x

“Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил гүтгэлэг” биш шүү, Хууль зүйн сайд аа! 

“Урьхан” Б.Чинбатад 300 гаруй тэмбумаар үнэлэгдэх 520 кг алтаа дээрэмдүүлсэн иргэн В.Ганзоригийг “Ахиж дээрэмдүүлж чадахгүй” гэж хэлснийх нь төлөө шоронд хорьсон шүүх, цагдаагийн албан тушаалтны хэрэг ид дуулиан тарьж байна. Өдгөө 461 дүгээр ангид хоригдож буй иргэн В.Ганзориг шүгэл үлээснээр Монголын Пабло Эскобар “Урьхан” Б.Чинбатын шүүх, цагдаад угсарсан картелийн гишүүдийн нэр ил болоод байгаа юм. 

“Өдрийн сонин”-оос эхлээд Монголын нөлөө бүхий хэвлэлүүд энэ талаар мэдээллэж, баримт, нотолгоотой эрэн сурвалжлах нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж, нийгмээрээ цагдаа, шүүхийнхнийг шүүмжилсэн халуун өдрүүдэд таг чиг гүлдийж суусан Хууль зүйн сайд С.Амарсайхан дөнгөж өчигдөрхөн амь орлоо. Мань эр өчигдөр ЦЕГ-ын дарга Ж.Болдыг дуудан баахан загнаж дүр эсгэв. 

 “Урьхан” Б.Чинбат ба хууль, шүүх, цагдаагийнхны булхайг нотолгоотой дэлгэсэн мэргэжлийн редакцитай мэдээллийн сувгуудын нийтлэл, нэвтрүүлгийг С.Амарсайхан сайд “Сошиалаар яваад байгаа гүтгэлэг” гэж мэдэгдээтэхлээ.  С.Амарсайхан сайд аа, “Урьхан” Б.Чинбат гэж рецедивийн Монголын шүүх, цагдаад угсарчихсан маш том бүлэглэлийг жирийн нэг бизнес эрхлэгч иргэн торны цаанаас зарлачихаад байна. Иргэн В.Ганзоригийн шүгэл үлээсэн  цагдаа, шүүхийнхний нэрсийг Монголын үндэсний өдөр тутмын номер нэг хэвлэл болох “Өдрийн сонин” зарлалаа. Өөрийн гэсэн өнгө төрх байр суурьтай томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ хэргийн араас мөшгиж эрэн сурвалжлах нийтлэл, нэвтрүүлгүүд цацаж байна. Гэтэл энэ бүхнийг “Сошиалаар явж буй” гүтгэлэг төдий гэж харж, бухимдаж буйг тань юу гэж ойлгох вэ? 

Таны цаана хууль, шүүх, цагдаагийн том бүлэглэл бий гэсэн шум төрийн ордны тамхины цэг хавиас дуулддаг. Нэр бүхий цагдаагийн хөрөнгөжсөн хурандаагаар удирдуулсан бүлэглэл таны бизнесийг хамгаалдаг гэх жиг жуг их дээгүүр төвшинд яригддаг. Магадгүй иргэн В.Ганзоригийн шүгэл үлээлт таныг хамгаалдаг шүүх, цагдаа, хуулийнхнийг нэрвэж байж мэдэх юм. Ийм шалтгаанаар л та бодит нотолгоотой, Монголын түүхэнд тэр бүр тохиодоггүй том шүгэл үлээлтийг “сошиалын гүтгэлэг, дайралт” гэж зэвүүцэн хүлээж авч байж мэдэх юм. Тийм л биш бол энэ кейс дээр  үг яриа, мэдэгдэл байр сууриа тун болгоомжтой бодож тунгааж хэл, С.Амарсайхан сайд аа. 

“Урьхан” Б.Чинбат ба түүний бүлэглэлийн шүүх, цагдаа нар иргэн рүүгээ дайрч, иргэнийхээ эрхэнд халдаж шоронд хорьчихоод байна. Гэвч Монгол төрийн сайд та эрүүгийн рецедив, мафийн гишүүн шүүгч, цагдаа нар шигээ хохирсон иргэн рүүгээ ингэж дайрч болохгүй. 

Зүй нь Монголын төр дээрэмчдэд дээрэмдүүлж хоригдох хүртлээ хохирч цөхөрчихөөд, амь тавихынхаа өмнө эцсийн аргаа хэрэглэж шүгэл үлээсэн иргэнээ хамгаалах учиртай. Гэтэл монгол төрийн сайд нь цөхөрсөн иргэн рүүгээ эрүүгийн рецедив, мафижсан шүүгч, цагдаа нартайгаа нийлж дайрдаг байж болох юм уу, Ерөнхий сайд Н.Учрал аа. 

“Урьхан” Б.Чинбат гэдэг эрүүгийн рецедивийн гарт шүүх нь төртэйгөө, сайдтайгаа орчихсон юм биш үү, У.Хүрэлсүх Ерөнхийлөгч өө!!!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE (15.204.166.120)
    HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. During my research on how to get my funds back, I came across WIZARD GEO COORDINATES RECOVERY through Google and YouTube. What caught my attention was that they said they would not require any upfront payment before providing their recovery service. I decided to contact them to discuss my case and understand their process. WIZARD GEO COORDINATES RECOVERY offers professional services in cybersecurity and digital recovery for individuals and businesses. I am deeply grateful for their support. If you have fallen victim to a Bitcoin scam or any other form of cryptocurrency fraud, don’t give up. Reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY Contact: Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I was genuinely impressed by the professionalism and expertise and i consider myself incredibly fortunate to have reached out to them
    2026 оны 09 сарын 03 | Хариулах
  • Kuala Lumpur Bitcoin Recovery Expert. (173.239.236.213)
    Amazing, professional, and fast! Accurate and polite. Understanding and genuinely caring about horrible situations. Thanks, Dune Nectar Web Expert. Dune Nectar Web Expert is a great crypto recovery company to deal with. They have always gone above and beyond to help, ensuring lost/scammed Bitcoin is recovered. WHVTVPP: +1 (5,-,1,-,6,) 4,-,6,-,7,-,6,-,,7,,8,,3
    2026 оны 09 сарын 03 | Хариулах
  • Lisa Werth (18.89.140.168)
    My Experience With Cryptocurrency — CAPITAL CRYPTO RECOVER I lost over $82,000 in Bitcoin after falling victim to a fraudulent online investment scheme. After realizing I had been scammed, I spent considerable time researching possible ways to recover my funds. During my research, I came across CAPITAL CRYPTO RECOVER and decided to contact them after reading their reported success record and encouraging client positive reviews and testimonials. Their team guided me through the recovery process, and I was grateful to successfully recover my lost cryptocurrency. The experience was challenging, but I appreciated the assistance and support I received throughout the process. I’m sharing my experience in the hope that it may encourage other victims to carefully research their options and verify any recovery service before proceeding. I will forever be thankful to you CAPITAL CRYPTO RECOVER Capitalcryptorecover@zohomail.com Website: recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1 Recoverycapital@fastservice.com Call/WhatsApp: +1 (336) 390-6684
    2026 оны 09 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 19 цаг 18 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 22 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 19 цаг 27 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 20 цаг 28 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 22 цаг 12 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 22 цаг 39 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 22 цаг 46 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 23 цаг 4 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 23 цаг 5 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top