x

МАН-ынхан Г.Занданшатарыгаа Ерөнхийлөгчийн сонгуулийн панчанд хаяж байх шиг...

Улс төр гээч ихээ муухай тоглоом. Шоглоом гэх нь зүй ч юм уу. Нүдэн дээр болж, чихэн дээр сонсдоод, улс төрийн тамхины цэгээр уугьтал хэлэлцэгдэж буй нэг юмыг хэлэхгүй бол хэл загатнаад сүйд.

27 оны Ерөнхийлөгчийн сонгууль албаны журмаар эхлээгүй ч алсуур цаахнуураа яригдаад нэгэнтээ удаж. Эдүгээгийн парламент таван намтай. Таван нэр дэвшигч өрсөлдөнө. Гэхнээ: Гадуур голдуухан МАН-аас хэн бэ, АН-аас хэн бэ гэж л ярих. Нөгөөх гурав нь яачив. Ярьж байгаа юу, Ерөнхийлөгчийн сонгуулийг. Тамхины цэгээс сонсогдохоор: МАН, АН-аа л харцгааж буй гэх. Үнэн байх. 28 онд энэ хоёрын нэг ялна. Аятайхан, гар хөлийг нь атгаж байгаад гагц нэг сайд олж авсан өлзийтэй гэж буй гэх. Уул нь: Үндэсний эвслээс Б.Нямтайшир, ИЗНН-аас Д.Энхбат, ХҮН намаас нэг эвтэйхэн хүн нэр дэвшвэл ядах нь ээ айлгах номтой. Гэвчиг: Ах намуудын аясыг харах нь ээ тэдэнд өлзийтэй байх. За, ингээд л нийт олноороо: МАН-аас, АН-аас хэн Ерөнхийлөгчид явах вэ гэх ярианд эрхгүй нэгдэж буй.

Нарийн утгаараа: МАН ч, АН ч хэнийг явуулах вэ гэдгээ цаахнуураа тодорхойлж. Гэлээ гэхдээ: МАН хэнийг Ерөнхийлөгчид явуулахаас АН-ынх шалтгаалах ёстой гэх. МАН болохоор: Гэрэл цохиулчихгүй гэж л нуугаад байгаа гэх. Тэрүүгээрээ: Эдүгээ Судалгааны газруудаас гаргаад байгаа судалгааны дүн шал худал гэх. Яагаад гэх нь ээ: МАН-ын Г.Занданшатар АН-ын Н.Алтанхуягаас өндөр дүн авч. Энэн шиг худал юм байхгүй гэж судалгаа хийж, улс төр хавьцаа явдаг улсууд эрс эсэргүүцэв. Тэрнээс айхавтар нь: МАН дотроо хэрэглэхээр судалгаа хийж. Тэгсэн нь тэрүүгээр: Г.Занданшатарыг байтугай намаа ч дэмжихгүй гэж намынхан нь санал өгч. МАН-ын жинхэнэ бөгөөд жирийн гишүүд тэгж. Гэлээ гэхдээ: МАН-ын дээд түвшнийхэн энийгээ мэдэж байж, Г.Занданшатар явахгүй ээ гэж. Шулуухандаа: Г.Занданшатарыгаа панчанд хаяж буй бололтой. Уулаасаа: Яаж ч бодлоо гэхэд, Ерөнхийлөгчийн сонгууль яагаа ч үгүй байтал гагцаараа тарлаад байдаг нэр дэвшигч гэж юу байхав. Нэмээд: Г.Занданшатарын сурталчилгаа гэж үл бүтэх. Чаддагаар нь шатрыг зүсэн бүрээр тоглуулж, энэнээс гадна буудуулж сургаж, AI сонирхуулж, бөх засуулж, арайтай л хурдны морь унуулсангүй. Өө, наадмаар болсон Дэлхийн адууны баяраар бараг унуулж. Сүүлхэн үест гэхнээ сая COP17-гийн үеэр усны тухай: Монголд ус үнэгүй шахуу байна гэж буруу ярьж. Ерөнхийлөгчид явах хүний үг лавтай биш.

Ердөөсөө: Г.Занданшатарын Ерөнхий сайдаас огцорч бууснаасаа хойш ханцуй шамлан зүтгэсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа бүхлээрээ уначих шиг. Түүнд зөвлөн зааж байгаа гурван этгээд, нэг бүсгүй бий гэх. Ж.Мөнхбат, Ц.Анандбазар, Д.Загджав гурав, тэд нар дээр Тамгын дарга бүсгүй сонсдож буй. Ж.Мөнбат болвол МАН-ын сонгуулийг удирдаж залж явсан туршлага байгаа. Намаа 16 онд ялуулсан генсек. Яруу найрагч суурьтай, янз бүрийн юм сэтгэнэ, тэр. Гэвчиг тэрээр Г.Занданшатар дээр солгой гараар ажиллаж байх шиг. Ц.Анандбазар бол яахав, мөнгө нухаа хоёр хийх үүрэгтэй. Тэрийгээ сайн гүйцэтгэж байх шиг. Д.Загджавыг мэдэхгүй юм. Хэрэвзээ Г.Занданшатар Г.Загджавын үгээр явбал тэгээд л дуусах нигууртай. Тамгын дарга бүсгүйн идеа санаа гэдэг юм огтоосоо ил мэдрэгдэж байгаа юм алга. Сонсох нь ээ: Энэ гурвыг соль гээд л Г.Занданшатарыг загнаад байдаг гэх. МАН-ын хамгийн өндөр дүнтэй Ерөнхийлөгчид дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа ийм янзтай. Энд нэг л юм байна.

