x

Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав

СОР17-гийн хүрээнд Монголын бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг "Үндэсний ногоон лаб" шалгаруулснаа танилцууллаа.

“Үндэсний ногоон лаб” платформын энэ оны хөтөлбөрт шалгарсан дээрх төслөөс найман баг бэлчээр хамгаалал, газрын нөхөн сэргээлт, хөрсний эрүүл ахуй, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ, технологид суурилсан шийдлээ олон улсын хөрөнгө оруулагч, санхүүгийн байгууллага, бодлого боловсруулагч болон COP17-гийн төлөөлөгчдөд танилцуулсан юм. Тэрхүү шинэлэг санааг олон хөрөнгө оруулагчийн итгэлийг хүлээсэн, үнэлэх боломжтой, санхүүжүүлж чадахуйц түвшинд хүргэх бүтээмжтэй бүтэц нь “Үндэсний ногоон лаб” юм. Энэ нь олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрөөр дамжуулан ногоон төслийг тодорхойлж, хөгжүүлэн, олон улсын капиталыг татах чадвартай үндэсний шилдэг төслүүдийг бэлтгэдэг. Энэ жил 135 хүсэлт ирснээс 15-ыг нь сонгон шалгаруулжээ.

Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан энэ үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, “Бэлчээр нь манай улсын нутаг дэвсгэрийн 80 хувийг эзэлдэг. Энэ бол манай нүүдлийн иргэншлийн суурь, малчдын амьдралын эх сурвалж учир байгальд суурилсан хөрөнгө оруулалтын шинэ боломж юм. Гэвч энэ өв уламжлал том сорилттой тулгарсан. Монголын газар нутгийн 77 орчим хувь нь цөлжиж, газар нь доройтож, агаарын температур дэлхийн дунджаас гурав дахин хурдан дулаарч байна. 2023, 2024 онд тохиосон зудад хэдэн зуун мянган малаа алдлаа. Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах санхүүжилтийн хэрэгцээ 2030 он гэхэд 7.8 тэрбум ам.долларт хүрэх тооцоо бий. Дэлхийн Банкны 2024 оны үнэлгээгээр байгальд суурилсан шийдэл манай орны уур амьсгалын тэсвэртэй байдал, эдийн засгийн өөрчлөлтийн хамгийн тохиромжтой загвар болохыг баталсан. Монголын судлаач, малчин, бизнес эрхлэгч, залуус энэ нутаг дэвсгэрт суурилсан шийдлийг бий болгох чадамжтайгаа харуулж байна. Тэрхүү шинэ санааг олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл хүлээсэн, санхүүжүүлэх түвшинд хүргэх бүтээмжтэй бүтэц нь “Үндэсний ногоон лаб” юм. Тэд санхүүгийн загвараа дахин боловсруулж, төслүүдээ стандартад нийцүүлэн, өрсөлдөхүйц, хөрөнгө оруулахад бэлдлээ. Эдгээр нь Монгол Улсын Үндэсний дасан зохицох төлөвлөгөө, Биологийн олон янз байдлыг хамгаалах стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг үндэсний амлалтад тусгалаа олсноор “Тэрбум мод", "Цагаан алт" зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг ч дэмжиж байна. Энэ нь COP17-гийн гол санаатай нийцэж байгаа”-г тодотголоо.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хэлсэн үгэндээ, “Монгол Улсад сүүлийн 70 жилд агаарын дундаж температур 2.4 хэмээр дулаарч, ган, зудын давтамж ойртон, бэлчээрийн доройтол хурдтай ихэссэн. Бид алдагдал, эрсдэлийг ярихаас илүү шинэ боломж, шийдлийн тухай хэлэлцэж байгаа. Улс төрийн амбиц, бодлогын зорилтыг институцийн хөрөнгө оруулалт татах боломжтой, санхүүгийн хувьд өгөөжтэй төсөл болгох цаг болсон”-ыг онцлов. Тэрбээр бэлчээрийн доройтлын шалтгааныг арилгах санхүүжилтийн “Цөөн боловч чанартай мал”, Санхүүгийн шинэлэг хүртээмж, Үндэсний чанар, гарал үүслийн баталгаажуулалт: “Хариуцлагатай нүүдэлчин” гэсэн багц шийдлийг хөрөнгө оруулагчдад танилцуулж байгааг дурдаад, институцийн хөрөнгө оруулагч, хөгжлийн санхүүгийн байгууллага, олон улсын түншийг “Үндэсний ногоон лаб”-ын хөрөнгө оруулагчдын сүлжээнд нэгдэж, хамтын ажиллагааг эхлүүлэхийг уриалсан юм.  

