x

Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал өнөөдөр Усны өдрөөр үргэлжилж байна. Усны асуудлыг энэ өдөр дангаар нь бус ус, газар, хүн гурвыг холбосон шийдлээр авч үзэж, ус, газар, уур амьсгалын уялдаа, гангийн тэсвэрлэх чадвар, усны аюулгүй байдал, газрын нөхөн сэргээлт, үүнд чиглэсэн хөрөнгө оруулалтын талаар ярилцана.

Тухайлбал, “Усыг холбогч хүчин зүйл болгох нь” хэлэлцүүлгээр ус нь уур амьсгал, газар, биологийн олон янз болон хүнсний аюулгүй байдлыг холбох стратегийн хүчин зүйл болохыг онцолж байгаа бол “Хөдөө аж ахуйн усны менежментийг өөрчлөх нь” хэлэлцүүлгээр усны үр ашигтай хэрэглээ, ганд тэсвэртэй хүнсний тогтолцоо, хөрөнгө оруулалтыг нэмэх тухай хөндөнө. “Ус-Газар-Хүн” өндөр түвшний яриа хэлэлцүүлгээр шинжлэх ухаан, бодлого, практикыг уялдуулан ус, экосистем, газрын нэгдсэн менежментийг, “Усны тэсвэрлэх чадварын төлөө газрын нөхөн сэргээлт” хэлэлцүүлгээр экосистемийн нөхөн сэргээлт, усны аюулгүй байдал, гангийн эрсдэлийг багасгахад шинжлэх ухаан, түншлэл, хөрөнгө оруулалтыг дайчлах шийдлийг авч үзэх юм. 

Монгол Улс СОР17-гоор дамжуулан “Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга”-ыг дэвшүүлж буй талаар БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 

-“Монгол Улс СОР17-г зохион байгуулагч орны хувьд “Тал хээрийн төлөвлөгөө”-ний хүрээнд дэвшүүлж буй 3 санаачилгын хоёр дахь нь болох “Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга”-ыг  өнөөдөр зарлаж, нээлтээ хийлээ. Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохын тулд усны төслүүдээ танилцуулна. Эхнээсээ үр дүн гарч, олон санамж бичиг байгуулж байна. Өчигдөр ой, бэлчээр, усны чиглэлийн хамтын ажиллагааны эхлэлийг тавьж, томоохон гэрээнд гарын үсэг зурлаа. Дээрх санаачилгын гол агуулга, зорилго нь говь, тал хээрийн бүс нутагт ажиллаж, амьдардаг иргэн, малчид, тариаланчдын усны хүртээмжийг нэмэх юм. Гэрээ, санамж бичгийн хүрээнд бий болох хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэрийг усны төслүүдэд зарцуулах боломж бүрдүүлнэ. 

Цаашид энэ конвенцыг даргалах улсын хувьд усны санаачилга, төслөө олон нийтэд зөв ойлгуулж, ач холбогдлыг нь таниулж, олон улсын анхаарлыг татах нь чухал байна. Усны хомсдолтой энэ цаг үед үйлдвэрлэл, үйлчилгээнд саарал усыг дахин боловсруулж ашиглах, усны хэрэгцээ дутагдалтай бүс нутгуудад гүний болон гадаргын усыг хүргэх төсөл, хөтөлбөр бий болгох шаардлагатай. Ингэснээр орон нутгийн иргэд тогтвортой суурьшин амьдрах нөхцөл бүрдэнэ. 

Ус нь газрын доройтол, цөлжилттэй шууд холбоотой. Манай орны цөлжсөн бүс нутгуудад ус хомсдсон тул гүний болон гадаргын усны нөөцийн зохистой хэрэглээ чухал байгаа. Уул уурхай, үйлдвэрлэлд гүний усыг түлхүү хэрэглэдэг тул цаашид гадаргын усыг илүү зохистой, дахин боловсруулж саарал ус ашиглахад анхаарах шаардлагатай. Мөн говийн бүс нутагт усны томоохон төслүүдийн ТЭЗҮ-г хийж байна.

Говь руу ус татах төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд юунд анхаарч, олон улсын анхаарлын төвд хүргэх, хэрэгжүүлж буй төслүүдэд хамтын ажиллагаа бий болгох, хөрөнгө оруулалт, санхүүжилт босгох нь чухал байгаа юм. Монгол Улсын хувьд Усны тухай хуулийн төслийг боловсруулж байна. Бэлчээр усгүйдэж, хүн, мал амьтан тогтвортой амьдрахад хүндрэлтэй болсон нөхцөл бий. Тиймээс гадаргын усыг зөв зохистой ашиглах, нөөцлөх, хөв цөөрөм байгуулах, тухайн бүс нутагт экологийн тогтолцоог бий болгоход анхаарах хэрэгтэй. Энэ нь эргээд орон нутгийн иргэдийн тогтвортой амьдрах, эдийн засгийн суурь нөхцөл бүрдүүлэхэд ач холбогдолтой” гэв.

Усны санаачилга нь ус, газрын нэгдмэл байдал бөгөөд хуурай газрын тогтвортой хөгжилд ус, газрын нөөцийг тусад нь салангид бус хамтад нь цогцоор удирдахыг зорьж буй. Үүний тулд уур амьсгалын өөрчлөлт, ган гачиг, усны хомсдолтой тэмцэхэд чиглэсэн санхүүжилт, шинэ технологийн шийдлийг нэвтрүүлэх, байгальд суурилсан ногоон шийдэл бүхий дэд бүтцийг хөгжүүлж, усны эргэлтийн менежментийг сайжруулах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын дунд усны засаглал, хууль эрх зүй, хил дамнасан эрсдэлээс хамгаалах түншлэлийг бэхжүүлэх чиглэлд ажиллах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 19 цаг 17 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 21 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 19 цаг 25 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 20 цаг 27 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 22 цаг 11 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 22 цаг 38 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 22 цаг 45 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 23 цаг 3 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 23 цаг 4 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 23 цаг 59 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top