x
Нийгэм
Зарим гудамж замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
Монгол Улсад гадаадын өндөр, дээд хэмжээний зочид, төлөөлөгчид албан ёсны айлчлал хийж байгаатай холбоотойгоор тавдугаар сарын 25-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийн зарим гудамж замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж, хамгаалалт, зохицуулалт хийхээр болсныг албаныхан мэдэгдлээ.
2025-05-26
Сэлэнгэ аймгийн хойд хилийн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо өсжээ
2025 оны эхний дөрвөн сарын байдлаар Сэлэнгэ аймаг дахь хойд хилийн боомтуудаар нэвтэрсэн зорчигчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 13.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Тодруулбал, Алтанбулаг олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомт болон Төмөр замын Сүхбаатар боомтоор давхардсан тоогоор нийт 205.1 мянган хүн нэвтэрчээ.
2025-05-23
Халамж, гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл танилцуулагдлаа
Нийгмийн халамжийн тухай болон Гэр бүлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг холбогдох яамд, Ази хөгжлийн банк, НҮБ-ын Хүүхдийн сан, Эрүүл мэндийн даатгалын газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүдэд танилцууллаа.
2025-05-23
Дорноговь аймгийн эмч нар явуулын амбулаторийн үзлэгийг сумдад зохион байгуулж байна
Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын бүрэлдэхүүнтэй явуулын амбулаторийн баг орон нутгийн иргэдэд зориулсан эрүүл мэндийн цогц үзлэг, тусламж үйлчилгээг газар дээр нь хүргэх ажлыг эхлүүллээ.
2025-05-23
“Богд уул” сувиллыг төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгоно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Хан-Уул дүүргийн 22 дугаар хороонд байрлах “Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгохоор шийдвэрлэв.
2025-05-23
Гадаадын 6694 иргэнийг хяналт шалгалтад хамрууллаа
Хяналт шалгалтаар 273 зөрчлийг илрүүлж, 335 гадаадын иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 4 улсын 134 иргэнийг албадан гаргажээ. Албадан гаргасан иргэдийн 117 нь БНХАУ-ынх, 14 нь ОХУ-ынх, 3 нь бусад улсынх байгааг Гадаадын иргэн харьяатын газар мэдээлэв.
2025-05-23
Өнөөдөр болох үйл явдлын тойм (2025.05.23)
10:00 цагт: Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал Корпорейд зочид буудалд болно.
2025-05-23
Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалт нийслэлд эхэллээ
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны биечлэн хаах иргэдийн бэлтгэл шатны сургалтыг өнөөдрөөс эхлүүлээд байна. Уг сургалтад нийслэлийн есөн дүүргээс ирсэн иргэд хамрагдаж байгаа бөгөөд сургалтыг Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн материаллаг бааз дээр зохион байгуулж байна.
2025-05-22
Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг нээлээ
Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шинэчлэх ажил дуусч, өнөөдөр замын хөдөлгөөнийг нээлээ. Харин үргэлжлүүлэн уг хэсгийн хойд талын эгнээг тавдугаар сарын 22-ны 22:00 цагаас 24-ний 06:00 цаг хүртэл хааж, шинэчлэхээр болсон байна.
2025-05-22
Ховд аймгийн хүн ам 2024 онд 91 мянга давж, өсөлттэй гарлаа
Ховд аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан 2024 оны жилийн эцсийн мэдээгээр тус аймгийн нийт хүн ам 91,229 болж, өмнөх оноос 1.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь тус аймагт тогтвортой хүн амын өсөлт ажиглагдаж буйг илтгэж байна.
2025-05-22
Дорнод аймгийн Хан уулыг энэ сарын 29-нд тахина
Дорнод аймгийн шүтээн болсон түүхэн хүндэтгэлт газар болох Хан уулын тахилга энэ сарын 29-ний өдөр зохион байгуулагдана. Энэхүү тахилга нь Хэрлэн голын урд орших тал нутгийн томоохон уул Хан ууланд жил бүрийн заншлаар өргөгдөж ирсэн бөгөөд Халхын Махасамади цэцэн хан Шолойн үеэс уламжлалтай гэгддэг.
