Нийгэм

Өнөөдөр болох үйл явдлуудын тойм (2025.05.28)
09:00 цагт “Бүсчилсэн хөгжил – Төрийн албаны манлайлал” сэдэвт нийслэлийн зөвлөгөөн Улаанбаатар зочид буудлын бага танхимд эхэлнэ. (Холбоо барих: 99127029)
2025-05-28

Өнөөдөр цахилгаан хязгаарлах засварын хуваарь (2025.05.28)
Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 28-ны Лхагва гарагт дараах байршлуудад цахилгаан шугам, сүлжээнд засвар хийхтэй холбогдуулан түр хугацаанд цахилгаан хязгаарлана. Хэрэглэгч та хэрэглээгээ зохицуулна уу.
2025-05-28

Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийг олон нийтэд танилцууллаа
Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтер зэрэг бичил цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээ огцом өсөж буйтай холбогдуулан тэдгээрийн хөдөлгөөнд оролцох нөхцөл, журам, хариуцлагын асуудлыг хуульчилж тодорхой болгох шаардлага үүссэн. Үүнтэй холбогдуулан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, өнөөдөр олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
2025-05-27

Нийслэлд 74 км замыг шинэчилж, полимер битум ашиглаж эхэллээ
Нийслэлийн хэмжээнд энэ зунаас эхлэн 41 байршилд нийт 74 км авто замыг шинэчлэх засварын ажил эхэлсэн бөгөөд гол замуудын ажлыг долоодугаар сарын 5-наас өмнө дуусгах төлөвлөгөөтэй байна. Тухайлбал, олон жил засвар хийгдээгүй Энхтайваны өргөн чөлөөний зам дээр шинэчлэл хийгдэж байгаа бөгөөд энэ удаа анх удаа полимер битум хэмээх шинэ төрлийн материалыг ашиглаж байгааг албаны хүмүүс мэдээлжээ.
2025-05-27

Автомашинаа замын гарц хааж орхисон иргэний асуудлаар цагдаагийн байгууллага шалгалт явуулж байна
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 26-ны өдрийн 16:00 цагийн орчимд иргэн автомашинаа нийтийн гарц хааж байрлуулан, нэг цаг гаруй утсаа аваагүй бөгөөд гарч ирснийхээ дараа оршин суугчдыг хэл амаар доромжилж, дахин тээврийн хэрэгслээ цоожлон үлдээн буцаж орсон тухай дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
2025-05-27

Бүртгэл хариуцлагыг нэмэгдүүлнэ
Гадаадын иргэн, харьяатын газраас “Бүртгэл - Хариуцлага, хамгаалалт” нэртэй нөлөөллийн аяныг өчигдөр эхлүүллээ. Энэ аян нь гадаадын иргэнийг орон байраар хангаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын хариуцлагыг сайжруулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм.
2025-05-27

АИ-92 автобензиний үнийг 100 төгрөгөөр бууруулжээ
ААН-үүдтэй хэлэлцсэний үр дүнд зарим компаниуд Хамтарсан зөвлөлийн шийдвэр албан ёсоор гарах хүртэлх хугацаанд АИ-92 авто бензины үнийг 100 төгрөгөөр буулгасан байна. Мөн гадаад, дотоод зах зээлийн нөхцөл байдал, импортын үнэтэй уялдуулан АИ-95 автобензин болон дизель түлшний үнийг тус бүр 200 төгрөгөөр буулгажээ.
2025-05-27

Нийслэлд хоёр өдөр согтууруулах ундаа, тамхи худалдаалахгүй
Тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд тамхи худалдахгүй байхыг аж ахуйн нэгж, байгууллагад уриалж байна. Түүнчлэн “Дэлхийн тамхигүй өдөр”, “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт дээрх хоёр өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.
2025-05-27

“Бүтээмж ба Инновац-UB 2025” форумд нийслэл, орон нутгийн төрийн байгууллагууд туршлагаа хуваалцаж байна
Монгол Улсын Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяныг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд “Бүтээмж ба Инновац–UB 2025” нэртэй харилцан суралцах арга зүйн форумыг зохион байгуулж, нийслэл болон 21 аймгийн нутгийн захиргааны байгууллагуудын сайн туршлагыг тодруулан, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
2025-05-27

