x

Илья Репины “Догшин Иван ба түүний хүү Иван...” зургийн есөн нууц

Энэ сонгодог зургийн сэтгэл зүйн үзүүлэх нөлөө асар их. Оросын уран зургийн түүхэнд Илья Репины “Догшин Иван ба түүний хүү Иван...” зураг музейд байхдаа хоёр ч удаа бүдүүлгүүдийн довтолгоонд өртсөн цорын ганц бүтээл юм.

“Догшин Иван ба түүний хүү Иван 1581 оны арваннэгдүгээр сарын 16-нд”  
Зотон, тос 199,5×254 см 1883–1885

Зураг одоо Академич И.Э.Грабарийн нэрэмжит Бүх оросын уран сайхны шинжлэх ухааны сэргээн засварлах Москвагийн төвд түр хугацаагаар байгаа. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар зургийг тэнд 2020 он хүртэл сэргэн засах гэнэ.

Бурхан зурдаг залуухан, хуучин ёсыг баригч Абрам Балашов 1913 онд хутгаар зургийг гэмтээн гурван удаа баатруудынх нь нүүрийг сийчсэн байв. Зураг гэмтсэнийг сонссон галарейн хадгалагч бөгөөд зураач Георгий Хруслов галт тэргэн дор орон амиа егүүтгэсэн гэдэг.

Өнгөрсөн оны тавдугаар сард 37 настай ажилгүй Игорь Подпорин гэгч төмөр хамгаалалтын шонгоор зургийг хэд хэдэн удаа цохин гэмтээсэн байлаа. Бүдүүлэг этгээдийг баривчилсан боловч эмнэлэгийн зүгээс түүнийг хэрэг хариуцах чадвартай гэж үзэн шүүхэд шилжүүлсэн байна. 

Репин түүнийг бүтээж байхдаа өөрөө ч цуст сэдвийнхээ дарамтад орсон гэдэг аж. “Заримдаа надад аймшгийн болоод би түүнийг нууж далдалдаг байлаа” гэж зураач дурсан ярьсан байжээ.

Тийм сэтгэгдлийг ч зураачийн найз нар амсаж байв. Өөрийн өмнөх цагийн мөн л ийм агууллагатай зураг зурж байсан Вячеслав Шварц, Николай Шустов, Иван Пелевин нарын зургуудаас огт өөр зургийг Репин санаатайгаар бүтээсэн байв. 

Тэдний зурагт ханхүү үхлийн ор дээр хэвтэж зэрэгцээд уйтгарлан гашуудсан Догшин Иван сууснаар зурагдсан байдаг. Репин харин юу хийснээ дөнгөж ухаарсан хааны агшинг сонгон хүчтэй сэтгэл зүйн сөрөг эрчимтэй зургийг зуржээ. Зураг яваандаа зураачийн загвар болсон хүмүүсийн хувь тавилангийн талаар элдэв муу домог яриа үүссэн байв. Репин зургаа аймшгийн болгосон. Түүний олон санаа арга барилыг тайлахад тийм ч хэцүү биш.

1. Таяг. 

Догшин Иваны үеэр Орост амьдарч байсан гадаадын болон зарим нэг он дарааллын бичээч нарынхаар ханхүүгийн үхлийн шалтгаан нь эцэг нь таягаараа түүнийг цохисон байжээ. Түүхч Николай Карамзины буянаар энэ сэдэв XIX зуунд ихээхэн алдартай болсон байдаг. Репин үхлийн зэвсгийг зургийн өмнө хэсэгт бараг захад нь зуран тодотгол хийжээ.

2. Шанаанаас урсах цус. 

Тэр нь зургийн бараг төв болсон байгаа. Том улаан толбо, хааны галзуутай нүд, ясархаг гар, ханхүүгийн мөхөж буй харц зэрэг нь үзэгчдийн анхаарлыг шууд л татдаг. ХХ зууны эхээр, Үхэл хангалттай, цус ч хангалтай, одоо болно оо” гэж хашгаран зургийн тэр хэсэгт халдсан юм.

3. Хааны нүд. 

