x

Цистит буюу давсагны ханиад юунаас үүсдэг вэ?

Бүсгүйчүүдийг багагүй зовоодог цистит хэмээх энэ өвчнийг Германд “Давсагны ханиад” гэж нэрлэдэг байна. Давсагны салстын үрэвсэлт энэ өвчний шалтгаан олон янз боловч гол төлөв халдвараар үүсдэг.

Ямар ч насны хүмүүс энэ өвчнөөр өвдөж болох боловч насанд хүрсэн эмэгтэйчүүдэд илүүтэй тохиолдоно.

Хүмүүс доороосоо даарснаас болж л цистит тусдаг гэж ойлгодог ч энэ өвчин тусахад бэлгийн ариун цэвэр муу сахих, хар өнгийн дотуур хувцас байнга өмсөх, зориулалтын бус саван, ариун цэврийн хэрэглэл хэрэглэх зэрэг өөр бусад шалтгаан бас нөлөөлдөг байна.

Энэ өвчний шинж тэмдэг бие засахад бэлгэ эрхтэн хөндүүрлэн хорсож, ойр ойрхон шээс хүрэх мөртлөө маш бага булингартай шээс гарах, өвчин даамжирч хүндэрсэн үед шингэн цусархаг идээтэй гарч, толгой эргэн үе үе халуурч илэрдэг.

Хэрвээ танд дээрх шинж тэмдэг илэрсэн даруйхан эмчилгээгээ эхлэх хэрэгтэй. Циститийг эмчлэх уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны олон төрлийн аргууд байдгаас энэ өвчнөөс салах хамгийн үр дүнтэй аргуудаас сонирхуулъя.

* Энэ өвчний үед аль болох гэртээ хэвтрийн дэглэм сахивал зүгээр.

* Өтгөн идээ хийж буцалгасан хар цайн дээр суух.

Маш өтгөн, давстай хар цайг буцалган хөтөвчинд хийж дээр нь суугаарай. Мэдээж цайгаа биеэ тvлэгдчихээргvй болсон хойно нь сууна. Цайны халуун уур таны өвдөлтийг намдаана. 10-15 минут буюу цай халуун уураар утахгvй болох хvртэл ууран дээрээ суух хэрэгтэй. Энэ эмчилгээг хэд хэдэн өдөр давтан хийгээрэй.

* Хар даавуугаар жин тавь. Энэ аргыг хэрэглэхэд танд чөмөгний яс, хар даавуу хоёр хэрэгтэй. Чөмөгний ясыг халуун цайнд хийж буцалгаад хар өнгийн даавуунд сайтар ороогоод бэлгэ эрхтэндээ жин тавина. Энэ аргыг ч мөн адил өвчнөө намжтал хэд хэдэн удаа давтах нь зvйтэй.

* Давсаган дээрээ хальстай нь чанаж нухсан төмсийг даавуунд ороон жин тавьдаг аргыг ч бас хэрэглэж болох юм.

Та дээрх аргуудаас аль нэгийг нь сонгон хэрэглэхэд л хангалттай. Тэгэхдээ дээрх аргуудыг хэрэглэхдээ биеэ тvлэхээс болгоомжлоорой! 

Хэрвээ гэрийн нөхцөлд эдгээр аргыг туршаад таны цистит намдахгvй, улам хvндрээд байвал даруйхан эмчид хандах хэрэгтэй. Циститийн үед шингэн зvйл ихээр уух шаардлагатай байдаг. Гэхдээ дандаа бүлээсгэж ууж байх хэрэгтэй. Энэ өвчний үед спиртийн төрлийн ундаа, халуун ногоо, хүйтэн зүйлийг хэрэглэж болохгүй.

Мөн энэ өвчнийг үлдэн хөөхөд тустай хамгийн натурал арга бол 100 хувийн цэвэр сranberry juice, оrange juice болон C vitamin ихтэй бүх төрлийн жимсний шүүс, цэвэр ус уух хэрэгтэй.

Энэ өвчин даамжирвал жирэмслэлт, төрөлтөд хүндрэл учирч, бэлгэ эрхтэний үрэвсэлт эмгэгүүдээр өвдөж, өтгөн хатах, шээс дамжуулах замд сөрөг урсгал үүсэх зэрэг сөрөг үр дагавруудтай.

Эрэгтэй хүмүүст цистит өвчин харьцангуй цөөн тохиолддог ба уг өвчин үүсэхэд түрүү булчирхайн үрэвсэл, түрүү булчирхайн хавдар, бэлгэ эрхтэний бусад өвчнүүд дагалддаг болохыг анхаараарай. 

Урьдчилан сэргийлэх аргууд

Шээсийг давсагт удаан хугацаагаар хуримтлуулахгүй байх, шээс хүрэх бүрт давсгийг суллаж байх, хөвөн даавуун материалаар хийгдсэн сул загвартай дотуур хувцас өмсөх, шингэн зүйл их хэмжээгээр уух, бэлгийн харьцааны дараа давсгийг суллаж байх, бие зассаны дараа бэлэг эрхтний урдаас нь хойш арчиж байх, халдварын голомт, шээс дамжуулах замын саадыг эрт илрүүлж эмчлэх, цистит ойрхон дахилт өгдөг бол урьдчилан сэргийлэх эмчилгээ хийнэ.

Биеийн ерөнхий эсэргүүцэл сайжруулах зорилгоор витамин эмчилгээг хүйтэн сэрүүний улиралд хэрэглэх нь сайн урьдчилан сэргийлэлт болох ба дээрх бэлдмэлийг нэг сараас доошгүй хугацаагаар хэрэглэнэ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 46 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top