x

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай үргэлжилж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/ амжилттай үргэлжилж байна. Хурлын хүрээнд оролцогч улс орон, олон улсын байгууллагуудын төлөөлөл уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, газрын доройтол, цөлжилт, ган, усны хомсдол болон уур амьсгалын өөрчлөлтийн сорилтыг даван туулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.

Энэ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны даргын хувьд Израил улсын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага болох “MASHAV”-ын Ерөнхий захирал Эйнат Шлейн, БНХАУ-аас Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элиав Белоцерковский болон бусад албаны төлөөлөгчдийг /2026.08.23/ хүлээн авч уулзлаа.

1958 онд байгуулагдсан “MASHAV” нь Израил Улсын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хуримтлуулсан мэдлэг, туршлага, инновац, технологийг хөгжиж буй улс орнуудтай хуваалцах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Тус байгууллага нь өнөөдрийг хүртэл дэлхийн 140 орчим улсад үйл ажиллагаа хэрэгжүүлж, 350 мянга гаруй мэргэжилтнийг сургалт, чадавхжуулах хөтөлбөрт хамруулсан байна.

Энэ хүрээнд Монгол Улс COP17-ын үеэр “Тал хээрийн төлөвлөгөө”-г олон улсад танилцуулж, тал хээрийн экосистемийг хамгаалах, газрын доройтлыг бууруулах, тогтвортой ашиглалтыг дэмжих чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилт тавьж байгааг мэдээллээ.

Хатагтай Эйнат Шлейн Монгол Улсад COP17-ыг амжилттай зохион байгуулж буй Үндэсний хороо болон ажлын хэсгийн нийт бүрэлдэхүүнд амжилт хүсээд, тус бага хурлаас цөлжилт, газрын доройтол, ган болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхүйц бодлогын чухал шийдвэрүүд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

COP17 Mongolia

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 19 цаг 18 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 22 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 19 цаг 26 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 20 цаг 28 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 22 цаг 12 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 22 цаг 39 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 22 цаг 46 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 23 цаг 4 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 23 цаг 5 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top