x

Золголтын үеэр бага насны хүүхдийг үнсэхгүй байхыг зөвлөлөө

Томуу, томуу төст өвчий дэгдэлт буурч байгаа ч сар шинийн баярын өдрүүдэд эргээд нэмэгдэх магадлалтай байгааг Эрүүл мэндийн салбарынхан анхааруулсан билээ.

Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг, амьсгалын цочмог халдварт өвчин ба ихэвчлэн агаар дуслын замаар дамжин халдварладаг.

Түүнчлэн томуу, томуу төст өвчин, улаанбурхан зэрэг өвчний 700 гаруй төрлийн бактер, вирус хүүхдэд шүлс, агаараар дамжин очдог тул сар шинийн баярын золголтын үеэр бага насны хүүхдийг дагуулж айл хэсэхгүй байх мөн золгохдоо үнсэхгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.

Мөн доорх зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэндээ эрсдлээс хамгаалахыг Эрүүл мэндийн яамнаас уриаллаа:

  • Бага насны хүүхдийг дагуулж айл хэсэхгүй байх,

  • Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх,

  • Хүүхдийн хамарт гавар, оксилины тосон түрхлэг зэргийг түрхэх,

  • Давс, сод, нимбэгний уусмалаар хоолойгоо зайлах,

  • Хүүхдийг дулаан хувцаслах, хэт бигнэхгүй байх,

  • Гэртээ чийгтэй цэвэрлэгээ, агааржуулалт хийх,

  • Гар ариутгагч, нойтон сальфетка тавих,

  • Амаар дамжуулан хүүхдэд хоол өгөхгүй байх,

  • Аяга, халбагаа дамжуулан хэрэглэхгүй байх,

  • Бага насны хүүхдийг машины зориулалтын суудалд суулгах,

  • Хоол хүнсээ тохируулж хэрэглэх,

  • Хийжүүлсэн ундаа хүүхдэд өгөхгүй байх,

  • Халуун, бүлээн аньс, чацаргана, аарц хэрэглэх,

  • Гэнэт 38 хэмээс дээш халуурах, тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл эмчид яаралтай хандах,

  • Жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхэд, өндөр настны эрүүл мэндэд онцгой анхаарах,

  • Хоолны хордлогоос сэргийлж салат, зуушийг өдөр бүр шинээр хийж байх,

  • Ууцыг халуун газар хадгалахгүй байх,

  • Түргэн муудах бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалах,

  • Бэлэн болон түүхий хүнсийг тусад нь хадгалах,

  • Хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн болгож хэрэглэх,

  • Алсын замд гарахдаа машины бүрэн бүтэн байдлыг хангах,

  • Хамгаалалтын бүс хэрэглэх,

  • Хурд болон суудлын даац хэтрүүлэхгүй байх,

  • Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барихгүй байх зэрэг болно.

Эх сурвалж: ЭМЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 19 цаг 41 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top