2025-05-22
Том оврын тээврийн хэрэгсэл хашлага мөргөж эвдэлсэн хэргийг ТЦА шалгаж байна
Өнөөдөр 08:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Сонсголонгийн гүүрний урд замд ачааны автомашин авто замын барилга байгууламж болох хашлага мөргөн эвдэлж буй бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдлээ. Уг зөрчилтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас шуурхай шалгалтын ажиллагаа явуулж, тээврийн хэрэгслийн улсын дугаар болон жолоочийг тогтоон, ослын газарт нөхөн үзлэг хийж, хариуцлага тооцох ажиллагааг эхлүүлсэн байна.
2025-05-22
Алдарт эхийн одонгоор 14 мянга гаруй ээж шагнагдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд “Алдарт эх” нэг болон хоёрдугаар зэргийн одон гардууллаа. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль болон “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн хүрээнд гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу хэрэгжсэн байна.
2025-05-22
Сүхбаатар дүүргийн Денверийн гудамжны 1.4 км авто замыг түр хааж шинэчилнэ
Сүхбаатар дүүргийн 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Денверийн гудамж буюу Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруу хүртэлх 1.4 км урт авто замд засвар, шинэчлэлийн ажил хийгдэхтэй холбоотойгоор түр хугацаанд хэсэгчлэн хаах болсныг холбогдох байгууллагууд мэдээллээ.
2025-05-22
Чингэлтэй дүүргийн Чингэлтэйн өргөн чөлөөний 4 км авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
Чингэлтэй дүүргийн 13, 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэлх 4 км урт авто замыг гурван хэсэгт хуваан хэсэгчлэн хааж, шинэчлэхээр боллоо.
2025-05-22
Дархан-Уул аймагт кран унаж хөдөлгөөнд саад учруулжээ
2025 оны тавдугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн “Оюуны-Ирээдүй” сургуулийн өргөтгөлийн барилгын талбайд ашиглаж байсан кран унаж, ойролцоох авто болон явган хүний хөдөлгөөнд саад учруулсан хэрэг гарчээ. Азаар тухайн үед явган болон дугуйн замаар хүн зорчиж байгаагүй, мөн автомашин яваагүй тул хүний амь, эрүүл мэндэд хохирол учраагүй байна.
2025-05-22
Цахилгаан хязгаарлалт хийгдэх хуваарь: тавдугаар сарын 22-ны Пүрэв гарагт дараах байршлуудад засвар хийнэ
Нийслэлийн болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан шугам, тоноглолын засвар үйлчилгээний ажил хийгдэх тул түр хугацаанд цахилгаан хязгаарлана. Засварын үеэр хэрэглэгчдийг хэрэглээгээ зохицуулахыг анхааруулж байна.
2025-05-22
E-Mongolia системээс эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой
Өмнө нь иргэд эмнэлэгт цаг авах, шинжилгээний хариу харах, эмчийн үзлэгт бүртгүүлэх зэрэг үйлчилгээг заавал биечлэн очиж авдаг, энэ нь дараалал үүсгэх, цаг хугацаа алдах зэрэг хүндрэл дагуулдаг байсан бол өнөөдөр ухаалаг утас эсвэл компьютероос хэдхэн хормын дотор эрүүл мэндийн эрэлттэй үйлчилгээнүүдийг авах боломж бүрдлээ.
2025-05-21
“И-Монгол академи” Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-тай хамтарч ажиллана
Сонгинохайрхан дүүргийн насанд хүрсэн иргэдийн 205,995 иргэн /90%/ Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд бүртгэлтэй байгаа ба 7,898,3331 удаа иргэд үйлчилгээ авсан нь цахим үйлчилгээний хэрэгцээ эрэлттэй байгааг харуулж байна.
2025-05-21
“Алтан хайч-2025” тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна
Дэлхийн олон оронд 1961 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Алтан хайч” хонь ноослох олон улсын тэмцээн анх удаа Монгол Улсад зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээнийг мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, түүхий эдийн бэлтгэлийн чанар, стандартын түвшинг ахиулах зорилготой хэмээн тодорхойлжээ.
2025-05-21
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top