x

Норвегийн хаан Хокон VIII тангараг өргөлөө

Норвегийн шинэ хаан Хокон VIII есдүгээр сарын 1-нд Осло хот дахь парламентын ордонд Үндсэн хуульдаа үнэнч байхаа тангараглаж, хааны үүргээ албан ёсоор хэрэгжүүлэх чухал бэлгэдлийн алхам хийлээ.

Өдгөө 53 настай Хокон эцэг Харальд V хаан наймдугаар сарын 28-нд 89 насандаа таалал төгссөний дараа хаан ширээг залгамжилсан юм. Харальд V Норвегийг 35 жилийн турш хаанчилжээ. Шинэ хаан элэнц өвөөгөөс нь уламжилсан “Бүхнийг Норвегийн төлөө” гэсэн хааны уриаг сонгосон байна.

Парламентын дарга Масуд Гараххани өмнөх хааны таалал төгссөн болон Хокон хаан ширээг залгамжилсныг албан ёсоор зарласны дараа шинэ хаан тангараг өргөжээ. Тэрбээр Норвегийн хаант улсыг Үндсэн хууль болон хууль тогтоомжийн дагуу захирна гэдгээ тангараглав.

Норвегийн хаант засаглалын түүх IX зуунаас эхтэй. Харин 1905 онд Норвеги Шведээс тусгаар тогтносны дараа бүх нийтийн санал асуулгаар хаант засгийг сэргээхийг сонгогчдын дөрөвний гурав нь дэмжжээ. Өнөөдөр хааны эрх мэдэл үндсэндээ бэлгэдлийн шинжтэй бөгөөд төрийн бодит эрх мэдлийг сонгогдсон парламент, Засгийн газар хэрэгжүүлдэг.

Харальд V хааны шарилыг Осло дахь хааны ордны сүмд байршуулсан бөгөөд иргэд есдүгээр сарын 1-8-нд хүндэтгэл үзүүлэх юм. Түүний оршуулгын ёслол есдүгээр сарын 9-нд болно.

Хокон VIII-ийн гэргий, хатан хаан Метте-Марит тангараг өргөх ёслолд оролцоогүй. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард уушги шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсний дараах хүндрэлээс шалтгаалан эмчийн хяналтад үлдсэн гэж хааны ордноос мэдээлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 18 цаг 25 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 18 цаг 29 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 18 цаг 34 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 19 цаг 35 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 21 цаг 19 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 21 цаг 46 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 21 цаг 54 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 22 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 22 цаг 12 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 23 цаг 7 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top