x

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Сүүлийн үед иргэний эрх зүйн маргаан ихээхэн нэмэгдэж байгаа тул хялбар ажиллагааны шүүхийн маргааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байгааг Хууль зүйн сайд энэ үеэр онцлон тэмдэглэлээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг байх үед нэг шүүгчид 619 хэрэг ногдож байсан бол уг хэмжээ 792,000 төгрөг болж нэмэгдсэнээр 1456 хэрэгт хүрч, нэг улиралд нэг шүүгчид ногдох хэргийн тоо үлэмж өссөн үзүүлэлттэй байна. Дээрх статистик үзүүлэлтээс харахад, нэг шүүгчид дунджаар 1456 хэрэг, нэхэмжлэл оногдож байгаа нь шүүхийн ачаалал өндөр түвшинд байгааг илтгэж байгаа хэдий ч Иргэний хэргийн танхимын хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэг шүүгчид ногдох зохист ачааллыг 336 хэрэг байхаар тогтоосон байдаг байна. 

Иймд хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх тутам нэг шүүгчид оногдох нэхэмжлэл, хэрэг нэмэгдэж, тус шүүхийн ачаалал улам ихсэх, улмаар иргэдийн шударга шүүхээр шүүлгэх, шүүхэд мэдүүлэх эрх ноцтой зөрчигдөхөөс сэргийлж, тогтмол үнийн дүнг олон улсын жишгээр хуульчлах шаардлагын хүрээнд тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх хэргийн хувьд арван таван сая найман зуун дөчин мянган төгрөгөөс доошгүй мөнгөн дүнтэй хэргийг шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгасан байна.

Мөн иргэн, хуулийн этгээдтэй төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн иргэний, эсхүл хуулийн этгээдийн хувьд түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэлийн дугаар бүхий үндэсний цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш тодорхой хугацаа өнгөрсөн ч шүүхэд ирээгүй бол мэдэгдэх хуудсыг мэдэгдсэн талаар олон нийтэд нээлттэй зарлаж, мэдэгдсэнд тооцох зохицуулалтыг бий болгожээ.

Улмаар зээлдэгч өөрөө мөн болох, зээлдэгчийн иргэний үнэмлэхийн мэдээлэл, оршин суугаа хаяг, холбоо барих мэдээллийн баталгаажуулалт дутуу хийгдсэнээс шүүхийн мэдэгдэх ажиллагаа удааширч, улмаар хэрэг хянан шийдвэрлэх хугацаа сунжрах, зарим тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгоход хүргэж байх тул зээлдэгчийн баталгаажуулалтыг нэгдсэн байдлаар зайлшгүй хийдэг байх үүргийг зээлдүүлэгчид ногдуулахаар хуулийн төсөлд тусгалаа.

Ердийн журмаар шийдвэрлэх хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргахад хэргийг хэрэгсэхгүй болгохгүй байх, иргэний хэрэг үүсгэснээс хойш тийм нөхцөл байдал илэрвэл өөр шүүхэд шилжүүлэх зохицуулалтыг боловсронгуй болголоо хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 18 цаг 25 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 18 цаг 29 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 18 цаг 34 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 19 цаг 35 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 21 цаг 19 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 21 цаг 46 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 21 цаг 53 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 22 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 22 цаг 12 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 23 цаг 7 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top