x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцож буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх урилгыг нь хүлээн авч 17 дугаар бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэнд Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-д талархал илэрхийлж, 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар БНСУ-д албан ёсны айлчлал хийхдээ Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, харилцаа, хамтын ажиллагааны олон асуудлаар ярилцаж байснаа дурссан байна. Мөн байгаль орчныг хамгаалах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах хүрээнд хоёр орны Засгийн газар 20 дахь жилдээ “Ногоон хэрэм” төсөл хэрэгжүүлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд солонгосын төр, хувийн хэвшил идэвхтэй хамтарч байгааг тэмдэглэжээ.

Мүн Жэ Ин хариу талархал илэрхийлж, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэлээ. Мөн энэ бага хурлаас цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах олон чухал шийдвэр, бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. БНСУ нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 10 дугаар бага хурлыг 2011 онд эх орондоо зохион байгуулсан юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Мүн Жэ Ин нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан 2021 онд дээд түвшний цахим уулзалт хийн, харилцааг “Стратегийн түншлэл”-д хүргэж, Хамтарсан тунхаглал гаргаснаа дурслаа.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён-ы 2026 оны долоодугаар сарын 09-11-нд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал “Стратегийн түншлэл”-ийг бататган, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлж, харилцааны алтан үеийг тунхагласан айлчлал болсон гэдэгт талууд санал нэгдлээ. Уулзалтын үеэр бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, ашигт малтмал, газрын ховор элемент, боловсруулах үйлдвэр, сэргээгдэх эрчим хүч, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл урлаг, спорт, аялал жуулчлалын салбарт хамтрах болон ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх талаар санал солилцжээ.

2021 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Мүн Жэ Ин нарын гаргасан Хамтарсан тунхаглалд “Стратегийн түншлэл”-ийн харилцааг:

Улс төр, аюулгүй байдал,

Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг,

Боловсрол, шинжлэх ухаан, технологи, байгаль орчин, эрүүл мэнд,

Соёл, аялал жуулчлал, иргэдийн харилцаа,

Бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн таван тулгуур чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцсон юм.

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 19 цаг 18 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 22 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 19 цаг 26 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 20 цаг 28 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 22 цаг 12 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 22 цаг 39 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 22 цаг 46 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 23 цаг 4 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 23 цаг 5 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top