x

Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө

Прокурор, шүүх, цагдаад өөрийн гэсэн хүмүүстэй, бусдын бизнесийг айлгаж сүрдүүлэх замаар дээрэмддэг гэмт бүлэглэлийг картел гэдэг. Хар тамхины ургамал ургах хамгийн таатай бүс Колумб, Латин Америкийн орнуудад анх үүссэн бохир системийг ийн тодотгодог юм. Картел бол гэмт хэрэгтнүүд нь төртэйгөө зэрэгцэн оршдог, заримдаа төрөөсөө ч давсан том нөлөө сүртэй болж бүхэл бүтэн улсыг сүйрүүлчихдэг аюултай систем. Пабло Эскобар гэгч зартай гэмт хэрэгтэн Колумбын хар тамхины салбарт картелийг жинхэнэ утгаар нь угсарч цэцэглүүлж байв. Өөрийн гэсэн улстөрч, цагдаа, прокурор, шүүгч, өмгөөлөгчтэй мань эр Ерөнхий сайдыгаа онгоцтой нь дэлбэлж сүрийг үзүүлж байлаа. Хувь заяа нь бусдад буудуулснаар төгссөн Пабло Эскобар Латин Америкийн хамгийн ашигтай, хамгийн том мөнгө эргэлддэг хар тамхины зах зээлд картел үүсгэж улсаа сүйрүүлсэн бол “Урьхан” Б.Чинбат гэдэг нөхөр Монголын эдийн засгийн хамаг том мөнгө эргэлддэг алтны салбарт картел угсарч улсаа сүйрүүлэхэд ойрхон байна.

Монголын цагдаа, шүүх, прокурорт картелийн систем үүсгэчихээд олон жилийн турш олон хүний бизнесийг булааж яваа ширэн нүүртэн бол “Урьхан” Б.Чинбат. Түүнд дээрэмдүүлэхгүй гэж тэмцсэнийхээ төлөө шоронд хоригдоод буй В.Ганзориг гэдэг залуу мань эрийн хууль хяналтын байгууллагад угсарсан картелийг нэр устай нь зарлаж шүгэл үлээгээд нэлээд хэд хоночихлоо.

“Урьхан” Б.Чинбат өөрийн гэсэн шүүгчтэй. Түүний шүүгч бол Улсын дээд шүүхийн эрүүгийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр. Хялбарын шүүх буюу хүн хорих эрхтэй шүүхийг ч тэр атгачихсан. Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Б.Бямбаабаатар түүний картелд нэгдсэн шүүгчдийн нэг. Хялбарын шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Ч.Алдар бас “Урьхан” Б.Чинбатын хүн. Өдгөө шоронд хоригдож буй В.Ганзоригийг хорих захирамж гаргасныхаа дараа шүүгч Ч.Алдар “Урьхан” Б.Чинбатын картелийн гишүүн болох хөрөнгөжсөн хурандаа “Цээж” хочит Ууганбаяр руу “Би ажлаа хийчихлээ” гэсэн утгатай мэссэж бичсэн байдаг.

Алтны салбарт картел угсарсан Б.Чинбат прокурорт бас хүмүүстэй. Бүр Ерөнхий прокурорын орлогч М.Чинбатыг картелдаа элсүүлчихсэн даналзаж яваа. Дүүргүүдийн ерөнхий болон хяналтын прокурорууд ч Монголын Пабло Эскобар “Урьхан” Б.Чинбатын харцаар хөдөлдөг гэх. Тодруулж хэлбэл Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Гансэлэм, Булган аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Доной гэсэн нэрс аль хэдийнэ ил болчихоод байгаа юм.

Б.Чинбат мөн өөрийн гэсэн цагдаатай. Цагдаагийн хамаг томчуудыг картелдаа нэгтгэчихсэн зайтай зартай этгээд. ЦЕГ-ын дэд дарга М.Батсайхан түүний угсарсан картелийн гишүүн. Булган аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбилэг бас Б.Чинбатын халаасны хүн. Цагдаагийн хөрөнгөжсөн хурандаа нар ч бас “Урьхан” Б.Чинбатын халаасанд орчихсон яваа. Худалдаж авсан хурандаа нарынх нь нэрс “пээдэг” Эрдэнэбаяр, цээж Ууганбаяр, “банхар” Батсайхан гэж ирээд хөвөрдөг. Худлаа мэдээлэл тараадаг өмгөөлөгч хүртэл түүнд бий. Баячуудын өмгөөлөгч гэдгээрээ нийгэмд танигдсан Б.Мэргэн түүний хамаг хар бохирыг цэвэрлэж, худал мэдээллийг нь олонд түгээж өгдөг “гарынх нь хүн”. Тэр сошиал орчинд алдартай нэг лайвчныг өөрийн хүн болгоод авчихсан. Ард түмний нэр барьж хашгирах дуртай, шударга эх оронч мэтээр өөрийгөө ойлгуулж орилдог, асар их хөлжсөн, лайваас төрсөн тэрбумтан лайвчин Д.Мөнх-Эрдэнэ бол “Урьхан” Б.Чинбатын амины шахуу хүн. За нэг иймэрхүү задарсан даварсан картельчин Монголын төр, хууль хүчний байгууллагуудад системээ угсарчихаад даналзаж явна даа, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ.

