Нийгэм

Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 82 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах зорилгоор барьж буй Зайсангийн зүүн гүүрийн бүтээн байгуулалтын ажил 82 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Уг төсөл нь нийт 225 метр урттай төмөр бетон гүүр шинээр барих бөгөөд одоогоор суурийн арматур, дам нуруу байрлуулах, газрын түвшнээс доош 17 метрийн гүнд шон суурилуулах зэрэг доод бүтээцийн ажил 98 хувьтай дуусжээ.
2025-05-08

Гарцан дээр хүүхэд мөргөөд зугтсан этгээд насанд хүрээгүй байжээ
Зам тээврийн осол гаргасан бол хэргийн газрыг орхиж битгий зугт. Осол гаргачихаад хэргийн газрыг орхиж явах нь олон сөрөг үр дагаврыг авчирч, хүлээх хариуцлагыг нь нэмэгдүүлдэг.
2025-05-08

Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоожээ
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордны урд талын замд энэ оны тавдугаар сарын 7-ны өглөөний 07:00 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол бүртгэгджээ. Ослын талаар ирүүлсэн дуудлага мэдээлэлд тодорхойгүй марк, улсын дугаартай автомашин унадаг дугуйтай зорчигчийг мөргөж, хэргийн газрыг орхин зугтсан тухай дурдсан байна.
2025-05-08

Газартай холбоотой үйлчилгээг цахимаар E-Mongolia системээс авах боломжтой
Иргэд E-Mongolia, E-Business системээр дамжуулан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас үзүүлдэг 16 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой.
2025-05-08

Монгол Улс: Хүүхдийн тоо, боловсролын хүртээмж, хүүхдийн байгууллагын хөгжил
Монгол Улсын нийт хүн амын 31.5 хувийг 14 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Өнөөгийн хүн амын бүтэц, хүүхдийн тоо, боловсролын хүртээмж, эрхийн хамгааллын түүхэн хөгжлийг авч үзвэл Монгол Улс хүүхдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэх чиглэлээр үе шаттай ахиц дэвшил гаргасаар байна.
2025-05-08

Шадивлан зуслангийн замыг шинэчилж, түр хугацаанд хаалаа
Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шадивлан зуслангаас Дамбадаржаа чиглэлийн авто замыг шинэчлэх ажил эхэлжээ. Энэ ажлын хүрээнд Шадивлангийн авто замаас Петровис шатахуун түгээх станц хүртэлх 2.7 км урттай замыг энэ сарын 7-ны өдрийн 01:00 цагаас хааж, асфальт бетон хучилт хийж байгаа юм.
2025-05-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм
Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн нээлт Төрийн ордонд болно.
2025-05-08

2025 оны тавдугаар сарын 8-ны өдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
Өнөөдөр буюу тавдугаар сарын 8-ны Пүрэв гарагт Улаанбаатар хот болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан түр хязгаарлагдах тул хэрэглэгч та бүхэн хэрэглээгээ зохицуулахыг анхааруулж байна.
2025-05-08

“Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг тодорхойлсон судалгаа танилцуулагдлаа
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, бизнес эрхлэгчдэд төрийн үйлчилгээтэй холбоотой хүндрэл бэрхшээлийг бодитой тодорхойлох зорилгоор “Хүнд суртлын индекс-2024” судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа. Энэхүү судалгаа нь анх 2004 оноос эхлэн хоёр жил тутам тогтмол хийгдэж ирсэн бөгөөд энэ удаа НҮБ-ын Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын техникийн дэмжлэгтэйгээр өргөжсөн цар хүрээтэйгээр “Хүнд суртлын индекс ба өртөг” нэртэйгээр хэрэгжжээ.
2025-05-07

Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна
Гарцаар унадаг дугуйтай зорчиж явсан өсвөр насны хүүхдийг мөргөөд зугтсан бичлэг нийтлэгдсэн. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад " Тээврийн цагдаагийн алба ослыг бүртгэн авч, шалгалтын ажиллагаа явуулж байна.
2025-05-07

