Нийгэм

Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ
2025 оны нэгдүгээр улирлын байдлаар хүүхэд "Суррон" унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсоны улмаас нийт 11 осол бүртгэгдэж, 15 хүүхэд өртсөн байна. Энэ нь 2024 оны мөн үетэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 60 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
2025-04-29

XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна
Монгол Улсын даяар дуурсагдах, далай даян дархан аварга, зууны манлай бөх Хорлоогийн Баянмөнхийн хөшөө цогцолборыг Увс аймгийн төв Улаангом хотын Спортын төв ордны өмнө 2015 оны долдугаар сард, Увс аймгийн 90 жилийн ойгоор сүндэрлүүлсэн билээ. Хөшөөг Увс аймгийн Хяргас сумын харьяат залуу уран барималч Б.Говьсайхан урлажээ.
2025-04-29

Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа
Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаар тайлан танилцууллаа.
2025-04-29

“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
“Улаанбаатар марафон” нь олон улсын марафон тул сайн дурын ажилтнуудад “VOLUNTEER CERTIFICATE” олгодог. Англи хэл дээр гаргадаг уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой.
2025-04-29

1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ
Өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлж, 17 байршилд 933 метр хашааг буулгаад байна. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлсөн байна.
2025-04-29

Прокурорын байгууллага 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 2025 оны дөрөвдүгээр сарын 21-25-ны хооронд нийт 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
2025-04-29

Найман байршилд зам засварлаж байна
Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Ажилчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө гэх хотын төвийн гол замуудыг шинэчилж, замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд шөнийн цагаар зам засварын ажлыг хийж байна.
2025-04-29

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
29-ний мягмар гаригт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгч та засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
2025-04-29

Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ
“Монголын эзэнт гүрний үеийн монголчуудын үнэт зүйлс, соёл сэтгэлгээг баримтаар мөшгөх судалгаа” суурь судалгааны төслийн хүрээнд Монголын эзэнт гүрний үеийн дээл, бүсний сэнжит аягыг сэргээн бүтээж өнөөдөр Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хүлээлгэж өгөв.
2025-04-28

“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо
"Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын Шагайн харвааны холбоо хамтран зохион байгууллаа.
2025-04-28

"Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна
“Дархлаажуулалтыг хүн бүрт” уриан дор 2025 оны дөрөвдүгээр сарын 24-30 өдрүүдэд зохион байгуулж байна. Монгол Улс дархлаажуулалтад 2010 онд 2.6 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2024 онд 23.3 тэрбум төгрөг болж 9 дахин нэмэгдсэн байна.
2025-04-28

Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Үйлдвэрлэлийн ослын улмаас амь үрэгдсэн ажилчдын дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон зарлаж, 2003 оноос дэлхий даяар тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ жил уг өдрийг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хөгжил: Хиймэл оюун ухааны хэрэглээ ба цахимжилт” уриан дор тэмдэглэн, нэг сарын аяныг орон даяар эхлүүлээд байна.
2025-04-28

Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Нийслэлд эзэнгүй, золбин нохдыг барьж асрамжлах газар байршуулах, заримыг нь энэ сарын 28, 29-нд устгах ажиллагаа явагдаж буйтай холбогдуулан Богд уул руу өнөө, маргаашдаа гарахгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдэд зөвлөлөө.
2025-04-28

Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт өнөөдрөөс орон даяар эхэлж байна. Үнэлгээний баг тухайн цэцэрлэгийн багшийн тооноос хамаарч эцэг эх, багш, аргазүйчээс бүрдсэн 3-11 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд багийн гишүүд ажилчдын хурлаар 80-аас доошгүй хувийн санал авч сонгогдох юм. Харин үнэлгээнд нэг бүлгийн нийт хүүхдийн 30-аас доошгүй хувь, хөгжмийн болон биеийн тамирын багшийн сургалтын үйл ажиллагаанд хамрагдаж буй хүүхдийн 20-иос доошгүй хувь оролцох шаардлагатай.
2025-04-28

ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Төрийн аливаа шийдвэр хүний эрхэнд суурилах ёстой. Шийдвэрийг хэрэгжүүлэхдээ хүний эрх зөрчих ёсгүй. Хяналт, шалгалтыг богино хугацаанд хийж, хариу өгнө гэв.
2025-04-28

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
8-ны даваа гаригт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
2025-04-28

Баянгол дүүргийн Энхтайваны өргөн чөлөөний замд шөнийн ажил хийнэ
Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Энхтайваны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн суурь солих ажлыг эхлүүлж байна.
2025-04-28

Аюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгааллаа.
2025-04-28

“Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ
Жил бүрийн дөрөвдүгээр сард тэмдэглэгддэг “Дэлхийн дархлаажуулалтын долоон хоног” энэ жил “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриан дор дөрөвдүгээр сарын 24-30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус долоо хоногийг 2021 оноос хойш дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн бөгөөд дархлаажуулалтын ач холбогдлыг олон нийтэд таниулах, хамрагдалтыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
2025-04-25

E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо
E-Mongolia систем 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 23 байгууллагын 181 төрлийн үйлчилгээтэйгээр албан ёсоор нээж, олон нийтэд үйлчилж эхэлсэн бол өдгөө 88 байгууллагын 1264 үйлчилгээг үзүүлж, өнөөдрийн байдлаар бүртгэлтэй хэрэглэгч, үйлчлүүлэгч иргэдийн тоо 2,000,000 -д хүрлээ.
2025-04-25
