x

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал тавиад байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа өчигдөр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (AIIB)-ны Түншлэл хариуцсан захирал Хун Кимтэй уулзаж, хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцлаа.

Манай улс сүүлийн жилүүдэд төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар том, дунд чадлын сэргээгдэх эрчим хүч болон нүүрсээр ажиллах эх үүсвэрүүд ашиглалтад оруулж буй. Тэдгээрээс үйлдвэрлэсэн эрчим хүчээр Улаанбаатар хот орчмын хэрэглэгчдийг хангахад одоогийн шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй тул өндөр хүчдэлийн (500 кВ) ЦДАШ-ын дэд бүтцийг шинээр байгуулах төслийн саналыг дээрх банканд өнгөрсөн жил тавьсан юм. Уг төслийг хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар уулзалтын үеэр санал солилцлоо.

БНХАУ-ын Бээжинд төвтэй, 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй тус банк нь Ази болон бусад бүс нутгийн тогтвортой дэд бүтцийн хөгжлийг санхүүжүүлэх зорилготой олон талт хөгжлийн банк юм. Өдгөө 111 гишүүн, 100 тэрбум ам.долларын дүрмийн сантай бөгөөд эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг дэмждэг байна. Эрчим хүчний салбарт эрчим хүчний хүртээмж, найдвартай байдлыг нэмэгдүүлэх, цэвэр эрчим хүчний шилжилт, үр ашиг, сэргээгдэх эх үүсвэр, бүс нутгийн эрчим хүчний холболт, мөн хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх төслүүдийг түлхүү дэмждэг аж. Тус банк уур амьсгалын санхүүжилтийг стратегийн гол чиглэлээ болгож, 2030 он хүртэл жил бүр санхүүжилтийнхээ 50-иас дээш хувийг уур амьсгалтай холбоотой хөрөнгө оруулалтад зориулах, уур амьсгалын нийт санхүүжилтийг 50 тэрбум ам.доллароос давуулах зорилт тавьжээ гэж Монгол Улсын Эрчим Хүчний Яамнаас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (98.98.79.180)
    RECOVERY LOST BITCOIN FROM TRADING PLATFORM CONTACT: WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER  I would love to extend my gratitude and utmost appreciation to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my money back. They helped me recover my stolen money, 634,000 dollars worth of bitcoin effortlessly. Their service is not only quick but professional and reliable. As someone who was skeptical about the process, I was pleasantly surprised to see my bitcoins returned in such a swift and hassle-free manner WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER truly goes above and beyond to ensure their clients' satisfaction. I would highly recommend WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for all your cryptocurrency recovery, digital funds recovery, hacking, and cybersecurity-related issues. Without a doubt, they are the best and I am very grateful to them for helping me recover my money. In case you have the same issues related to mine do not hesitate to reach out to them through their email Contact  Email: geovcoordinateshacker@gmail.com  Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack  Telegram @Geocoordinateshacker  
    2026 оны 08 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 21 цаг 21 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 21 цаг 25 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 21 цаг 30 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 22 цаг 31 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top