x

Бүлгүүдийн бөглөө мултарчээ…

Нам намын гишүүд, дарга сайд нар зуны туршид наадам наргиа, тахилга тойлгын газруудаар санаатай, санаандгүй уулзаа учраа хийсэн гэх. Тэр бол намрын улс төр халахын дохио. Тэд эдүгээ Улаанбаатарт цуглаж. Өнгөрөгч долоо хоногоос УИХ дахь бүлэг бүлгийнхээ хуралд оролцоод эхэлж.

Эхний гэж болохуйц өнгөрөгч долоо хоногийн бүлгийн хурлууд халуувтар болж. МАН-ын бүлэг дээр засаг талаасаа: Засгаа хамгаалж намынхнаараа АН-ыг сөрж гарын үсэг цуглуулцгаая. Энийгээ төсөвтэй уяна гэх ухуулга тарааж.

Өнгөрөгч хоёр дахь өдөр засгийнхан төсөв ярингаа: Гишүүдийн тойргийн хөрөнгө оруулалттай уяж, засаг огцруулахгүй гэж зурсан гишүүдийн тойрогт хөрөнгө оруулалт хэлбэрээр тавья гэж. Энүүнд нь МАН-ын бүлгийн гишүүд ихээхэн эгдүүцэж, дургүй байгаагаа хэлж. Тэд: Занданшатар бас ингээд л огцрохгүй гээд АН-ын гишүүдийн тойрогт хэдэн их наядаар нь өгч аргалсан. Тэрүүнээс болж төсөв хүндэрсэн. Одоо дахиад ингэх хэрэг байгаа юм уу гээд эхэлж.

Энэтэй зэрэгцээд АН-ын бүлэг дээр: Хэдүүлээ энэ удаад нэлээд хатуурч, Муу засгийг удаах нь Монголд хортой эсэргүүцлийн аяныг орон даяар өрнүүлье. Засгийг огцруулах ажлыг зохион байгуулж, олон нийттэй хүч хавсаръя гэж ярьж.

Мөнхүү АН-ын бүлэг дээр зарим нэг гишүүн: Засгаас парламентыг сүрдүүлж эхэллээ, биднийг огцруулбал парламентыг тараана гэлээ. Хамтарсан засгийг огцруулахад идэвхтэй байсан зарим залуу гишүүд МАН-ын засгийг хамгаалж байгаа нь гайхаш төрүүллээ гэж.

Мөнхүү АН-ынхан: Намын дарга энэ удаад жинхнээсээ үзэх нь, их зоримог байгаа гэлцэж. Базах нь ээ: Бүлгүүдийн бөглөө мултарч. Одоо л жинхэнэ эрх баригч, сөрөг хүчний тоглолт өрнөж магадгүй нь. Тиймийн учраас: Намрын улс төр халах нь…

Ө.БАТБИЛЭГ /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 19 цаг 18 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 22 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 19 цаг 26 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 20 цаг 28 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 22 цаг 12 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 22 цаг 39 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 22 цаг 46 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 23 цаг 4 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 23 цаг 5 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top