Ердөө саяхны үйл явдал. “Урьхан” Б.Чинбатад 15 тэрбумыг дээрэмдүүлсэн (мөн л уул уурхайн салбарт) хүн заргаа авч чадаагүй хохироод үлдэж байв. Картелийнх нь гишүүн шүүгч мань эрийг цагаатгачихсан байна лээ. Бүр тодруулж хэлбэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн давж заалдах шатны шүүх рекетчин Б.Чинбатыг дуу нэгтэй цагаатгасан баримт дурайж байна. Өмгөөлөгч нь өнөө л Б.Мэргэн. Монголын шүүх картелийн оройд заларсан дээрэмчинд ингэж ханддаг учраас Б.Чинбаттангуудад луйвардуулсан бизнес эрхлэгчид цөхрөнгөө барахдаа улсаасаа дайжих сонголтыг хийж байна. Хэд хэдэн кейс бий ч дараа дэлгэх зорилгоор түрдээ орхиё. Шүүх нь цагаатгачихдаг учраас гомдол гаргаж заргалдахгүй хаях хохирогчид ч цөөнгүй байгаа юм билээ. Мөн л баримтууд бий. Дараа мэдээлэх учраас энэ удаа алгасъя. Нүдэн дээр нь хар нөмрөгтэй тангараг өргөсөн шүүгч дээрэмчин этгээдийг цагаатгачихдаг ийм улсад хэн рецедивүүдэд дээрэмдүүлж хохирсноо дэлгэхэв дээ.

Б.Чинбатын хууль хүчний байгууллагад угсарсан картел манайх шиг хоёр их гүрний дундах жижигхэн оронд, уул уурхайгаас эдийн засаг нь бүхэлдээ хамаардаг улсад тун аюултай үзэгдэл. Ерөнхийлөгч өө, та хууль хяналтын салбар дахь хонгилын системийг нураана гэж гарч ирсэн улстөрч. Хонгилын системтэй тэмцэж яваа эрх мэдэлтнүүдийн нэг.

Гэвч хонгил, картелийн систем өнөөдөр ч хууль хяналтын байгууллагад амь бөхтэй оршсоор байгааг “Урьхан” Б.Чинбатын дээрэм нотолчихлоо. Дээрэмчин картелчний заналхийлэлд өртөж, шоронд хоригдсон хохирогч залуу эрүүгийн рецедивийн картелд нэгдсэн хууль, хяналтынхныг нэртэй зүстэй нь зарлачихлаа. Харамсалтай нь картельчдад ичих нүүр, санаа зовох сэтгэл гэж алга. Сүүлдээ бүр монгол төрийн нэрийн өмнөөс ажилладаг ЦЕГ-аас эрүүгийн рецедив, картелд нэгдсэн цагдаа, шүүхийнхнийг өмгөөлсөн мэдэгдэл хийж булайгаа чирэв. Б.Чинбаттангуудын хорь, гучин жилийн турш үүсгэж угсарсан картелууд Монгол төрийн дээр ингэж л зайдагнадаг болж.

Хохирсон этгээд шүгэл үлээж хууль шүүхийнхнийг зураг нэртэй нь зарладаг ийм кейс тун цөөхөн. Сүүлд Асгатын мөнгөний орд дээр л баахан хурандаа нарын нэр дуулдаж байв. Хорь, гучин жил Монголын төртэй зэрэгцэн оршиж, жил ирэх бүр монгол төрөөс хүчирхэгжиж буй дээрэмчидтэй нэгдсэн хуулийнхны картелийг яг одоо илэрсэн дээр нь нурааж өгөөч Ерөнхийлөгч өө. Хэрвээ та энэ удаа нүдээ аниад өнгөрөөвөл Монголын цагдаа, шүүх, прокурорыг атгасан дээрэмчдийн картелууд улам хүчирхэгжиж, ардчилсан чөлөөт эдийн засагтай Монгол дээрэмчдийн улс болж хувирахад тун ойрхон болчихлоо. Эрүүгийнхэн төрийн дээр зайдалж, Монгол төрийн Хууль зүйн сайдыг өрөөнд нь зодчихдог байсан харанхуй үе рүүгээ буцаж очиход ойрхон байна. Хуучин нийгмийн үед Октябрийн раойны шүүхээс ялын тогтоол уншуулж явсан Б.Чинбат гэгч зартай дээрэмчний угсарсан картел энэ улсыг элгээр нь хэвтүүлж ч мэдэх нь.

