x
Эдийн засаг
Мөнгөний фьючерс $37 давж, цагаан алт дөрвөн жилийн дээд цэгт хүрлээ
Comex бирж дээр энэ даваа гарагт хийсэн оройн арилжаагаар 2025 оны зургаадугаар сард нийлүүлэх мөнгөний фьючерсийн үнэ 13 жилийн дараа анх удаа унци нь $37.027 долларт хүрч, 2.41 хувийн өсөлттэй арилжаалагдлаа. Энэ нь 2012 оны хоёрдугаар сарын 29-нөөс хойших хамгийн өндөр ханш болсон юм. Гэсэн ч өсөлт удааширч, дараагийн өдрийн арилжаанд мөнгөний үнэ унци нь $36.7 долларт тогтжээ.
2025-06-12
Монголбанк бичил уурхайчдын алт олборлолтыг олон улсын сүлжээнд нэгтгэх шинэ хамтын ажиллагааг эхлүүллээ
Монголбанк, Швейцарын “Хариуцлагатай алтны холбоо” болон дэлхийд нэр хүндтэй “Аргор Хераиус” алт цэвэршүүлэх үйлдвэр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд алт олборлогчид болон бичил уурхай эрхлэгчдийн олборлосон алтыг олон улсын үнэт эдлэлийн зах зээлд түүхий эд байдлаар нийлүүлэх нөхцөл бүрдэх юм.
2025-06-12
Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн бага хуралд хөдөлмөрийн шинэчлэл, ногоон эдийн засгийн бодлогоо танилцууллаа
Швейцарын Женев хотноо энэ сарын 2-13-нд болж буй Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ОУХБ) 113 дугаар чуулганд Монгол Улсаас Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Чуулганы хүрээнд энэ сарын 5-ны өдөр болсон нэгдсэн хуралдаанд Элчин сайд Д.Гэрэлмаа үг хэлж, Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, бодлого, арга хэмжээг танилцууллаа.
2025-06-12
“Хөдөө аж ахуйн корпораци” хүнсний хувьсгалд бодит хувь нэмэр оруулж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн болон Засгийн газрын “Атрын IV” аяны хүрээнд хөдөө аж ахуйн салбарыг дэмжих бодит ажлууд үр дүнтэй хэрэгжиж байна. Энэ хүрээнд “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК нь газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах зорилгоор цогц стратеги, олон улсын шилдэг туршлагыг нутагшуулж эхэлжээ.
2025-06-12
Гол нэрийн барааны үнэ Улаанбаатар хот болон аймгуудад харилцан адилгүй өөрчлөгджээ
Улаанбаатар хотод 2025 оны зургаадугаар сарын 9-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.6 хувь, өмнөх сараас 1.6 хувиар өссөн байна.
2025-06-11
СЗХ, ОУВС-ийн ажлын хэсэгтэй санхүүгийн зах зээлийн бодлогын талаар уулзлаа
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц өнөөдөр Олон улсын валютын сангийн (ОУВС) Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөлөгчидтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд дарга Т.Жамбаажамц санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, бэхжүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулсан юм.
2025-06-09
2025 оны эхний 5 сарын экспорт 14.5 хувиар буурчээ
Монгол Улс 2025 оны эхний таван сарын байдлаар нийт 5.4 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.5 хувиар буурсан үзүүлэлт болохыг Гаалийн ерөнхий газар мэдээлсэн байна.
2025-06-09
Ханын материал орчмын 3000 айлын орон сууцны төсөл 2025 оноос хэрэгжинэ
Улаанбаатар хотыг 2025-2028 онд хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлах Ханын материал орчимд 3000 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү төсөл нь нийслэлийн баруун бүсийн дахин төлөвлөлтийн нэг чухал хэсэг бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон ажлын нэг юм.
2025-06-09
Даатгалын салбарын нийт хураамж, хөрөнгө, ашиг нэмэгдэв
Монгол Улсын даатгалын салбар 2025 оны нэгдүгээр улиралд өсөлттэй үзүүлэлттэй байлаа. Ердийн болон урт хугацааны нийт 23 төрлийн даатгалын хэлбэрээс жолоочийн хариуцлагын даатгал нь албан журмын даатгалд тооцогддог бөгөөд энэ төрлийн даатгалын хураамж 12.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 8.6 хувиар өсжээ. Ингэснээр нийт даатгалын хураамжийн 11.7 хувийг эзэлж байна.
2025-06-09
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зургаадугаар сарын 13 хүртэл үргэлжилнэ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлснээр, 2025 оны зургаадугаар сарын 13-ны өдрийг дуустал нийслэлийн 8 дүүргийн 38 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдаж байна. Тус худалдааг "Өргөтгөсөн худалдаа" хэлбэрээр зохион байгуулж буй бөгөөд иргэд хямдралтай үнээр мах худалдан авах боломжтой.
