x

"Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна

Байгаль орчны дэлхийн сан улс орнуудад ган гачгаас урьдчилан сэргийлэх, хуурай бүс нутгийн тэсвэртэй байдлыг бэхжүүлэх, экосистем, хүнсний аюулгүй байдал, усны хангамж, амьжиргаа, эрүүл мэндэд учирч буй эрсдэлд хариу үйлдэл үзүүлэхэд туслах "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж буйгаа зарлалаа.

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын хүсэлт, Байгаль орчны дэлхийн сангийн хөрөнгө оруулалтаар 2026-2030 онд хэрэгжих тус хөтөлбөр нь улс орон, орон нутгийн иргэдэд гангийн давхар нөлөөнд сайн бэлдэх, түүнийг хянаж үнэлэх, сааруулах, хариу арга хэмжээ авахыг дэмжинэ. Тус сангийн 140 сая ам.долларын буцалтгүй тусламжийн урьдчилсан төсөвтэй энэ хөтөлбөр нь улс орнуудыг гангаас урьдчилан сэргийлэх  тэсвэртэй байдалд шилжихийг дэмжих юм.

"Эрүүл газар нутагт хөрөнгө оруулах нь хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын тэсвэртэй болон биологийн олон янз байдал, ус, ажлын байр, энх тайванд хөрөнгө оруулж байна гэсэн үг" гэдгийг Байгаль орчны дэлхийн сангийн Газар, цөлжилт, ой модыг хамгаалах чиглэлийн ахлах мэргэжилтэн, хөтөлбөрийн зохицуулагч Улрих Апел COP17-гийн Санхүүжилтийн өдрөөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Дэлхийн хуурай бүсийн ихэнх хэсгийг эзэлдэг, Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чухал үүрэгтэй бэлчээр нутгийг хамгаалах, тогтвортой ашиглах, сэргээхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэхээр Монгол Улс, Цөлжилттэй тэмцэх конвенцын манлайлан хэрэгжүүлж буй олон талт "Бэлчээрийн тэргүүлэх санаачилга"-ыг Байгаль хамгаалах дэлхийн сан дэмжиж байна. Тус сан нь Монгол Улс, Дэлхийн байгаль хамгаалах холбооны хамтарсан 8 сая ам.долларын санхүүжилтэд тулгуурлан, IUCN-ийн хэрэгжүүлж буй 3.3 сая ам.долларын санхүүжилт бүхий төслөөр дамжуулан бэлчээрийн санаачилгыг дэмжиж байна. Мөн 2022-2026 онд бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээх, нүүдэлчин малчдын амьжиргааг дэмжих чиглэлээр нийт 300 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий 50 төслийг баталжээ. Эдгээр нь хөгжүүлэлтийн янз бүрийн шатанд үргэлжилж байгаа бөгөөд "Бэлчээрийн тэргүүлэх санаачилга"-ыг дэмжин, бэлчээрийн менежмент, нөхөн сэргээлтийг дэмжих ач холбогдолтой юм.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Глобал механизмд хувийн хэвшил, хандивлагчдын харилцааг хариуцсан мэргэжилтэн Сара Туми ярихдаа, “Улсын эх үүсвэрийг эрсдэлийн хөрөнгө оруулалтад хувийн хэвшлийг түлхүү оролцуулахад хөшүүрэг, урамшуулал бий болгох, олон талын түншлэл байлгахын тулд таксономыг бий болгох нь чухал байна. Бэлчээр нь дэлхийн газрын талыг эзэлж, хэдэн 100 мянган малчны амьжиргааг авч явдаг. Санхүүжилтийн өдрөөр хувийн хэвшлийг хэрхэн оролцуулах тухай хөндлөө. Санхүүгийн эксперт, удирдагч нарыг оролцуулан хөрөнгө оруулалт цуглуулж байна. Дараагийн СОР хүртэл санхүүгийн архитектур боловсруулж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах нь конвенцын зорилгод чухал байгаа. Шинжлэх ухаанд суурилсан, хэрэгжих боломжтой зорилт хэрэгтэй. Өнөөдөр Пакистан, Монголын хувьд үндэсний тэргүүлэх чиглэлээ газрын доройтолтой холбоотой яаж дэмжиж байгааг компаниуд танилцуулсан. Конвенцын талууд СОР-дн хувийн хэвшлийг илүү дайчилж оролцуулъя гэсэн” хэмээв.

Байгаль орчны дэлхийн сан өнгөрсөн 20 жилд 5,2 тэрбум ам.долларыг 144 орны цөлжилт, газрын доройтолтой холбоотой 742 төсөл хөтөлбөрт зориулсан байна. Мөн 2022-2026 онд 50 төсөл баталсан бөгөөд Тогтвортой бэлчээрийн менежмент, нөхөн сэргээлт, малчдын амьжиргааг дэмжиж 300 сая ам.доллар зарцуулжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 19 цаг 18 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 22 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 19 цаг 26 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 20 цаг 28 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 22 цаг 12 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 22 цаг 39 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 22 цаг 46 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 23 цаг 4 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 23 цаг 5 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top