Суррон, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно
Өнөөдөр болох үйл явдлын тойм...
2025-05-27

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
27-ны мягмар гаригт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
2025-05-27

Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна
Үерийн хамгаалалтын далангийн хана 70-30 сантиметр зузаан хувьсах өргөнтэй, 4.5 метрийн өндөртэй. Мөн "Сэлбэ сэргэлт" төслийн дараагийн үе шатны ажлуудтай уялдана гэдгийг албаныхан онцоллоо. Мөн үерийн хамгаалалтын далангийн ажлыг бүрэн дууссаны дараа тохижуулж эхэлнэ.
2025-05-26

“Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагтын зам хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
“Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагтын зам хүртэлх замыг тавдугаар сарын 27-ны оройн 22:00 цагаас хааж, тавдугаар сарын 29-ний өглөөний 06:00 цагт нээнэ. Замыг хаах хугацаанд авто замын зорчих хэсгийн тэгшилгээний үе, асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ. Иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
2025-05-26

Баруун дөрвөн замаас Гэсэр сүм хүртэлх замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
Баянгол дүүргийн 16-р хороо болон Чингэлтэй дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт орших Их тойруу гудамжны авто замд хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбоотойгоор Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг түр хугацаанд хаахаар болжээ.
2025-05-26

Сэлбэ дэд төвд “20 минутын хот” концепцийн бүтээн байгуулалт эхэлж байна
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамарсан “20 минутын хот” төслийн жишиг болох Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт энэ сарын 29-ний Пүрэв гарагт албан ёсоор эхэлнэ. Уг төсөл нь нийтийн тээвэр, боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээ зэрэг өдөр тутмын хэрэгцээг 20 минутын зайд төвлөрүүлсэн ухаалаг хот төлөвлөлтийн жишиг хэлбэр юм.
2025-05-26

Эрчим хүчний гудамжны замын өргөтгөл, засвар үргэлжилж байна
Эрчим хүчний гудамж дагуух авто замын өргөтгөл, их засварын ажлын хүрээнд Сонсголонгийн замын уулзвараас “ТЭЦ-IV”-ийн зүүн уулзвар хүртэлх хэсэгт инженерийн дэд бүтцийн сувагчлалын ажил хийгдэж, хөдөлгөөнийг хэсэгчлэн нээжээ. Тодруулбал, уурын шугам, дулааны шугамын сувагчлал, холбооны шугамын хамгаалалтын хонгилын ажил хийгдэж, мөн далангийн өргөсгөлт, ухмалын ажил, гео тор дэвсэлт, хөрсний дүүргэлт зэрэг суурь бүтцийн ажлууд дуусчээ.
2025-05-26

АТГ: нэг долоо хоногт 101 гомдол, 907 хэргийг шалгав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны тавдугаар сарын 19-25-ны хооронд гэмт хэргийн шинжтэй 101 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгажээ. Эдгээрийн дотор 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16-д нь хэрэг нээхээс татгалзах саналтайгаар шийдвэрлэсэн байна. Мөн 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ. Одоогоор 61 гомдол, мэдээллийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
2025-05-26

Хилийн боомтуудын 2025 оны зургаадугаар сарын ажиллах хуваарь
Хил хамгаалах ерөнхий газраас 2025 оны зургаадугаар сард агаарын болон авто, төмөр замын хилийн боомтуудын түр хаах өдрүүд болон ажиллах цагийн хуваарийг танилцууллаа. Энэ хугацаанд дараах өөрчлөлтүүд гарахаар байна:
2025-05-26

Өнөөдөр болох үйл явдлын тойм (2025.05.26)
11:00 цагт: “Динза, Цондоолойгийн анд найзууд” ТББ-аас “Хайр” гар зургийн уралдааныг гурван насны ангилалд зохион байгуулах талаар Зайсан скуэрт мэдээлэл өгнө.
2025-05-26

Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь (2025.05.26)
Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 26-ны Даваа гарагт дараах хаяг, бүсүүдэд цахилгаан шугам сүлжээнд засвар хийх тул түр хугацаанд цахилгаан хязгаарлагдана. Иргэд, аж ахуйн нэгжүүд та бүхэн хэрэглээгээ урьдчилан зохицуулна уу.
2025-05-26