Шалгарсан төслүүдэд хөрөнгө оруулалт татах бодит боломж, ногоон төслүүдийн нүүрстөрөгчийн зээлийн боломжийн талаар яриа хэлэлцүүлэг өрнүүллээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачилгаар Монголын Байгалийн Өв Сан, Монголын Бизнесийн Зөвлөл хамтран хэрэгжүүлж буй “Үндэсний ногоон лаб”-ыг 2024 онд байгуулжээ. Платформ нь үр нөлөөтэй ногоон төслийг тодорхойлж сонгон шалгаруулаад, хөгжүүлэн, хөрөнгө оруулагчидтай холбож, техник, санхүүгийн зөвлөгөө үзүүлдэг. Ингэхдээ төсөл нь байгаль орчинд ямар нөлөө үзүүлэх, цаашид тогтвортой санхүүжих боломжтой юу, инновац шингээсэн эсэхийг харгалзан үздэгийг “Үндэсний ногоон лаб” платформын төслийн удирдагч М.Чимэгсайхан тэмдэглэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачилгаар байгуулсан “Үндэсний ногоон лаб” нь Монголын Байгалийн Өв Сан, Монголын Бизнесийн Зөвлөл хамтран хэрэгжиж буй платформ бөгөөд үр нөлөө их ногоон төслүүдийг сонгон шалгаруулж, хөгжүүлээд, дотоод болон олон улсын хөрөнгө оруулагчидтай холбож, техникийн болон санхүүгийн зөвлөгөө үзүүлдэг санаачилга юм.

Шалгарсан 15 төсөл нь:

-Бодлогын судалгааны төвийн “Уур амьсгалд нийцсэн мал аж ахуйн өртгийн сүлжээний шинэчлэл”

-Дезерт Спрингийн “Дезерт Спринг Монголиа”

-Монпеллетс ХХК-ийн “Олон улсын стандартад нийцсэн хонины ноос хяргах, сургалтын загвар төв”

-Обертеч монгол компанийн “Тогтвортой хөдөө аж ахуй болон дижитал бүтээгдэхүүний паспорт ба зах зээлийн платформ”

-Старт ап Айрий фелт компанийн “Хаягдал ноосны нэмүү өртөг шингэсэн экспорт”

-Бэлчээр, тэжээлийн үндэсний холбоо ТББ-ын “Доройтсон бэлчээр, хадлангийн талбайг нөхөн сэргээх, олон наст ургамлын үрийг үржүүлэх, экосистемийн тогтвортой байдлыг хангах”

-Нова Терра компанийн “Хүнсний хаягдлыг органик бордоо болгон дахин боловсруулах”

-Солид Партнерс группийн “Уур амьсгалын дасан зохицол ба экспортод чиглэсэн ногоон хоршооны тэмээний сүү”

-Улаанбаатар гурил компанийн “Ногоон кластер: Хөрснөөс хэрэглэгч хүртэлх тогтвортой хүнсний сүлжээ”

-Шим Мандал компанийн “Монголын зүүн бүсийн түймрийн эрт сэрэмжлүүлэх систем”

-Монполимет компанийн “Ногоон газар байгуулъя: Газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн менежментийн нэгдсэн шийдэл”

-Ногоон алт судалгааны төвийн “Уур амьсгалд тэсвэртэй бэлчээрийн систем”

-Вишион Агро компанийн “Гарцад суурилсан мал аж ахуйн системээр дамжуулан бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх”

-Hunu climate Tech компанийн “Hunu-Тогтвортой бэлчээрлэлтийн ухаалаг платформ”

-The Land banking Group-ийн “Мармота санаачилга: Нөхөн сэргээгч бэлчээрийн эдийн засгийг бий болгох нь” төсөл юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 19 цаг 18 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 22 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 19 цаг 27 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 20 цаг 28 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 22 цаг 12 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 22 цаг 39 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 22 цаг 46 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 23 цаг 4 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 23 цаг 5 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top