“Урьхан” Б.Чинбат гэгч дээрэмчин Монголын мөрдөстэй цагдаа нар, дүрэмт хувцастай прокурорууд, хар нөмрөгтэй тангараг өргөсөн шүүгч нарыг эгнээндээ элсүүлчихсэн асар том мафийн сүлжээний оройд заларсаар байх эсэхийг шийдэх гол улстөрч нь та болчихоод байна, Ерөнхийлөгч өө. Монгол улсын Ерөнхийлөгч бол үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч. Ард түмнээс мандаттай цорын ганц удирдагч. Монголын ард түмэн шударга ёсыг тогтооно гэж итгээд сонгосон эрх мэдэлтэн бол монгол төрийн тэргүүн та. Ерөнхийлөгч өө, бизнесээ дээрэмдүүлэхгүйн төлөө тэмцсэн залууг дээрэмчний угсарсан картел шоронд хорьчихсон байна. Шударга бизнес эрхлэгч үгээ хэлээд ч хүчрэхээ байчихаж, тэднийг. Картелийн дээрэмчид ч гэмт үйлдэлдээ гэмшихээ больчихож. Монголын Пабло Эскобар “Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн системийг нурааж өгөөч, Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ.

Д.Батболд /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Lisa Werth (18.89.140.168)
    My Experience With Cryptocurrency — CAPITAL CRYPTO RECOVER I lost over $82,000 in Bitcoin after falling victim to a fraudulent online investment scheme. After realizing I had been scammed, I spent considerable time researching possible ways to recover my funds. During my research, I came across CAPITAL CRYPTO RECOVER and decided to contact them after reading their reported success record and encouraging client positive reviews and testimonials. Their team guided me through the recovery process, and I was grateful to successfully recover my lost cryptocurrency. The experience was challenging, but I appreciated the assistance and support I received throughout the process. I’m sharing my experience in the hope that it may encourage other victims to carefully research their options and verify any recovery service before proceeding. I will forever be thankful to you CAPITAL CRYPTO RECOVER Capitalcryptorecover@zohomail.com Website: recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1 Recoverycapital@fastservice.com Call/WhatsApp: +1 (336) 390-6684
    2026 оны 09 сарын 01 | Хариулах
  • Lisa Werth (18.89.140.168)
    My Experience With Cryptocurrency — CAPITAL CRYPTO RECOVER I lost over $82,000 in Bitcoin after falling victim to a fraudulent online investment scheme. After realizing I had been scammed, I spent considerable time researching possible ways to recover my funds. During my research, I came across CAPITAL CRYPTO RECOVER and decided to contact them after reading their reported success record and encouraging client positive reviews and testimonials. Their team guided me through the recovery process, and I was grateful to successfully recover my lost cryptocurrency. The experience was challenging, but I appreciated the assistance and support I received throughout the process. I’m sharing my experience in the hope that it may encourage other victims to carefully research their options and verify any recovery service before proceeding. I will forever be thankful to you CAPITAL CRYPTO RECOVER Capitalcryptorecover@zohomail.com Website: recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1 Recoverycapital@fastservice.com Call/WhatsApp: +1 (336) 390-6684
    2026 оны 09 сарын 01 | Хариулах
  • wizard (202.21.107.90)
    Naad hulgaich chin uuruu ugsarsan bizdee
    2026 оны 08 сарын 29 | Хариулах
  • WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (98.98.79.180)
    RECOVERY LOST BITCOIN FROM TRADING PLATFORM CONTACT: WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER  I would love to extend my gratitude and utmost appreciation to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my money back. They helped me recover my stolen money, 634,000 dollars worth of bitcoin effortlessly. Their service is not only quick but professional and reliable. As someone who was skeptical about the process, I was pleasantly surprised to see my bitcoins returned in such a swift and hassle-free manner WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER truly goes above and beyond to ensure their clients' satisfaction. I would highly recommend WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for all your cryptocurrency recovery, digital funds recovery, hacking, and cybersecurity-related issues. Without a doubt, they are the best and I am very grateful to them for helping me recover my money. In case you have the same issues related to mine do not hesitate to reach out to them through their email Contact  Email: geovcoordinateshacker@gmail.com  Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack  Telegram @Geocoordinateshacker  
    2026 оны 08 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 18 цаг 22 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 18 цаг 27 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 18 цаг 31 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 19 цаг 32 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 21 цаг 16 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 21 цаг 44 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 21 цаг 51 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 22 цаг 8 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 22 цаг 9 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 23 цаг 4 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top