x

Нярайн түнхний дутуу хөгжлийг эрт илрүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар болов

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ш.Энхтөр, Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төсөл (SMOPP)-ийн үндэслэгч Томас Бауманн нар өнөөдөр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус санамж бичгийн хүрээнд Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төсөл (SMOPP)-ийн шугамаар НЭМГ-ын харьяа Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, Багануур, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд хэт авиан оношилгооны аппарат, нярайн үзлэгийн ор, эмчилгээний дөрөөвч болон бусад хэрэгцээт материалыг хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хандивлаж, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхжуулах юм байна.

Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төсөл (SMOPP)-өөс үндэсний хэмжээнд  “Нярайн түнхний дутуу хөгжлийн хэт авиан скрининг” шинжилгээг амжилттай хэрэгжүүлж буй бөгөөд 2007 оноос хойш нийт 308254 шинээр мэндэлсэн нярайг скрининг оношилгоонд хамруулж, 4647 нярайг мэс заслын бус аргаар эмчилж, хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлж чаджээ.

2018 оны байдлаар түнхний дутуу хөгжил болон түнхний мултрал оношлогдсон 21 хүүхдэд татлага эмчилгээ хийж, таван хүүхдийн түнхний есөн үенд мэс засал эмчилгээг төслийн багтай хамтран хийж, практик сургалт хийсэн байна.

Санамж бичгийн хүрээнд зохион байгуулсан уулзалтын хүрээнд тус төслийн багийнхан цаашид Монгол Улс маш бага зардлаар нярайн түнхний дутуу хөгжил, мултралаас үүдэлтэй хөгжлийн бэрхшээлийг устгах бүрэн боломжтой бөгөөд хамтран ажиллахад сэтгэл хангалуун байгаагаа уламжиллаа.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 45 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top