2025-06-09
Сайнцагаан омгийн хонинд хаврын ангилалт хийж, үржил-сэлгээний зөвлөгөө өгчээ
Сайнцагаан суманд хаврын үзлэг, ангилалтын ажлыг “Уудам жаргалант” ХХК-ийн мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгжтэй хамтран зохион байгуулж, Далай, Тэвш, Үйзэн багийн нийт 3200 хээлтэгч, хээлтүүлэгч хонийг хамрууллаа.
2025-06-09
АХБ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ногоон, дижитал төслийг Монголд хэрэгжүүлнэ
Азийн хөгжлийн банк (АХБ)-аас “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дунд уур амьсгалд тэсвэртэй ногоон болон дижитал эдийн засгийг дэмжих нь” нэртэй буцалтгүй тусламжийн төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж эхэллээ. Энэхүү төсөл нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн тогтвортой хөгжлийг дэмжихийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, байгальд ээлтэй, дижитал шийдэлд суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээний экосистемийг бий болгох зорилготой юм.
2025-06-06
Трамп, Маск нарын маргаан “Tesla”-гийн хувьцаанд хүчтэй нөлөөлж, Илон Маск 34 тэрбум долларын алдагдал хүлээв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск нарын хооронд үүссэн маргаан ширүүсч, үүний улмаас “Tesla”-гийн хувьцааны ханш 14 хувиар унаж, компанийн зах зээлийн үнэлгээ 150 тэрбум доллароор багаслаа.
2025-06-06
Өвөрхангай аймагт хаврын тариалалт цаг агаарын нөхцлөөс шалтгаалж оройтож байна
Өвөрхангай аймаг 2025 онд нийт 18820 га талбайд тариалалт хийх зорилт дэвшүүлсэн ч зургаадугаар сарын 6-ны байдлаар 4961 га талбайд л тариалалт хийж, зорилтын 26.3 хувийг гүйцэтгээд байна.
2025-06-06
Атрын-IV аяны хүрээнд 2025 оны тариалалт 54.4 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоолоор баталсан “Атрын-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд энэ онд улсын хэмжээнд нийт 655.5 мянган га талбайд тариалалт хийх зорилт тавигдсан.
2025-06-06
СЗХ, ОУСК ногоон санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллана
Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) болон Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) тогтвортой, ногоон санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд байгаль орчинд ээлтэй төсөл, хөтөлбөрийг дэмжих, шинэлэг санхүүжилтийн хэрэгслүүдийг нэвтрүүлэх, нийгэм, засаглалын шалгуурыг хэрэгжүүлэх зэргээр хөрөнгийн зах зээлийг дэмжин хөгжүүлэхээр төлөвлөж байна.
2025-06-05
“УБ метро” төслийн зөвлөхийг БНСУ-ын консорциум шалгарлаа
Улаанбаатар хотын метро төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж, нийт дөрвөн компанийн өрсөлдөөнөөс БНСУ-ын Dohwa Engineering Co. Ltd, “Korea National Railway”, “Soosung Engineering”, “Korea Railroad Corporation” компаниудын түншлэл шалгарсан байна. Энэ зөвлөх баг нь төслийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг шинэчилж, суурь судалгаа, зураг төсөл, барилга угсралтын ажилд мэргэжлийн зөвлөгөө өгөхөөс гадна хэрэгжилтийн явцад хяналт, мониторингийн үйлчилгээ үзүүлж байна.
2025-06-05
Зээлийн батлан даалтын сангийн хөрөнгө 303 тэрбум төгрөгт хүрэв
2025 оны нэгдүгээр улиралд Зээлийн батлан даалтын сан /ЗБДС/-гийн нийт хөрөнгийн хэмжээ 303.4 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 10.1 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Үүнтэй зэрэгцэн батлан даалттай зээлийн үлдэгдэл 782.8 тэрбум төгрөгт хүрч, 2024 оны эхний улиралтай харьцуулахад 3.5 дахин өсжээ.
2025-06-05
“Go Mongolia” нэрийн дор Монгол Улс Солонгосын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож байна
Монголын аялал жуулчлалын салбарын төлөөлөл “Go Mongolia” үндэсний брэндийн дор БНСУ-д болж буй Дэлхийн аялал жуулчлалын Солонгосын үзэсгэлэнд (Korea World Travel Fair) оролцож байна. Тус үзэсгэлэн нь Солонгосын аялал жуулчлалын салбарын хамгийн том арга хэмжээ бөгөөд жил бүр 40 гаруй улс орныг хамруулдаг олон улсын чанартай үзэсгэлэн юм.
2025-06-05
Архангай аймагт хаврын тариалалт 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Архангай аймгийн 2025 оны хаврын тариалалтын явц 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж буйг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Хөдөө аж ахуйн улирал ид үргэлжилж буй энэ үед аймгийн төв болон тариалангийн бүс нутгуудад тариалалтын гол ачааллыг үүрч ажиллаж байна.
2025-06-04
34 35 36 37 38 39 40
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 8 цаг 24 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top