x

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдлээ

Японы Айчи муж болон Нагояа хотод зохион байгуулах Азийн зуны спортын ХХ наадам 20 хоногийн дараа нээлтээ хийнэ.

“Айчи-Нагояа 2026”Азийн наадмыг энэ удаа  “Imagine One Asia” уриан дор зохион байгуулах бөгөөд 15 хоногийн турш үргэлжилнэ. Тус наадамд Монгол Улсаа төлөөлж спортын 31 төрөлд 303 тамирчин өрсөлдөх юм. Тэгвэл баг тамирчдыг үдэн гаргах ёслолын үйл ажиллагааг Монголын үндэсний олимпын хорооноос COP17 цогцолборын “Монгол Улсын өргөө” гэрт зохион байгууллаа.

Үйл ажиллагаанд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва, “Айчи-Нагояа 2026”Азийн наадамд өрсөлдөх Монголын багийн ахлагч, УИХ-ын гишүүн, МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга, Монголын багийн дэд ахлагч УИХ-гишүүн Х.Булгантуяа, МҮОХ-ны гишүүд,  хүндэт зочид тамирчид, дасгалжуулагч, албаны төлөөлөл оролцов. Шар тивийн 20 дахь удаагийн наадмын нээлтэд Монголын багийн тугчаар дээд лигийн “Хасын Хүлэгүүд”-ийн тоглогч, 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Ч.Тэмүүлэн, волейболын үндэсний шигшээ багийн тамирчин П.Энххүслэн нарыг сонгожээ. Тэд нээлтийн ёслолд Нагояа хотын цэнгэлдэх хүрээлэнд Монголын төрийн далбааг мандуулах юм.

Япон Улс Азийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулж буй  бөгөөд өмнө нь “Токио-1958”, “Хирошима-1994” онд тус наадмыг хүлээн авч байв. 20 дахь удаагийн Азийн наадамд 45 Үндэсний олимпын хорооны ойролцоогоор 15 мянган тамирчин, албаны төлөөлөгч 43 спортын 71 төрөл, 469 багц медалийн төлөө өрсөлдөнө. 

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 18 цаг 25 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 18 цаг 29 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 18 цаг 34 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 19 цаг 35 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 21 цаг 19 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 21 цаг 46 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 21 цаг 53 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 22 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 22 цаг 12 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 23 цаг 7 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top