МАН бол дарга нь төвлөж, гишүүд нь захалдгаараа зартай. Шийдвэр төвөөс гарна. Тэрүүгээрээ: Г.Занданшатарын 3-4 зөвлөн заагч албаар ингэж Алиа Зандан болгоод байх шиг. Төвөөс шийдвэр ирсэн бол тэр гурав, эсхүл дөрөв тэгэхээс аргагүй. Дагаж л таараа. Базах нь ээ: МАН 27 оны Ерөнхийлөгчид Г.Занданшатарыг л лавтай явуулахгүй нь гэх ойлголт явчихаж. Түүнийг 27 оны сонгуулийн панчанд хаяж байгаа л гэх. Панчан гэхээр мэднэ дээ, та нар. Солонгос хоолны зууш. Сонгуулийн өмнө Г.Занданшатарыг гаргаж явуулаад ард нийт, сөрөг намуудаа төөрүүлэх тактик юм байх. Тэгсээр: Яг 27 он гараад сонгууль эхлүүт жинхэн нэр дэвшигч нь үсрээд гарч ирэх юм байх. Уулаасаа: Ерөнхийлөгч байтугай ерийн нэг хурган даргын ажил албан дээр хэн нэгийг эхэлж гаргаж ирж нухуулаад ардаас нь жинхэнэ томилгоогоо хийдэг зүйл тогтол нэгэнтээ бий болсон, манай төрд. Энүүгээр л явж байх шиг.

Тэрнээс гадна: Г.Занданшатартай шадарлаад басхүү олон өрсөлдөгч сонсдох. Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Б.Жавхлан гэх зэргээр бие цэхэлсэн 50-иас дээш настнууд нь цувах. Нэр нь энэ мэтхэнээр задарч илэрсэн эдгээр 3-4-өөс гадна Ерөнхийлөгчид дэвших болзол хангасан улстөрч МАН-д цөөнгүй. Эд нар нь хэдүйнээс хоорондоо үзээд, далдахнуур цаахнуур бие биенээ сошиалд нухаж л байгаа дуулдах. Гэвчиг: Улс төрийн тамхины цэгийн басхүү нэг сонин мэдээ гэвэл нь МАН эд нарын хэнийг ч бус гаднаас шал өөр нэр дэвшигч залж магадгүй гэх. Үнэн байх өндөр магадлалтай, энэ.

Басхүү нэг юм: МАН-ын Ерөнхийлөгчийн сонгууль засаг хоёр нь хоорондоо хачин уялдаатай. МАН хүсэхдээ: Эдүгээгийн засаг тэсээсэй, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа л солих юмсан гэж буй. Чадмаг засагтай болчихвол солиход хүнд, тэр чигтээ 28 онтой золгоно. Ядмаг засагтай байж оронд нь сууна гэх. Гэвчиг: АН-ын бүлгийнхний мутрын тэмдэгтэй өргөх бичиг парламент руу ороод ирвэл эсэргүү 30 зураад эвгүйтнэ гэх болгоомжлол МАН-д буй гэх.

Энэ болвол МАН дотроо эв найргүй хэвээр гэдгийн нотолгоо. Хэрэвзээ эвтэй асан бол. АН-ынхаан, чаддаг юм бол өргөх бичгээ өг, бид 65-уулаа нийлээд аваад үлдэнэ гэх жамтай. Гэвчиг: АН өргөх бичиг өгөх сураг МАН-ыг айлгаж, Ордны нүд чихнүүдээс зугтаад Их тэнгэрийн аманд цуглацгааж. Тэндээсээ: МАН хачин сайхан эвтэйгээр засгаа хамгаалахаар болов гэх мэдээ түгээж. Энэ бүгдээрэнг базах нь ээ: МАН-ын юу ч тодорхойгүй болж. Засгаа үлдээх үү, огцруулах уу гэдгээ хэн ч мэдэхгүй, Ерөнхийлөгчид хэн явах вэ гэхэд хэн ч үгүй. Хэн ч үгүй гэхээр худал, нэг л хүн мэднэ гэх. Эдүгээ: Аль алиар нь панчан амсуулсан байдалтай. Намрын чуулган эхлэхээр л бүгдээрэнг мэдэх янзтай...

Ө.БАТБИЛЭГ /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 18 цаг 22 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 18 цаг 27 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 18 цаг 31 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 19 цаг 32 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 21 цаг 16 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 21 цаг 44 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 21 цаг 51 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 22 цаг 8 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 22 цаг 9 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 23 цаг 4 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top