryptocurrency recovery, digital funds recovery, hacking, and cybersecurity-related issues. Without a doubt, they are the best and I am very grateful to them for helping me recover my money. In case you have the same issues related to mine do not hesitate to reach out to them through their email Contact  Email: geovcoordinateshacker@gmail.com  Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack  Telegram @Geocoordinateshacker  
    2026 оны 08 сарын 26 | Хариулах

iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 18 цаг 22 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 18 цаг 27 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 18 цаг 31 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 19 цаг 32 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 21 цаг 16 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 21 цаг 44 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 21 цаг 51 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 22 цаг 8 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 22 цаг 9 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 23 цаг 4 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top