x

Хорхойтой шүд амь настай холбоотой

Хүн өдөр тутмын хоолны хэрэглээ, цусны даралт, холестерин, биеийн жин болон амын эрүүл мэнддээ үргэлж анхаарал тавьснаар зүрхний өвчин тусах эрсдэлээ багасгах сайн талтай гэж мэргэжилтнүүд зөвлөжээ.

Үүнээс гадна мэргэжилтнүүд цус өтгөрөхөөс сэргийлсэн эмийн бүтээгдэхүүн яаралтай гаргаж авах хэрэгтэй байгааг тэмдэглэжээ. Орчин цагт хүний нас баралтын тоог өсгөхөд хамгийн их үүрэг гүйцэтгэж буй зүрх судасны өвчнийг анагаах эм бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэх уургийг профессор Женкинсон олсон бөгөөд тэрбээр Ирландын мэргэжилтэн Стив Керригантай хамтран ажиллаж байгаа аж. Тэдний явуулсан шинэ эм гарган авах туршилтаар дээрх уураг нь цус өтгөрөлтийг зогсоох боломжтой гэдгийг харуулсан байна

Амны эрүүл мэндийг муу сахих нь зүрхний өвчин тусах эрсдэлийг нэмдэг гэсэн яриа эртнээс гарч байсан ч хараахан нотлоогүй байсан юм. Харин хорхойтсон шүд болон буйлны өвчнөөс үүдэлтэй нян цусаар дамжин хүний биеээр тархаж, цус нөжирч, улмаар зүрхний өвчний эхлэлийг тавьдаг болохыг Британийн их сургуулийн амны хөндийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд тогтоожээ.

Шигдээс, цус харвалт зэрэг зүрхний өвчнөөр Британид л гэхэд жилд 200 мянга гаруй хүн нас бардаг байна. Ихэнх тохиолдолд амны хөндийд стрептококк нян үүсч, буйлаар дамжин нянтай цус биеийн бусад хэсгээр тардаг аж. Энэ нян нь ПадА гэдэг уургыг бүрхүүлтэй болохдоо ашиглан цусны ялтастай нэгдэн өөрийн хамгаалалтыг үүсгэдэг байна. Үүнээс харахад ганц нян өвчин үүсгэхэд хангалттай гэдгийг амны хөндийн нян судлалын профессор Ховард Женкинсон хэлжээ.

Тэрбээр үүнийг тайлбарлахдаа, цусны ялтас бөөгнөрөн амны хөндийгөөс үүссэн нянг бүхэлд нь бүрж, энэ нь уг нянгийн хамгаалалт болоод зогсохгүй хүний биеийн дархлааны системээс хамгаалагдахаас гадна антибиотикт ч тэсвэртэй болдог. Үүнээс гадна антибиотик хэрэглэснээр нянгийн тархалт улам эрчимжих тохиолдолд ч байдаг. Энэ бүхний эцэст нянгийн улмаас цусны ялтасын бөөгнөрөл нь зүрхний хавхлагад цусны нөжрөл үүсгэхээс гадна цусны судсанд идээт үрэвсэл үүсгэж, зүрх болон тархинд нийлүүлэх цусны эргэлтийг хаадаг гэж профессор Ховард хэлсэн байна.

Тиймээс хүн өдөр тутмын хоолны хэрэглээ, цусны даралт, холестерин, биеийн жин болон амын эрүүл мэнддээ үргэлж анхаарал тавьснаар зүрхний өвчин тусах эрсдэлээ багасгах сайн талтай гэж мэргэжилтнүүд зөвлөжээ.

Үүнээс гадна мэргэжилтнүүд цус өтгөрөхөөс сэргийлсэн эмийн бүтээгдэхүүн яаралтай гаргаж авах хэрэгтэй байгааг тэмдэглэжээ. Орчин цагт хүний нас баралтын тоог өсгөхөд хамгийн их үүрэг гүйцэтгэж буй зүрх судасны өвчнийг анагаах эм бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэх уургийг профессор Женкинсон олсон бөгөөд тэрбээр Ирландын мэргэжилтэн Стив Керригантай хамтран ажиллаж байгаа аж. Түүний явуулсан шинэ эм гарган авах туршилтаар дээрх уураг нь цус өтгөрөлтийг зогсоох боломжтой гэдгийг харуулсан байна.

Эх сурвалж: METUF.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 21 цаг 28 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top