Зургийн бэлтгэлийн этюдэд тайван царайтай натурын хүмүүсийн зургууд хадгалагдан үлдсэн байгаа. Тэр таталбар зургуудаас харахад зураач ихээхэн зүйлийг эцэст нь өөрчилсөн байв. Тэрээр хааны царайны өөрчлөлтөд илүү анхаарал өгч үрчлээг нь гүнзгийрүүлсэн байна. Томрон нээгдсэн нүд, түүний цусан судас нь  зургийг улам аймшигтай болгожээ.

4. Толбо. 

Таягийн бариулаас эхлээд үзүүр нь хүртэл харсан харцанд цусны толбо өртөнө. Шинжээч мэргэжилтнүүд зургийн баатруудын байрлал, шархны  шинж зэргээс энд цусан толбо байх боломжгүй гэдэг. Гэтэл Репин тэр сул үлдээж болохгүй орон зайд цусны толбыг зурсан байна.

5. Ханхүүгийн хувцас. 

Зургийн зотон дахь хамгийн нинжин ягаан өнгө нь зохиомжийн хамгийн хурц толбо бөгөөд зургийн дунд хэсгийн гэгээлэг хувцас нь хохирогчийн бие галбир түүнийг хүрээлсэн түрэмгийн улаан өнгө болон хааны хар хувцастай эсрэг тэсрэг байдлыг үүсгэж байна.

6. Хивснүүд. 

Геометрын угалзтай байхыг хархад хивсийг Дербентын, Армян, Карабахынх гэхээр. Хааны ордонд персийн эсвэл турк хивс л гоёж байсан болов уу, Репинд жижиг цэцгэн хээтэй дорны хивс биш түрэмгий, угалзын эрс нугаралттай өнгө хэрэгтэй байсан ажээ.

7. Тафья. 

Хааны унасан малгай нь хэрүүл маргааны дараах замбараагүй байдлыг харуулахаас гадна Догшин Иваны малгайгүй толгой, түүний өрвийсөн үсийг харах боломжийг өгч буй.

8. Ханхүү. 

Хаан ширээ залгамжлагчийн толгойн этютыг Репин уран зохиолч Всеволод Гаршин ба мэдрэлийн өвчтэй зураач Владимир Менк нараас бичжээ. Гаршин мэдрэл нь муудаад гурван жилийн дараа шатан дээрээс үсрэн өнгөрчээ. Менкийн нэг нүд нь хардаггүй, тэрээр нөгөө нүднийхээ харааг хамгаалахад үлдсэн насаа зориулж ирсэн байв.

9. Догшин Иван. 

Хааны дүрд зураач Григорий Мясоедов зуруулсан ба түүний амьдралын эмгэнэл нь мөн л Иван нэртэй байсан хүүтэйгээ харьцаа муу байсан юм. Аав хүү хоёр бие биенээ үзэн яддаг байлаа. Репины бас нэг натур нь хөгжмийн зохиолч Павел Бларамберг байсан ба түүнийг зургийн “хараал” тойрсон гэдэг.

Зураач Илья Репин

1844 — Харьков мужийн Чугуевт, чинээлэг биш казак айлд төржээ.

1855 — газрын зураг зурдаг мэргэжилд суралцаж эхлэв. Хожим бурхан зурдаг зураачдын нүүдлийн артельд оржээ.

1863 — Иван Крамскийн амжилтаас онгод нь орсон тэр Петербургт ирэн уран зургийн академид элсжээ.

1878 — Хөдөлгөөнт үзэсгэлэнгийн нөхөрлөлд элсэв.

1878–1891 — «Запорожын казакууд» зураг дээрээ ажиллав.

1879 —«Хатан хаан  Софья Алексеевна...» зургаа зурлаа.

1900 — Финийн  Куоккала тосгоны  «Пенаты» эдлэнд амьдарч эхлэв.

1918 —Финлянд тусгаар тогтносны дараа санамсаргүйгээр цагаач болон хувирав. Тэрээр дурсамжаа бичиж эхэллээ.

1930 — Түүнийг өөрийн эдлэнд нас барсны дараа тэр эдлэнд нутаглуулжээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2 цаг 59 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 23 цаг 51 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top