“Тэрбум мод” аяны хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулна
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Тэрбум мод” үндэсний аяны хүрээнд энэ жил хэрэгжих томоохон ажлуудын нэг болох Хархорин хот дахь ногоон төглийг байгуулах талаар мэдээлэл өглөө. Энэ нь тус аяны энэ оны гол төслүүдийн нэг бөгөөд орчны бохирдол бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний зорилтод чухал ач холбогдолтой хэмээн тодотгов.
2025-05-07

16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох оролцоог зохицуулах хуулийн төсөл боловсруулж байна
Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээн дэх оролцоог зохицуулах анхны хуулийн төслийг боловсруулж, өргөн барихаар ажиллаж буйг онцлон мэдээлэв.
2025-05-07

Хан-Уул дүүргийн “Задгай”-д барилгын хөөсөнцөр шатаж, гал түймэр гарлаа
2025 оны тавдугаар сарын 6-ны өдөр 16:40 цагт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны “Задгай” гэдэг газарт гал гарч байна гэсэн дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ.
2025-05-07

Цахилгаан хязгаарлах хуваарийг танилцууллаа
2025 оны тавдугаар сарын 7-ны Лхагва гарагт нийслэл болон Төв аймагт цахилгаан шугам сүлжээнд төлөвлөгөөт засвар хийхтэй холбогдуулан хэрэглээ хязгаарлагдах хаяг, бүсүүдийг УБЦТС ТӨХК-аас танилцууллаа. Хэрэглэгчдийг засвар хийх хугацаанд цахилгааны хэрэглээгээ зохицуулж, аюулгүй байдлыг ханган ажиллахыг анхааруулжээ.
2025-05-07

Төв аймагт гал түймэр, ослын нийт 23 дуудлага бүртгэгджээ
Төв аймгийн Онцгой байдлын газарт 2024 оны дөрөвдүгээр сарын байдлаар нийт 23 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
2025-05-07

Өнөөдрийн онцлох үйл явдлын тойм
10:00 цагт: МУИС-ийн монгол хэлний ангийн оюутнууд Өндөр гэгээн Занабазарын 390 жилийн ойд зориулсан соёмбо бичгийн үзэсгэлэнг нээнэ.
2025-05-07

Сэлэнгэд “Сувдан инээмсэглэл” шүд угаалтын аймгийн аваргууд тодорлоо
Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл шүд” зорилтыг хэрэгжүүлэхийн төлөөх нэгэн чухал арга хэмжээ боллоо. Аймгийн Засаг даргын ивээл дор анх удаа зохион байгуулсан “Сувдан инээмсэглэл” шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж, шилдгүүдээ тодрууллаа.
2025-05-07

Х.Содномдэмбэрэл: Иргэд та бүхэн залилагчдад итгэж, мөнгө төгрөгөө өгч хохирохгүй байхыг сануулж байна
Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд, нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Солонго-1” болон “Солонго-2” орон сууцны хорооллын барилга угсралтын ажил үргэлжилж байна.
2025-05-06

Иргэдийг орон сууцанд оруулна гэх нэрийдлээр залилан үйлдэж буй этгээдүүдээс сэрэмжлэхийг анхааруулж байна.
Сүүлийн үед манай байгууллага болон албан хаагчдын нэрийг барьж, ТОСК-ийн байр бүтээж өгнө, орон сууцны бүртгэлд хамруулна гэх залилан эрчимжиж, олон хүн хохирогч болж байгаа тул энэ төрлийн залилах гэмт хэрэгт өртөхөөс сэрэмжлүүлж байна.
2025-05-06

Хүүхдийнхээ вакцины түүхийг E-Mongolia-р шалгаж, товыг цаг алдалгүй мэдээрэй
Эцэг эхчүүд та бүхэн заавал эмнэлэгт биечлэн очих шаардлагагүйгээр төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээс хүүхдийнхээ дархлаажуулалтын мэдээллийг хэзээ ч, хаанаас ч, 24/7 цахимаар хялбархан аваарай.
2025-05-06
